Шууд ардчилал - Иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Хороодод явагдаж байгаа Манай хороо-Миний оролцоо сургалтууд амжилттай явагдаж байгааг тухай бүрд нь мэдээлж байсан билээ.
Сайны хажуугаар саархан хороо ганц байсан нь Хан-Уул дүүргийн 11-р хороо. Сургалт явуулахаар төлөвлөөд 3-р сарын 27-нд НИТХ-ын Ажлын албаны зохион байгуулагч Б Эрдэнэбулган ахлагчтай сургалтын баг очиход хороон засаг дарга С Түвшинжаргал “Манай хорооныхон газар шорооны маргаан болоод хэцүү байна. Сургалт явуулахаа хойшлуулж өгөөч” хэмээн учирласанд сургалтын баг бүтэн сараар хойшлуулж 5-р сарын 3-нд сургалт явуулахаар товлон очиход “Манай хороонд сургалт явуулах байр байхгүй та нар олж өгөхгүй бол иргэдэд сургалт явуулах байр байхгүй гэхээр нь ХААИС-ын захирал Хируга,сургалтын албаны дарга Баасансүх нартай уулзаж хичээлийн төв байрны 201,202 тоот лекцийн танхимын аль нэгнийг нь 3-ны өдрийн 16 цагт бэлдэхээр тохиролцож энэ тухайгаа хороон дарга Түвшинжаргалд нь 89001169 дугаарын утсаар нь ярьж мэдэгдээд Сургалтын албаны дарга Баасансүхтэй 341592 номерийн утсаар ярьж байраа сайтар бэлдэж аль болох олон хүнд зараа түгээгээрэй гэхэд Би Баасанхүүгийн гар утсыг нь мэднээ холбоо барья Миний бие өвдөөд эмнэлэгт хэвтэж магадгүй байгаа гэвч би өөрөө заавал очихыг бодно.Би хэсгийн дарга холбогдох хүмүүстээ хэлчихье гэж байсан. 5-р сарын 3-ны өглөө 10 цагт Хорооны ИНХ-ын дарга Анхбаяртай 93117788 дугаарын утсаар холбогдож сургалтын бэлтгэл хангагдаж байна уу Зар хир зэрэг хүргэсэн бэ гэхэд Би сургалт явах тухай сонсоогүй байна Хорооны ажилтангуудаас лавлаад хэлье гээд 20 орчим минутын дараа хүмүүс зараа тарааж байгаа юм байна гэсэн.
5-р сарын 3-ны 14 цаг 50 минутын үед сургалт явуулах багийн 5 сургагч багш очиход зар сонссон 3 хүн ирсэн байсан боловч хорооноос нэгч хүн байсангүй. Хорооны байранд очиход хорооны зохион байгуулагч нь байсан бөгөөд Хороон дарга бид нарт цагаа хэлээгүй шүү дээ Өнөө өглөө л цагийг нь мэдсэн хэмээн хэнэггүйхэн худлаа залж суулаа.
Хорооны 1-р хэсгийн ахлагч Далайцогтын Уранчимэгээс өөр зар тараасан хэсгийн ахлагчид байгаагүйн дээр ядахдаа тэд нар өөрсдөө ч бараагаа харуулсангүй.
Нийслэлийн 152 хороонд сургалт явуулахад ийм хөгийн хороо ганц ч гараагүй юм. Иргэд нь хэрэлдэн бужигнаж залуургүй болсон хороогоо өөд нь татаж холбогдох хүмүүстээ хариуцлага тооцохгүй бол шинэчлэлийн бодлогыг унагааж хоёр сонгууль дараалан итгэл хүлээлгэсэн Ардчилсан намд итгэх итгэл энэ хорооноос эхлэн унаж мэдэхээр байгаад Дүүргийнх нь ИТХ, Засаг дарга анхаарна бизээ!
No comments:
Post a Comment