Saturday, September 8, 2012

ШУУД АРДЧИЛАЛ - сургалтыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны хэлсэн үг


“ШУУД АРДЧИЛАЛ” иргэдийн оролцоотой төсвийн менежмент үндэсний сургалтыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны хэлсэн үг  
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө, 

Намрын налгар сайхан өдрийн өглөөний амар амгаланг айлтгаж, “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалтыг нээж үг хэлэх завшаан тохиосонд билгэшээж байна. 
Монгол Улсад 22 жилийн өмнө арчиллын салхи сэвэлзэж, улмаар улс төр, эдийн засаг, нийгмийн гүн гүнзгий өөрчлөлтийг авчирсан билээ. Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, ардчилсан үнэт зүйлийг дээдэлсэн Үндсэн Хуультай болоод 20 жил өнгөрлөө. Энэ хугацаанд бид олон сорилт, бэрхшээлийг даван дуулж, урагшилсаар байна.  
Өнөөдрийн сургалт, зөвлөгөөний нэр нь “Шууд Ардчилал” хэмээснийг Та бүхэн анзаарч байгаа. Аливаа “нэр” агуулгаа илэрхийлдэг. Бид өнгөрсөн 20 жилд сонгуулийн ардчилал, төлөөллийн ардчилалтай улс болж, улмаар либераль ардчилалтай улс болохын төлөө зорьж байна.   
Сонгуулийн буюу төлөөллийн ардчилалын үед хүн бүр сонгуульд оролцох, саналаа өгөх, нэрээ дэвшүүлэх эрхийг эдэлдэг бөгөөд сонгуулийн саналыг зөв тоолох, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх, сонгуулийн дүнгээс хамаарч эрх мэдэл, албан тушаал шилжиж байдаг.  
Харин Либераль ардчилал нь олонхи, цөөнхийн эрх хэмжээ, хяналтаас гадна “олонхи” буюу эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтны эрх хэмжээ, хариуцлага, харилцан хяналт, эрх мэдэлтэний босоо биш хэвтээ тайлагнах хэлбэрээр үйл ажиллагаа нь олон түмний хяналтад байх шалгуур шаардлагатай байдгаараа онцлогтой.   
Шууд ардчилал нь шийдвэрийг иргэдийн саналыг авах, улмаар тэдний санаа бодлыг шийдвэр гаргахад тусгах, хэлбэржүүлэн мөрдөх, хэрэгжүүлэх ёстсой болдог. Энэ нь ч төрийн албан хаагчдын болон ард иргэдийн үүрэг байх тухай чанарын цоо шинэ ойлголт юм. Сонгуулийн ардчилалтай оронд ард түмэн засгийн эрхийг нэг өдөр буюу зөвхөн сонгууль болж буй өдөр л барьдаг.   
Шинэчлэн боловсруулсан Төсвийн тухай хуулийг өнгөрсөн оны сүүлчээр УИХ-аас батлан гаргасныг Та бүхэн мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос өгсөн чиглэл, удирдамжийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газраас боловсруулан Сангийн яаманд албан ёсоор хүргүүлсэн “Төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх”, түүнчлэн “Орон нутагт санхүүгийн дэмжлэгийг томъёонд тулгуурласан загварчилсан байдлаар олгох талаархи үзэл баримтлал” шинэ хуулинд үндсэндээ туссан.  
Иргэдийн оролцоог хангах чиглэлээр бие даасан зүйл Төсвийн тухай хуулинд ороод байгаа. Эдгээр арга хэмжээ нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий шинэтгэл өөрчлөлтийн эхлэл гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу.
 Өмнөх хуулиудад “иргэд оролцоно” гэж тунхаглаад иргэд хэрхэн оролцох, ямар эрх мэдэлтэй оролцох талаар суурь зохицуултыг орхигдуулж, баримтлах дүрэм журамгүй, иргэдэд мэдээлэл хүргэх тогтолцоо нь ч тодорхойгүй өнөөг хүртэл явж ирсэн. Ийнхүү иргэдийн оролцоог тунхаг төдий болгож ирснийг бид анзаарахгүй өнгөрч болохгүй.  
Төр засгийг удирдахад бүх талын оролцоо хангагдаж байж, төр засгийн шийдвэр улс орны орны хөгжил урагштай байна. Өнөөдрийн сургалт, зөвлөгөөний гол зорилго нь дараах гурван зүйлд чиглэх болно.  
Нэгдүгээрт: Шууд ардчиллыг дэмжиж байдаг хөдөлгөөн, институци бий болгож түүний сүлжээг бүрдүүлье. Хотод иргэдийн нар үзэх эрхийг үгүйсгэж, нар тусах орон зайг нь хаасан барилга байшинг иргэд эсэргүүцээд байхад “дарга” ирж шийдвэр гаргаад бариулж байгаа шударга бус тогтолцоог эцэс болгоё. Хотын амьдралыг хэрхэн авч явах, ямар дэг журамтай байхыг хотын иргэд өөрсдөө мэддэг, шийддэг ийм байгууллага, тогтолцоог бүрдүүлье. 
Хоёрдугаарт: Төсвийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцооны эрх зүйн стандартуудыг тогтооё.  Төсөв гэдэг нь та бидний төлсөн мөнгө. Тэр мөнгийг хэрхэн нийгэмд хэрэгтэй зөв зүйлд үр ашигтай, чанартай захиран зарцуулж, удирдахад иргэдийг жинхэнэ уртгаар нь оролцуулж эхлье.
Гуравдугаарт: Төвлөрлийг сааруулах, орон нутаг, иргэдэд эрх мэдэл олгох, иргэдийн оролцоог байнгын болгож, хангах чиглэлээр иргэдэд боловсрол олгож гарын авлага материалаар хангая.
Та бүхэн иргэдийн оролцоог тунхаг биш, ажил хэрэг болгох их ажлын, их хөдөлгөөний анхдагч, оролцогч, шийдвэр гаргагч болж байгаад халуун баяр хүргэе.  
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Нийслэлийн дүүрэг, хороодын иргэдэд зориулсан “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт үүгээр эхэлж байна. Хороо тус бүрээс 5-8 хүн урьж нийт 1100 хүн энэ арга хэмжээнд уригдан оролцож буйг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Ирэх хагас сайн буюу 9 дүгээр сарын 15-нд сум болгоноос 3, нийтдээ 1100 хүнийг урьж оролцуулан орон нутгийн иргэдэд зориулсан сургалтыг хийх юм.
    Өнөөдрийн энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ-ийн гишүүд, Засгийн газрын сайд нар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Их дээд сургуулийн доктор профессорууд болон ажлын хэсгийн гишүүд оролцож буйг тэмдэглэхэд таатай байна.
         Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шууд ардчиллын хүрээлэн хамтран зохион байгуулж байна.
         Ингээд үндэсний хэмжээний сургалт, зөвлөгөөний ажиллагаа нээснийг мэдэгдье. Иргэдийн оролцоог тунхаг биш бодит ажил болгох Шууд ардчиллын цаг эхэллээ.
            Та бүхэнд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе!

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага