4-р сарын 13,14-ний өдрүүдэд нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хороодод “Манай хороо - Миний оролцоо” сэдэвт сургалтууд явагдлаа. Баянгол дүүргийн 16, Чингэлтэй дүүргийн 2, 3, 18, Сүхбаатар дүүргийн 5-р хороонд явагдсан сургалтуудад иргэд идэвхтэй оролцон сургалтаар олгосон мэдээллээс асууж лавлан, “Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг”-ийн үзэл санааг ажил хэрэг болгон хороондоо мөрдөгдөх журам, дүрмүүдийг боловсруулах ажилд нэн даруй орцгоох нь зүйтэй юм гэцгээлээ.
Сургалтанд Монгол Улсын төр нийгмийн ахмад зүтгэлтэн Содном, Лантуу, Сумъяа зэрэг олон хүн оролцон Монголын ардчилалын ололтыг бататгаж алдаа гажуудлыг арилгаж, иргэний нийгмийнхээ дүр төрхийг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэн төвхнүүлэхэд энэ явуулж байгаа сургалт ихээхэн ач холбогдол өгөх юм байна. Ямар нэгэн намын эрх ашгаас илүү Монголынхоо нийгмийн сайн сайхны төлөө иргэд хамтран ажиллах нь зөв зүйтэй гэцгээж байлаа.
- Баянгол дүүргийн 16-р хороо,
- Чингэлтэй дүүргийн 2-р хороо,
- Чингэлтэй дүүргийн 3-р хороо,
- Чингэлтэй дүүргийн 18-р хороо,
- Сүхбаатар дүүргийн 5-р хороонд
Сургалт ирэх долоо хоногт Сүхбаатар дүүргийн үлдсэн хороод Сонгинохайрхан дүүрэгт үргэлжлэн явагдана
No comments:
Post a Comment