Хүүхээ Батжаргал, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны Засаг дарга, 96640267, jagaa1211@yahoo.com |
БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны харъяа газар нутгийг 4 районд хуваарилжээ. Тухайн үед тус хороо нь Сүхбаатарын районы Орон сууц гудамжны 26 дугаар хороо нэртэйгээр байгуулагдаж хорооны даргаар 1964-1985 онд Ц.Жамбалдорж, 1985-1992 онд Ж.Бямбаа нар ажиллаж байсан.
1992 онд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдаж Монгол Улсын Их Хурлын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор хуучин районуудыг татан буулгаж Сүхбаатар дүүргийг 15 хороо, 17 мянган өрх айл, 74 мянган хүн амтай дүүрэг болгож өөрчлөхөд тус хороо нь Сүхбаатарын районы 25, 26, 27 дугаар хороодыг нэгтгэн 87,53 га нутаг дэвсгэртэй, 887 өрхийн 3683 хүн амтайгаар байгуулагдсан.
Газар нутаг байршил
Тус хороо нь 100 айл, Цагдаагийн гудамж 8 дугаар байранд байрладаг. 87.53 га нутаг дэвсгэртэй, баруун талаараа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, хойд талаараа Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, урд талаараа Сүхбаатар дүүргийн 7, 10 дугаар хороо, зүүн талаараа Сэлбийн голоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хороотой тус тус хиллэдэг, хотын төвийн хүн амын нягтрал ихтэй барилгажиж байгаа гэр хороолол юм.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 11-р хороонд хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажил
No comments:
Post a Comment