Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр болон “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагынхаа хүрээнд боловсруулсан хууль, хөтөлбөрүүдийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж тэдний сонирхсон асуултад хариуллаа. Тэрээр Улс төрийн намуудын тухай, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийсэн юм.
Мэдээлэлд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нар оролцлоо.