Monday, September 10, 2012

Монголчууд Швейцарийн шууд ардчиллын туршлагаас суралцахаар эрмэлзэж байна

Dr.Auer
“Монгол Улсад шууд ардчиллыг хэрэгжүүлэх зоримог хүсэл эрмэлзэл байгаа бөгөөд энэ нь засгийн газрын болон нийслэлийн мөрийн хөтөлбөрт илэрхий тусгагдсан нь харагдаж байна. Түүнчлэн иргэний нийгмийнхний тууштай зүтгэл хийгээд бусад улс орны туршлагаас суралцахад бэлэн байгаа нь ч мөн харагдаж байна,” хэмээн Швейцарийн Ардчиллын судалгааны төвийн Захирлуудын зөвлөлийн дарга, доктор, профессор Андреас Ауэр энэ сарын 8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Шууд ардчилал: Иргэдийн оролцоотой төсвийн менежмент” үндэсний сургалтын үеэр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Профессор А.Ауэр Ерөнхийлөгчийн тамгын газрын урилгаар есдүгээр сарын 2-10-ны өдрүүдэд манай улсад айлчиллаа. Тэрээр уг сургалтын үеэр Швейцарийн шууд ардчиллын туршлага болон Монгол дахь ардчиллын өнөөгийн байдал хийгээд шууд ардчиллыг хөгжүүлэх хүчин зүтгэлийн талаар өөрийн ажиглалт дүгнэлтийг хуваалцсан юм. 
“Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны нэгдүгээр сард манай улсад айлчлах үеэрээ Швейцарийн шууд ардчиллын туршлагыг ихээхэн сонирхож буйгаа илэрхийлсэн юм. Бид тэр үед энэ талаар санал солилцож, ярилцсан бөгөөд үүний дагуу Монгол Улсад би шууд ардчиллыг хөгжүүлэх талаар хийсэн ахиц дэвшлийг сонирхохоор ирээд байна” хэмээн профессор А.Ауэр Монголын Үндэсний олон нийтийн телевизд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.
Шууд ардчиллын талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй мэргэжилтний хувьд тэрбээр Монгол улсад шууд ардчиллыг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах шинэчлэлийн явцад  өндөр түвшний зөвлөгөө өгөх зорилготой юм. Айлчлалынхаа үеэр профессор А.Ауэр Монгол Улсын их сургуулийн оюутнуудад “Ардчиллын үндсэн ухагдахуун” сэдвээр, мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөд “Шууд ардчиллын үндсэн хэрэгслүүд” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.
Тэрээр мөн Ерөнхийлөгчийн зөвлөх, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон түүний багийнхан, Шууд ардчиллын хүрээлэнгийн мэргэжилтнүүд, Үндэсний удирдлагын академийн судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагынхан зэрэг төр нийгмийн олон төлөөлөгчидтэй уулзаж ярилцжээ. Түүнчлэн Дархан-Уул аймагт зочлон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүн болон энгийн ард иргэдтэй уулзан орон нутаг дахь ардчиллын үйл явцтай газар дээр нь танилцсан байна.
Айлчлалынхаа төгсгөлд профессор А.Ауэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой мөн уулзаж ярилцсан байна. 
Мэдээллийн эх сурвалж : Монголчууд Швейцарийн шууд ардчиллын туршлагаас суралцахаар эрмэлзэж байна

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага