Friday, May 20, 2016

Иргэн Таны оролцоо - Ардчиллын баталгаа

Иргэн Таны оролцоо - Ардчиллын баталгаа гарын авлагыг
Улс төрийн Боловсролын Академийн сургалтанд зориулан
иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор
Конрад-Аденауэр-Сангаас санхүүжүүлж хэвлэн гаргажээ.
Иргэдийн оролцоо нь ардчиллын тулгуур үндэс юм. Ардчилсан нийгэмд иргэд төрийн үйл хэрэгт оролцох өргөн эрхээр хангагдсан байдаг. Иргэдийн оролцоо нь иргэдийн зүгээс улс төрийн системийн бүх түвшинд шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх үйл ажиллагаа юм. Иргэд төрийн үйл хэрэгт оролцсоноороо эрх баригчдын эрх мэдлийг хязгаарлаж, дур зоргоороо авирлах үйлдлийгтаслан зогсооно. Ингэснээр төр, засаг цөөн хэдэн хүнд бус иргэд бид бүхний төлөө үйлчлэх болно. Иргэд улс төрд оролцохын тулд мэдээллээр хангагдсан байх хэрэгтэй. Үүнд туслах гол хэрэгсэл нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Ардчилсан нийгэмд ч иргэд ганц нэгээрээ улс төрийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй байдгаас нийтлэг сонирхлын үндсэн дээр эвлэлдэн нэгддэг. Улс төрийн нам, сонирхлын бүлэг, иргэдийн үүсгэл санаачлагын хөдөлгөөнд эвлэлдэн нэгдэж, иргэд ашиг сонирхлоо тодорхой шаардлагын хэлбэрээр томъёолон илэрхийлж дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэг.
Иргэд ямар замаар улс төрд нөлөөлөх боломжтой вэ? Энэхүү асуултанд иргэдийн дийлэнх хэсэг эн түрүүнд "сонгуул ьд орол цох замаар" гэж төвөггүй хариулах байх. Сонгууль нь иргэдийн зүгээс улс төрд оролцох хамгийн дөхөмтэй бөгөөд түгээмэл хэлбэр болдог учраас үүнийг бараг хүн бүр мэднэ. Харин иргэдийн зүгээс улс төрийн үйл явцад нөлөөлөх өөр ямар арга зам байдаг тухай Та бодож байсан уу? Улс төрийг зөвхөн УИХ, Засгийн газар, нам, орон нутгийн удирдлага гэх мэт цөөн тооны л шийдвэр гаргагчдад хамаатай, иргэд биднээс нэлээд хол хөндий зүйл хэмээн ойлгодог нь нийтлэг. Бид нийт нийгмийн чанартай асуудлыг сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан хууль тогтоох байгууллагын түвшинд шийдэж байгаа. Харин оршин сууж буй хот, хороо, сум, багийнхаа өдөр тутмын амьдралтай холбоотой олон тулгамдсан асуудлыг анхаардаггүй. Гэтэл бидний эргэн тойронд орчны бохирдол, хог хаягдал, сургууль цэцэрлэг, замын хөдөлгөөн, зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй гэнэтхэн эхэлдэг барилгын ажил гэх мэт олон асуудал байсаар байна.












No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага