Урлагаар дамжуулан нийслэл хотын иргэдийг хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг уриалж, хогийг хэрхэн бүтээлчээр дахин ашиглах боломжтойг харуулах, улмаар хог хаягдлын дахин боловсруулах тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилготой Урлаг Хөгжлийн Төлөө төслийг хэрэгжүүлж байна.
Уг төслийг АНУ-ын Азийн Сангийн дэмжлэгтэйгээр Монголын Урлагийн Зөвлөл энэ оны 5-р сараас эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 3 хороонд дахивар хог хаягдлаар урласан баримал бүхий Манай хороо-Хоггүй орчин цуврал өртөөг байгуулжээ.
Энэхүү баримлын өртөөг МУЗ-ийн Урлаг Хөгжлийн Төлөө төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Зургаан буудлаас зүүн урагш Сэлбийн голын далан дагуу байгуулжээ. Нийслэлчүүдийн ахуйн хог хаягдлын нэлээд хэсэг нь дахивар буюу дахин ашиглах боломжтой хог хаягдал байдаг бөгөөд үүнийг ашиглан урлагийн бүтээл хийсэн нь энэ аж.
Хандгай барималыг уран бүтээлч М.Эрдэнэбаяр бүтээжээ.