Монгол улс ардчиллын замналыг сонгож
20 гаруй жил тууштай явжсны үр дүнд ардчиллын суурийг баттай тогтоож
чадсан билээ. Монгол улсын гаргасан идэвхи, чармайлт, ололт олон улсад
хүлээн зөвшөөрөгдөж, үүний нэг илрэл нь Монгол улс Ардчилсан орнуудын
хамтын нийгэмлэгийг (АОХН) 2011 оноос даргалах хариуцлагатай үүргийг
хүлээн авсан явдал юм. Монгол улс АОХН-ийг даргалахдаа ардчиллын
боловсрол, иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх,
хамтран ажиллах, АОХН-ийн бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой туршлага солилцох, авлигатай
тэмцэх зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна.
Эдгээрийг амжилттай хэрэгжүүлж чадах нь ардчилсан үйл явцыг
гүнзгийрүүлэн бэхжүүлж, эргэлт буцалтгүй болгоход чухал ач холбогдолтой
юм.