Friday, April 10, 2015

Good Neighbors - Сэлбэ - орон нутгийн хөгжлийн хөтөлбөр

Сэлбэ ОНХХ /орон нутгийн хөгжлийн хөтөлбөр/ нь 2012 онд Сүхбаатар дүүргийн 18,20-р хороонд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай төсөл одоогоор бүртгэлтэй дэмжлэг авч буй 500 хүүхэд хамрагддаг. Үүнээс гадна манай хүүхэд хөгжлийн төвөөр сардаа давхардсан тоогоор 800-1000 хүүхэд үйлчлүүлэн ардын хөгжим, мэтгэлцээн, солонгос хэл, орос хэл, гар урлалын дугуйлангууд хичээллэж байна.

Friday, September 26, 2014

Урлаг Хөгжлийн Төлөө

Урлагаар дамжуулан нийслэл хотын иргэдийг хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг уриалж, хогийг хэрхэн бүтээлчээр дахин ашиглах боломжтойг харуулах, улмаар хог хаягдлын дахин боловсруулах тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилготой Урлаг Хөгжлийн Төлөө төслийг хэрэгжүүлж байна.
Уг төслийг АНУ-ын Азийн Сангийн дэмжлэгтэйгээр Монголын Урлагийн Зөвлөл энэ оны 5-р сараас эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 3 хороонд дахивар хог хаягдлаар урласан баримал бүхий Манай хороо-Хоггүй орчин цуврал өртөөг байгуулжээ.
Энэхүү баримлын өртөөг МУЗ-ийн Урлаг Хөгжлийн Төлөө төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Зургаан буудлаас зүүн урагш Сэлбийн голын далан дагуу байгуулжээ. Нийслэлчүүдийн ахуйн хог хаягдлын нэлээд хэсэг нь дахивар буюу дахин ашиглах боломжтой хог хаягдал байдаг бөгөөд үүнийг ашиглан урлагийн бүтээл хийсэн нь энэ аж.
Хандгай барималыг уран бүтээлч М.Эрдэнэбаяр бүтээжээ.

Wednesday, July 23, 2014

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 11-р хороонд хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажил

Хүүхээ Батжаргал,
Сүхбаатар дүүргийн
11-р хорооны Засаг дарга,
96640267,
jagaa1211@yahoo.com
БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны харъяа газар нутгийг 4 районд хуваарилжээ. Тухайн үед тус хороо нь Сүхбаатарын районы Орон сууц гудамжны 26 дугаар хороо нэртэйгээр байгуулагдаж хорооны даргаар 1964-1985 онд Ц.Жамбалдорж, 1985-1992 онд Ж.Бямбаа нар ажиллаж байсан.
1992 онд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдаж Монгол Улсын Их Хурлын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор хуучин районуудыг татан буулгаж Сүхбаатар дүүргийг 15 хороо, 17 мянган өрх айл, 74 мянган хүн амтай дүүрэг болгож өөрчлөхөд тус хороо нь Сүхбаатарын районы 25, 26, 27 дугаар хороодыг нэгтгэн 87,53 га нутаг дэвсгэртэй, 887 өрхийн 3683 хүн амтайгаар байгуулагдсан.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 5-р хороонд хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажил

С.Бат-Өлзий, Сүхбаатар дүүргийн
5-р хорооны Засаг дарга, 99161789
Нийт хүн ам – 5235, нийт өрх – 1373 Үүнээс:
      •     Эрэгтэй – 2413
      •     Эмэгтэй – 2822
      •     Өндөр настан-540
      •     Хүүхэд/ 0-15 нас/- 1586
      •     18- 35 насны залуучууд – 1692
Байгууллага, аж ахуйн нэгж
      •      Төрийн болон төсөвт байгууллага –7
      •      Төрийн бус байгууллага- 2
      •      Компани, ААН-123
      •      СӨХ – 11
      •      Орон сууцны байр - 31
      •      Гадаадын хөрөнгө оруулалттай ААН -1 тус тус үйл ажиллагаа явуулдаг.

№ Төсөл арга хэмжээ Байршлын задаргаа /Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, зориулалт/
1 Камержуулалт теле хяналтын систем
2 Тохижилт, ногоон байгууламж 5 дугаар хороо. 24, 25, 26, байрны дунд бичил тохижилт хийх
3 Тоглоомын талбай 5 дугаар хороо. 4 дүгээр байрны баруун талын талбайд бичил тохижилт хийх
4 Хурд сааруулагч 5,7,10,18 дугаар хорооны 9 байршилд замын хөдөлгөөнийг   сааруулах хурд сааруулагч хийх
5 Хогийн сав Бүх хороодод хогийн сав шинээр байрлуулна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2-р хороонд хийгдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажил

М. Энхмаа,
Сүхбаатар дүүргийн 2-р хорооны Засаг дарга
91000412

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2-р хороонд хийгдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажил
 
№
Төсөл арга хэмжээ
Байршлын задаргаа /Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, зориулалт/
1
Камержуулалт
теле хяналтын систем
2
Тохижилт, ногоон байгууламж
2 дугаар хороо. 28 дугаар байрны зүүн талын талбайд бичил тохижилт хийх
2 дугаар хороо. 26,27 дугаар байрны дундах талбайд бичил тохижилт хийх
3
Явган зам
Монгол Энэтхэгийн сургуулийн зүүн талын явган замыг шинэчлэх
4
Хурд сааруулагч
1-4 дүгээр хорооны 16 байршилд замын хөдөлгөөнийг   сааруулах хурд сааруулагч хийх
5
Хогийн сав
Бүх хороодод хогийн сав шинээр байрлуулна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 1 дүгээр хороонд хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажил

Тус хороо 1385 өрхийн 4534 хүн амтайгаас өндөр настан 472, 0-18 насны хүүхэд 1436, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 63, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 43 өрх байна.

