Tuesday, May 28, 2013

Шууд ардчилал - Иргэдийн оролцоо

Шууд ардчилал - Иргэдийн оролцоо бол манай орны хөгжил дэвшил, аюулгүй байдлын дархлаа, баталгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж.

Monday, May 27, 2013

Шууд ардчилалын багш нарын уулзалт

2012 оны 9-р сарын 8-нд Төрийн ордонд болсон Шууд ардчилал-иргэний оролцоо сургалтанд оролцсон шууд ардчилалын багш нарын уулзалт нийслэлийн Иргэний танхимд 5-р сарын 27-нд боллоо. Энэ удаагийн уулзалтанд Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Шууд ардчилалын багш нар оролцож Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны үндэсний бодлогын баримт бичгийн хэрэгжилт дүүрэг хороодод хэрхэн явагдаж байгаа талаар саналаа солилцож цаашдын үйл ажиллагааны чиглэлээ ярилцан тогтлоо.

Sunday, May 26, 2013

Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн "Шууд ардчилал" Бор-Өндөрт хэрэгжиж байна

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр хур дагуулж очсонд нутгийн иргэд бэлэгшээж байлаа. Бор-Өндөр нь аймгийн нэгэн баг байснаа саяхан сумын статустай болжээ. Сум болоод анхны орон нутгийн сонгуульд оролцохдоо АН-аас нэр дэвшсэн 21 хүнийг бүгдийг нь ИТХ-д сонгосон нь онцгой байлаа. Үүгээрээ ардчилалд тууштай байгаа ард түмэн юм байна. Бор-Өндөрчүүд сумынхаа шинэ удирдлагууддаа бүрэн итгэж найдаж байгаагаа илэрхийлж байсан юм.

Чингэлтэй дүүргийн 17-р хорооны Иргэдийн оролцоотой төсвийн менежмент,

Иргэдийн оролцооны үйл ажиллагаа идэвхжиж байгаагийн нэг илрэл нь болсон Шууд ардчилал - Иргэний оролцооны бодлогыг хэрэгжүүлхэд иргэдийг идэвхжүүлэх зохион байгуулах зорилготой иргэдийн сайн дурын хамтлаг, клубууд олноор байгуулагдаж байна.
Тэдний нэг Иргэний оролцоо - Эрин үе бүлгийн гишүүд Чингэлтэй дүүргийн 17-р хороонд Орон нутгийн хөгжлийн сангаас хороонд хувиарлагдсан сангийн зарцуулалтыг иргэдээр хэрхэн хэлэлцүүлсэн талаар иргэдийн санал сонсох уулзалт зохион байгууллаа.
Дашдулам, Цэндсүрэн ахлагчтай Эрин үе бүлгийнхэн уулзалт ярилцлагандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Дашдорж НИТХ-ын Ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн дарга Б Баттүвшин нарыг урьж оролцуулан зөвлөмж авлаа.
Төрийн байгууллагуудаас анхаарал тавин амралтын өдөр удирдалгуудаас нь оролцож байхад Хорооны ИНХ болон засаг дарга анхаарал тавин дэмжихийн оронд харин ч төвөгшөөсөн байдалтай хандаж байсан нь харамсалтай байна.
Ер нь Шууд ардчилал-Иргэний оролцооны бодлогын сургалт сурталчилгааны ажилд зарим удирдах албан тушаалтан нилээд болгоомжилсон хойрго байдлаар хандаж байгаа нь өөрт нь байгаа эрх мэдлийг иргэдэд нь шилжүүлж хуучны эрх мэдлийг өмчилөн захирдаг байдлаасаа салах нь гэдгээ мэдэрсэн харууслын илрэл юм

Thursday, May 23, 2013

Шууд ардчилалын багш нарын уулзалт

2012 оны 9-р сарын 8-нд Төрийн ордонд болсон Шууд ардчилал-иргэний оролцоо сургалтанд оролцсон шууд ардчилалын багш нарын уулзалт нийслэлийн Иргэний танхимд 5-р сарын 23-нд боллоо. Энэ удаагийн уулзалтанд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Шууд ардчилалын багш нар оролцож Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны үндэсний бодлогын баримт бичиг–ийн хэрэгжилт  дүүрэг хороодод хэрхэн явагдаж байгаа талаар саналаа  солилцож цаашдын үйл ажиллагааны чиглэлээ ярилцан тогтлоо.

Saturday, May 18, 2013

Хан-Уул дүүргийн 11-р хороонд

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс зохион байгуулан хийж байгаа Манай хороо-Миний оролцоо сургалт үргэлжилсээр байна.Хан-Уул дүүргийн 11-р хороонд энэ 18-ны өдөр ХААИС дээр сургалт явагдлаа.Аливаа орны улс төрийн бодлого,нийгмийн харилцаа олонхийн эрх ашиг,хүсэл мөрөөдөлд нийцэхгүй болсон үед хувьсгал гардаг бололтой юм билээ.1990 оны хувьсгалын үр дүнг тун цөөхөн хүн хүртэж дийлэнх олонх нь хувьсгалын шуурганд өртөж,зах зээлийнх нь гарын аяыг даахгүй байна.Би хорин жил өнөөдөрийнх шиг ийм алсыг харсан иргэдийнхээ сэтгэлд итгэлийн гал бадраасан сургалт үг яриа сонсож байсангүй.Та нарт болон Бодлогын баримт бичиг гаргаж төрийн бодлого болгон хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчид талархах сэтгэл төрж байна.

Нийслэлд шуурга салхи болсон үед цахилгаан станцуудын үнс тэнгэрт дэгдэж улаан түйрэн босч хотыг тэр чигт нь цацрагтай үнсээр булж байна.Утаанаас илүү их гамшиг тарьж байгаа энэ асуудлыг нэн даруй шийдэх арга хэмжээ авахыг нийслэлийн удирдлагад хандан хүсч байгааг минь дамжуулж өгөөрэй гэж гадаад харилцааны яамны ахмад ажилтан Г Дашдаваа, Орхон уул аймгийн прокуророор олон жил ажилласан Чимэддулам нар онцлон хүсч байлаа.

Иргэний оролцооны эрин үе бүлэг

Иргэний оролцооны эрин үе бүлэг Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэдийн дунд

Sunday, May 12, 2013

Шууд Ардчилал Иргэдийн оролцоо сэдэвт сургалт Багануур дүүрэгт


“Манай хороо-Миний оролцоо сургалт”-ууд үргэлжилсээр байна.Сургалтын ач холбогдолыг үнэлэн Хөвсгөл аймгийн  Улаан уул,Ховд аймгийн Зэрэг,Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын төлөөлөгчид,ажлын албаны хүмүүс ирж сургалт захиалан  авч байгаагаас гадна Багануур дүүргийн ахмадын холбоо чуулганаа тохиолдуулан сургалт хийж өгөхийг хүссэний дагуу сургалт явууллаа.Сургалтанд 216 ахмадууд оролцлоо.Сургалтанд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Нэргүй оролцож Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилан боловсруулж УИХ-аас батлан гаргасан   хууль,тогтоомжийн хэрэгжилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.Сургалтын ач холбогдолыг оролцогсод өндөр үнэлж Багануураа Шууд ардчилал –Иргэний оролцооны загвар дүүрэг болгоно гэцгээж байлаа.   

"Манай хороо - Миний оролцоо" сургалт - Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо



  Манай хороо –Миний оролцоо сургалт Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд явагдлаа.Хилийн цэргийн 05-р ангийн соёлын төвд болсон сургалтанд 312 хүн оролцлоо.Хорооны ИНХ-ын дарга Янжмаагийн Должинсүрэн,Хорооны засаг дарга Чимээгийн Цэвээндорж нар сайн зохион байгууллаа. Сургалтын  ач холбогдолыг өндөрөөр  үнэлж ИНХ-ын болон хорооны засаг дарга нар Иргэдийн оролцоо санаачилганд тулгуурлан хийж эхлээд байгаа ажлаасаа танилцуулж ойрын үед иргэний танхимаа байгуулахдаа та нөхдийг урина.Цаашид байнгын холбоотой байж та нөхдөөс зөвлөлгөө авч бодлогын баримт бичгийг идэвхтэй хэрэгжүүлнэ гэлээ.Сургалтын төгсгөлд нь: “Хорооныхоо дотор намчирхан талцаж нэг нэгнийгээ нүднийхээ булангаар хялайн хардагаа болих”-ыг хүссэнд хүмүүс  алга ташин хүлээн авч  өөр өөр намын хүмүүс нь хоорондоо гар барин дал мөрөө алгадан инээмсэглэн байсан нь хэт улс төржих нь хүмүүст маш их дарамт,хамтын санал санаачилгад ихээхэн тээртэй байдгийг харуулсан үйл явдал боллоо.


Friday, May 3, 2013

Манай хороо-Миний оролцоо, Хан-Уул дүүргийн XI хороонд

Шууд ардчилал - Иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Хороодод явагдаж байгаа Манай хороо-Миний оролцоо сургалтууд амжилттай явагдаж байгааг тухай бүрд нь мэдээлж байсан билээ.
Сайны хажуугаар саархан хороо ганц байсан нь Хан-Уул дүүргийн 11-р хороо. Сургалт явуулахаар төлөвлөөд 3-р сарын 27-нд НИТХ-ын Ажлын албаны зохион байгуулагч Б Эрдэнэбулган ахлагчтай сургалтын баг очиход хороон засаг дарга С Түвшинжаргал “Манай хорооныхон газар шорооны маргаан болоод хэцүү байна. Сургалт явуулахаа хойшлуулж өгөөч” хэмээн учирласанд сургалтын баг бүтэн сараар хойшлуулж 5-р сарын 3-нд сургалт явуулахаар товлон очиход “Манай хороонд сургалт явуулах байр байхгүй та нар олж өгөхгүй бол иргэдэд сургалт явуулах байр байхгүй гэхээр нь ХААИС-ын захирал Хируга,сургалтын албаны дарга Баасансүх нартай уулзаж хичээлийн төв байрны 201,202 тоот лекцийн танхимын аль нэгнийг нь 3-ны өдрийн 16 цагт бэлдэхээр тохиролцож энэ тухайгаа хороон дарга Түвшинжаргалд нь 89001169 дугаарын утсаар нь ярьж мэдэгдээд Сургалтын албаны дарга Баасансүхтэй 341592 номерийн утсаар ярьж байраа сайтар бэлдэж аль болох олон хүнд зараа түгээгээрэй гэхэд Би Баасанхүүгийн гар утсыг нь мэднээ холбоо барья Миний бие өвдөөд эмнэлэгт хэвтэж магадгүй байгаа гэвч би өөрөө заавал очихыг бодно.Би хэсгийн дарга холбогдох хүмүүстээ хэлчихье гэж байсан. 5-р сарын 3-ны өглөө 10 цагт Хорооны ИНХ-ын дарга Анхбаяртай 93117788 дугаарын утсаар холбогдож сургалтын бэлтгэл хангагдаж байна уу Зар хир зэрэг хүргэсэн бэ гэхэд Би сургалт явах тухай сонсоогүй байна Хорооны ажилтангуудаас лавлаад хэлье гээд 20 орчим минутын дараа хүмүүс зараа тарааж байгаа юм байна гэсэн.
5-р сарын 3-ны 14 цаг 50 минутын үед сургалт явуулах багийн 5 сургагч багш очиход зар сонссон 3 хүн ирсэн байсан боловч хорооноос нэгч хүн байсангүй. Хорооны байранд очиход хорооны зохион байгуулагч нь байсан бөгөөд Хороон дарга бид нарт цагаа хэлээгүй шүү дээ Өнөө өглөө л цагийг нь мэдсэн хэмээн хэнэггүйхэн худлаа залж суулаа.
Хорооны 1-р хэсгийн ахлагч Далайцогтын Уранчимэгээс өөр зар тараасан хэсгийн ахлагчид байгаагүйн дээр ядахдаа тэд нар өөрсдөө ч бараагаа харуулсангүй.
Нийслэлийн 152 хороонд сургалт явуулахад ийм хөгийн хороо ганц ч гараагүй юм. Иргэд нь хэрэлдэн бужигнаж залуургүй болсон хороогоо өөд нь татаж холбогдох хүмүүстээ хариуцлага тооцохгүй бол шинэчлэлийн бодлогыг унагааж хоёр сонгууль дараалан итгэл хүлээлгэсэн Ардчилсан намд итгэх итгэл энэ хорооноос эхлэн унаж мэдэхээр байгаад Дүүргийнх нь ИТХ, Засаг дарга анхаарна бизээ!

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага