СХД-ийн 25-р хороо нь нийслэлдээ төдийгүй дүүрэгтээ захын гэгдэх 2500 гаруй өрхтэй, 12000 орчим иргэдтэй , хирэндээ цэмцгэр, аливаа ажил үйл,сургалт зэрэгт идэвхийлэн оролцдог иргэдтэй , ИНХ-н дарга нь Ц.Жаргалсайхан ,Засаг дарга нь Б.Мөнхцэцэг зэрэг шаггүй сайн дарга нартай ийм нэг хороо Баянхошууны Зүүн салаанд оршин байдаг. Иргэн С.Одонхүү хорооны иргэд дунд идэвхтэний бүлэг байгуулан Шууд ардчилал-Иргэдийн оролцооны бодлогын баримт бичгийн үндсэн бодлого, зорилт зэргийг хороондоо хэрэгжүүлэх нь зүйтээ хэмээн үзэж хорооныхоо удирдлага иргэд хоорондын ойлголцлыг маш зөвөөр тогтоон хороондоо нэн даруй Иргэний танхим байгуулах сугай гэсэн хамтын шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэгчдийн нэг.
Тийм ч учраас тус хорооны удирдлагууд иргэдийнхээ бүлгийг хүлээн авч хорооныхоо ажил амьдралын талаар мэдээлэл хүргэж улмаар хорооныхоо иргэдтэйгээ хамтарч хороогоо хөгжүүлэх хүсэл зорилго дүүрэн байгаагаа илэрхийлж “Манай хороо - Миний оролцоо” сэдэвт сургалтыг нийслэлийн иргэний танхим, дүүргийн иргэний танхимаас хатарсан сургалтыг зохион байгуулж өгнө үү? хэмээх хүсэлтийн дагуу 2014 оны 1-р сарын 23 нд хорооны иргэний танхимд сургалт зохион байгуулагдлаа.
Нийслэлийн иргэний танхимаас зохион байгуулагч Д.Хархүү, Б.Өлзийсайхан, Б.Ганболд, СХД-н иргэний танхимийн ахлах ажилтан Д.Цэрэндавга, ажилтан Э.Оюунболд нар оролцож Шууд ардчилал-Иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгийн стратеги зорилтуудыг таниуллаа.
Дээрхи бодлогын баримт бичгийн үзэл санааг ихээр дэмжин иргэдийн бүлэг байгуулагдан иргэний танхимаа байгуулах, цаашид хорооныхоо үйл хэрэгт бүрэн дүүрэн оролцдог иргэдтэй хороо СХД-д өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа билээ. гэж НИТХ-ын АА-ны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Б.Өлзийсайхан мэдээллээ.
No comments:
Post a Comment