М.Мөнхзул Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга, 94150108
№
Төсөл арга хэмжээ
Байршлын задаргаа /Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, зориулалт/
1
Камержуулалт
теле хяналтын систем
2
Хурд сааруулагч
1-4 дүгээр хорооны 16 байршилд замын хөдөлгөөнийг   сааруулах хурд сааруулагч хийх
3
Хогийн сав
Бүх хороодод хогийн сав шинээр байрлуулна.

Tuesday, May 6, 2014

Хог тээвэрлэх хуваариа иргэд өөрсдөө батлав.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэдэд хог тээврийн шинэчилсэн хуваарийг Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Иргэний оролцооны хэлтэс, хог тээвэрлэгч байгууллага, Азийн сан, Байгальд ээлтэй хөршүүд ТББ-ын зүгээс хамтран боловсруулж батлав.
Хог тээврийн хуваарийг сард нэг удаа дөрөв хоногийн нарийвчлалтай, сард хоёр удаа хоёр өдрийн нарийвчлалтай, сард хоёр удаа нэг өдрийн нарийвчлалтай тээвэрлэх гурван янзын хувилбараар иргэдэд танилцуулахад иргэдийн 100 хувийн саналаар сард хоёр удаа нэг өдрийн нарийвчлалтай хуваарийн дагуу хог тээвэрлэх хуваарийг баталлаа. Баталсан хуваарийг ойлгомжтой хэлбэрээр хорооны өрх бүрт хүргэх, эх бэлтгэх, олшруулах, тараах ажлыг тавдугаар сард багтаан зохион байгуулж 2014 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж ажиллахаар боллоо.

Sunday, December 8, 2013

Иргэд хуралдав

Нийслэлийн 152-хорооноос хамгийн олон цаг хуралдсан иргэдийн нийтийн хурал:
СБД-ийн 12-р хорооны ИНХурал 2013 оны 11.30 өдрийн 15:30 эхэлж иргэд ширээ тойрон сууж цай уун, 5 цаг хуралдаж өөрсдийнхөө тулгамдсан асуудлаа ярилцаж хорооны ИНХурлын дүрмийн төсөл, хорооны дүрмийн төсөлд санал асуулга явууллаа. Шинэчлэлийн Засгийн Газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд иргэдийн оролцоог шийдвэр гаргах  түвшинд идэвхжүүлсэн ажил хэрэгч ярилцлага өрнөлөө.

Monday, May 27, 2013

Шууд ардчилалын багш нарын уулзалт

2012 оны 9-р сарын 8-нд Төрийн ордонд болсон Шууд ардчилал-иргэний оролцоо сургалтанд оролцсон шууд ардчилалын багш нарын уулзалт нийслэлийн Иргэний танхимд 5-р сарын 27-нд боллоо. Энэ удаагийн уулзалтанд Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Шууд ардчилалын багш нар оролцож Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны үндэсний бодлогын баримт бичгийн хэрэгжилт дүүрэг хороодод хэрхэн явагдаж байгаа талаар саналаа солилцож цаашдын үйл ажиллагааны чиглэлээ ярилцан тогтлоо.

Wednesday, April 24, 2013

Сүхбаатар дүүргийн 13-р хороо

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөөгчдийн Хурлын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс зохион байгуулж буй "МАНАЙ ХОРОО-МИНИЙ ОРОЛЦОО"сэдэвт сургалт Сүхбаатар дүүргийн 13-р хороонд амжилттай зохион байгуулагдлаа.Сургалтыг Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Г.Анхбаяр нээж модератор Б.Нямхүү, И.Наранцэцэг нар сургалтыг зохион байгуулан явууллаа.

Сүхбаатар дүүргийн 12-р хороо

Add captionя
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөөгчдийн Хурлын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс зохион байгуулж буй "МАНАЙ ХОРОО-МИНИЙ ОРОЛЦОО"сэдэвт сургалт Сүхбаатар дүүргийн 12-р хороонд амжилттай зохион байгуулагдлаа.Сургалтыг Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Г.Анхбаяр нээж модератор Б.Нямхүү, И.Наранцэцэг нар сургалтыг зохион байгуулан явууллаа.

Sunday, April 21, 2013

"Манай хороо - Миний оролцоо" сургалт - Сүхбаатар дүүргийн 17-р хороо












"Манай хороо - Миний оролцоо" сургалт - Сүхбаатар дүүргийн 16-р хороо

Манай хороо - Миний оролцоо, Сүхбаатар дүүргийн 15-р хороо


Манай хороо - Миний оролцоо, Сүхбаатар дүүргийн 14-р хороо


Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага