Sunday, May 26, 2013

Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн "Шууд ардчилал" Бор-Өндөрт хэрэгжиж байна

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр хур дагуулж очсонд нутгийн иргэд бэлэгшээж байлаа. Бор-Өндөр нь аймгийн нэгэн баг байснаа саяхан сумын статустай болжээ. Сум болоод анхны орон нутгийн сонгуульд оролцохдоо АН-аас нэр дэвшсэн 21 хүнийг бүгдийг нь ИТХ-д сонгосон нь онцгой байлаа. Үүгээрээ ардчилалд тууштай байгаа ард түмэн юм байна. Бор-Өндөрчүүд сумынхаа шинэ удирдлагууддаа бүрэн итгэж найдаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Үүнийгээ баталгаажуулж Ерөнхийлөгчийн сонгуулиар баталгаажуулах хэлж байлаа. Борөндөрчүүдтэй хийсэн уулзалт дээр Ц.Элбэгдоржийг дэмжин оролцож байгаа, ардчиллын нэртэй зүтгэлтнүүдийн нэг Даваадоржийн Ганболд хэлэхдээ "Ардчиллынхныг төрд сонгосон монголчуудын ажил амьдрал бүхлээрээ өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна. Бүтээн байгуулалтын хурд эрчимжлээ, авлигалчид айдаст автаж төрийн мөнгөнөөс гараа татаж эхэллээ, энэ бүхэнд эрч хүч өгч, дэмжиж, өмөг түшиг болж яваа өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ сонгуулиар дэмжих нь Монголын хувь заяаны хэрэг шүү" гэсэн юм.
Бор-Өндөрийн төмөр замын өртөөний жижүүр Ц.Байгальсайхан "Таны дэмжлэгээр ашиг сонирхолын хууль батлагдсан гэж ойлгож, танд баярлаж явдаг. Үүн шиг ямар хуулиудыг цаашид батлуулах вэ" гэж асуусан юм. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж "Хууль, Шүүхийн засаглалтай холбоотой 22 хуулийн төсөл бэлэн болсон байгаа. Үүнээс зургааг нь УИХ-аар батлуулж чадсан. Одоо үлдсэнийг нь батлуулах зайлшгүй шаардлага бий" гэсэн юм. Түүний Бор-Өндөрчүүдийн сэтгэлд хүрсэн нэг үг бол "Би их эрх мэдэл цуглуулсанаараа биш харин ард түмэндээ хэр их эрх мэдэл өгөв гэдгээрээ Ерөнхийлөгчийн ажлаа дүгнэнэ" гэсэн үг байлаа. Үүний баталгаа нь түүний Ерөнхийлөгчийн хугацаандаа эхлүүлсэн "Шууд ардчилал"-ын үр дүн орон нутагт хэрхэн ирж байгаа үйл яюц юм. Энэ жил Бор-Өндөр суманд 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ирж байгааг Бор-Өндөрийн иргэд өөрсдөө юунд зарцуулахаа захиран мэдэх болсон нь "Шууд ардчилал" гэж тэд үзэж байгаа ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Би ард түмэндээ хэр их эрх мэдэл өгсөнөөрөө өөрийнхөө ажлыг дүгнэнэ" гэсэн энэ мэт олон ажлаар батлагдаж байгааг Бор-Өндөрийнхөн ярьж байлаа.       
 


No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага