Tuesday, March 31, 2015

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний хэмжээний семинар зохион байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АНУ-ын Азийн Сан хамтран Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь (FOCE) төслийн хаалтын семинарыг өнөөдөр зохион байгууллаа. Тус семинарт төв болон орон нутгийн захиргаа, иргэний нийгэм, орон нутгийн иргэд, төсөл хэрэгжүүлсэн орон нутгийн төлөөлөгчид зэрэг 70 гаруй хүн оролцон өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нутгийн удирдлагын түвшинд иргэний оролцоог дэмжин, хөгжүүлсэн талаар туршлага солилцон, ярилцлаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлого, иргэний оролцооны зөвлөх Л.Дашдорж Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь төслийн амжилт ололтуудын талаар танилцуулж, семинарын үйл ажиллагааг Төслийн зөвлөх, профессор А.Энхбатын хамт хөтлөн явууллаа. Семинарын үеэр төсөл хэрэгжсэн орон нутгийн оролцогч талуудтай чухалчлах ач холбогдол бүхий олон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь хөтөлбөрийг Швейцарийн Хөгжлийн агентлагын санхүүжилтээр нийт 17 сум,нийслэл Улаанбаатар хотын 3 хороонд хэрэгжүүлсэн юм. Хөтөлбөрийн зорилго нь нутгийн удирдлагын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээнд нийцсэн бодлого боловсруулах үйл ажиллагаа, иргэдэд хандсан үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлсэн шууд ардчилал болон санхүүгийн төвлөрлийг бууруулах зорилгыг дэмжих явдал байв. Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж: Иргэдийн оролцоог дэмжих төсөл нь хамаарах хууль тогтоомжуудын талаарх иргэдийн мэдлэгийг ихээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодлого боловсруулахад иргэдийн оролцоог идэвхжүүлэх үйл явцыг төлөвшүүлэн бий болгосон хэмээн дүгнэлээ.
Хөтөлбөр хэрэгжүүлсэн жилүүдэд бага хэмжээний санхүүжилт, техникийн туслалцаа зэргээр дамжуулан орон нутгийн засаг захиргаадад шийдвэр гаргах үйл явц дахь иргэний оролцоог нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн байна. Төслийн зүгээс иж бүрэн тоноглол бүхий Иргэний танхимыг төсөл хэрэгжсэн бүх сумдад байгуулж, олон нийттэй зөвлөлдөх байнгын үйл ажиллагааг бий болгоход хувь нэмрээ оруулжээ. Төслийн сургалт, дэмжлэг нь иргэдийг орон нутгийн удирдлагын чиг үүргийг илүү сайн ойлгох, өөрсдийн ашиг сонирхлын төлөө нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, үйлчилгээний чанарыг сайжруулахыг төрийн албан хаагчдаас шаардах зэрэг боломжийг хангажээ. Түүнчлэн Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсэг нь Монгол Улсад төвлөрлийг бууруулах, оролцооны арга зүйг хэрэгжүүлэгч орон нутгуудыг бий болгохын тулд загвар орон нутгийн туршлагыг бусадтай хуваалцах, мэдээллийг түгээх, харилцан суралцах явдлыг сайжруулах явдал байсан юм. Өнөөдөр болсон төгсгөлийн семинар нь оролцогч талуудад туршлагаа хуваалцах, оролцооны үйл явцын талаар бие биеэсээ харилцан суралцах боломжийг олгосон бөгөөд семинарын оролцогчид төслийн хүрээнд орон нутгийн иргэд, төрийн албан хаагчдыг хариуцлагатай байлгах үр дүн бүхий арга зүйд суралцаж, иргэд энэхүү арга замуудаас өндөр үр дүнг хүртсэн болохыг цохон тэмдэглэж байв.
Тус хөтөлбөрийг зорилтот 17 газарт туршилтаар хэрэгжүүлсэн бөгөөд төсөлд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сум, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Дэрэн сум, Ховд аймгийн Жаргалант сум, Архангай аймгийн Цахир, Эрдэнэбулган, Тариат, Өндөр-Улаан сум, Хэнтий аймгийн Биндэр сум, Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8, 13, 14 зүгээр хороод хамрагджээ.
Хөтөлбөр нь аймаг, сум, багийн түвшний орон нутгийн удирдлагын чиг үүрэг, хариуцлагын талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, оролцоот ил тод шийдвэр гаргах үйл явцыг сайжруулах, иргэний оролцоог хангах үйл ажиллагааны туршлага, сургамжуудыг баримтжуулан, оролцогч талуудтай хуваалцаж харилцан суралцах, орон нутгийн иргэд төрийн албан хаагч нар төрийн үйлчилгээний чанарын төлөө хариуцлага хүлээдэг байлгах зэрэг зорилтыг нэн тэргүүнд тавьсан байна.

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага