Friday, May 20, 2016

Иргэн Таны оролцоо - Ардчиллын баталгаа

Иргэн Таны оролцоо - Ардчиллын баталгаа гарын авлагыг
Улс төрийн Боловсролын Академийн сургалтанд зориулан
иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор
Конрад-Аденауэр-Сангаас санхүүжүүлж хэвлэн гаргажээ.
Иргэдийн оролцоо нь ардчиллын тулгуур үндэс юм. Ардчилсан нийгэмд иргэд төрийн үйл хэрэгт оролцох өргөн эрхээр хангагдсан байдаг. Иргэдийн оролцоо нь иргэдийн зүгээс улс төрийн системийн бүх түвшинд шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх үйл ажиллагаа юм. Иргэд төрийн үйл хэрэгт оролцсоноороо эрх баригчдын эрх мэдлийг хязгаарлаж, дур зоргоороо авирлах үйлдлийгтаслан зогсооно. Ингэснээр төр, засаг цөөн хэдэн хүнд бус иргэд бид бүхний төлөө үйлчлэх болно. Иргэд улс төрд оролцохын тулд мэдээллээр хангагдсан байх хэрэгтэй. Үүнд туслах гол хэрэгсэл нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Ардчилсан нийгэмд ч иргэд ганц нэгээрээ улс төрийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй байдгаас нийтлэг сонирхлын үндсэн дээр эвлэлдэн нэгддэг. Улс төрийн нам, сонирхлын бүлэг, иргэдийн үүсгэл санаачлагын хөдөлгөөнд эвлэлдэн нэгдэж, иргэд ашиг сонирхлоо тодорхой шаардлагын хэлбэрээр томъёолон илэрхийлж дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэг.

Monday, May 2, 2016

Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны Ерөнхий хууль, Шилэн дансны тухай хууль дахь зохицуулалт

Ерөнхийлөгчийн Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй Иргэний оролцоо төслийн хүрээнд Иргэдийн оролцооны эрх зүйн орчин, оролцоог идэвхжүүлэх арга зам сургалтыг нийслэл, дүүргийн ЗДТГ-ын удирдах ажилтнууд, хэлтсийн дарга нар, олон нийттэй харилцах ажилтан, иргэний оролцооны хжилтнуудын дунд зохион байгууллаа.
Сургалтанд Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны Ерөнхий хууль, Шилэн дансны тухай хууль дахь зохицуулалт сэдвээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Н.Мөнхцэлмэг илтгэл тавилаа.

Монгол Улсын хууль тогтоомж дахь иргэний оролцооны заалтуудын хэрэгжилтийн мониторинг

Ерөнхийлөгчийн Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй Иргэний оролцоо төслийн хүрээнд Иргэдийн оролцооны эрх зүйн орчин, оролцоог идэвхжүүлэх арга зам сургалтыг нийслэл, дүүргийн ЗДТГ-ын удирдах ажилтнууд, хэлтсийн дарга нар, олон нийттэй харилцах ажилтан, иргэний оролцооны хжилтнуудын дунд зохион байгууллаа.
Сургалтанд Монгол Улсын хууль тогтоомж дахь иргэний оролцооны заалтуудын хэрэгжилтийн мониторинг сэдвээр
Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн Холбооны судалгааны багийн гишүүн С.Ганцэцэг илтгэл тавилаа.

Иргэдийн оролцооны эрх зүйн орчин, оролцоог идэвхжүүлэх арга зам - сургалт

Ерөнхийлөгчийн Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй Иргэний оролцоо төслийн хүрээнд Иргэдийн оролцооны эрх зүйн орчин, оролцоог идэвхжүүлэх арга зам сургалтыг нийслэл, дүүргийн ЗДТГ-ын удирдах ажилтнууд, хэлтсийн дарга нар, олон нийттэй харилцах ажилтан, иргэний оролцооны хжилтнуудын дунд зохион байгууллаа.

Гунтер Хаузер: Европын орнуудын төвийг сахих, эвсэлд үл нэгдэх бодлого

Конрад-Аденауэр Сангаас ивээн тэтгэж Стратегийн судалгааны хүрээлэнээс эрхлэн ЕВРОПЫН ОРНУУДЫН ТӨВИЙГ САХИХ, ЭВСЭЛД ҮЛ НЭГДЭХ БОДЛОГО сэдэвт номыг орчуулан хэвлүүлж уншигч таны оюуны мэлмийд өргөн барьж байна.
Энэхүү товхимол нь Монгол улсын байнга төвийг сахих статусын тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад байгаа хугацаатай давхцаж байгаагаараа онцлогтой төдийгүй Монгол Улсын гадаад бодлогын анхаарал татаад байгаа асуудлаар эрдэм, шинжилгээ, судалгааны байгууллагууд цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг билээ.

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага