Wednesday, January 22, 2014

Манай хороо-Миний оролцоо хамтарсан сургалт явууллаа.

СХД-ийн 25-р хороо нь нийслэлдээ төдийгүй дүүрэгтээ захын гэгдэх 2500 гаруй өрхтэй, 12000 орчим иргэдтэй  , хирэндээ цэмцгэр, аливаа ажил үйл,сургалт зэрэгт идэвхийлэн оролцдог иргэдтэй , ИНХ-н дарга  нь Ц.Жаргалсайхан ,Засаг дарга нь Б.Мөнхцэцэг зэрэг шаггүй сайн дарга нартай ийм нэг хороо Баянхошууны Зүүн салаанд оршин байдаг.       Иргэн С.Одонхүү  хорооны  иргэд  дунд идэвхтэний бүлэг байгуулан  Шууд ардчилал-Иргэдийн оролцооны бодлогын баримт бичгийн үндсэн бодлого, зорилт зэргийг хороондоо хэрэгжүүлэх нь зүйтээ хэмээн үзэж хорооныхоо удирдлага  иргэд хоорондын ойлголцлыг маш зөвөөр тогтоон хороондоо нэн даруй  Иргэний танхим  байгуулах сугай гэсэн хамтын шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэгчдийн нэг.

Шилэн дансны тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн  Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.01.22 / өргөн барилаа.
Төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн байдлын ил тод Шилэн данс-ны тогтолцоог нэвтрүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Шууд ардчилал, иргэдийн ороцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндсэний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигт уг хуулийн төслийг боловсруулах зорилтыг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Том төрөөс Ухаалаг төр лүү санаачилгыг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ.
Энэхүү хуулийн төслөөр төрийн байгууллагуудын төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Sunday, January 12, 2014

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж буй хуулийн төслүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж буй Нийтийн зар мэдээний тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай, Шилэн дансны тухай хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг 2014 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.00-13.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Монголын Үндэсний олон нийтийн телевизээр орон даяар шууд дамжуулсан бөгөөд иргэд аймаг, сумынхаа Иргэний танхимаар дамжуулан энэ хэлэлцүүлэгт оролцлоо.

Шилэн дансны тухай хуулийн төслийн танилцуулга

Шилэн дансны тухай хуулийн төслийн танилцуулга
Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн их сургуулийн санхүүгийн тэнхимийн багш А.Энхбат
Нэвтрүүлгийг МҮОНТелевизээр шууд дамжуулав.

Нийтийн зар мэдээний тухай хууль

Нийтийн зар мэдээний тухай хуулийн төслийн танилцуулга
А.Саруул – Шууд ардчилал хүрээлэнгийн захирал
Нэвтрүүлгийг МҮОНТелевизээр шууд дамжуулав.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хууль

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хуулийн төслийн танилцуулга
Б.Баттүвшин - Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга
Нэвтрүүлгийг МҮОНТелевизээр шууд дамжуулав.

Wednesday, January 1, 2014

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооноос 2013 онд хийсэн бүтээлч ажлууд

  1. Хороо - Цагдаа - Өрхийн эмнэлэг - Интернет номын сан бүхий цогцолбор байрны барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явц 75%-тай явагдаж байна.Улсын төсвөөс 1,2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.
  2. Орон нутгийн Хөгжлийн сангаас 96,699,700 мянган төгрөг хороонд хуваарилагдсан бөгөөд Төсвийн тухай хуулийн дагуу иргэдээс санал авах ажил болон хэлэлцүүлгийн арга хэмжээг 2 удаа зохион байгуулж иргэдийн олонхийн саналын дагуу 12 дугаар байрны зүүн талд Бичил цэцэрлэг шинээр байгуулж, Нийслэл хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ойн баярын өдөр иргэдэд хүлээлгэн өгсөн.Тухайн ажпыг Ургамалын далай ХХК гүйцэтгэсэн.

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага