Sunday, October 27, 2013

Хотын гудамж - Миний нутаг өдөрлөг боллоо.

Нийслэлийн өдрийг тохиолдуулан Соёл урлагийн их сургуулиас санаачлан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг Анкарагийн гудамжинд /СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар/ зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэл, дүүргийн удирдлагууд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос болон СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд, Анкара гудамжинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид болон нийслэлийн иргэд оролцлоо.

Thursday, October 24, 2013

Дүрэмгүй хот хуульгүй улстай адил

Хотын дарга Ерөнхийлөгчид ажлаа танилцуулахдаа ийн онцлов. Тиймээс Улаанбаатар хотын дүрэм гээчийг боловсруулж байгаа юм байна. Дэлхийн бусад улс орны туршлагаас харахд нийслэл нь төдийгүй жирийн хотууд нь ч өөрийн гэсэн дүрэмтэй түүндээ захирагдаж аж төрдөг ажээ. Тиймээс Улаанбаатар ч мөн дүрэмтэй болно. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд нийцүүлэн шинэ дүрмээ боловсруулж, Улаанбаатарыг улсын зэрэглэлтэй хот болгох саналыг Засгийн газарт тавих ажээ. Хэн дуртай нь хаа дуртай газраа нутаглаж, бусдын эрх ашгийг  хөндөж барилга байшин барихыг хөгжил гэхгүй гэсэн байр суурийг хатуу хамгаалахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл онцоллоо. Одоогийн байдлаар нийслэлд газраа өмчлөн аваагүй нэг сая нэг зуун мянган иргэн бий гэнэ. Тэднийг газартай болгож амжаагүй байтал хотод  газартай болохоор хөдөөгийн хүмүүс дураараа нүүн ирж, дуртай газраа өмчлөх гэсэн хандлага байгааг хотын дарга онцлоод ийм тохиолдолд хотод олон жил суурьшсан хүмүүсээ нэгдүгээрт тавина хэмээн мэдэгдлээ.

Wednesday, October 23, 2013

Санал бодлоо солилцлоо

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс “Шууд ардчилал-Иргэний оролцоот” загвар хороодыг бий болгох ажлыг эхлүүллээ.Энэ хүрээнд нийслэлийн дүүргүүдээс тус бүр гурван хороог сонгон авах юм.
 Загвар хороо болгохоор сонгосон хороодын удирдлагуудтай уулзаж санал солилцох эхний уулзалтанд  Баянзүрх дүүргийн 4-р хорооны ИНХ-ын дарга П.Мандахбаяр, Засаг дарга Д.Оюунтуяа, 27-хорооны ИНХ-ын дарга Ц.Дулмаа, 28-р хорооны ИНХ-ын дарга Г.Ишхүү нар оролцож санал бодлоо солилцлоо.

Хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах ажилд оролцохоор бүртгүүлсэн иргэдийн төлөөлөлтэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах ажилд оролцох сонирхолоо илэрхийлэн бүртгүүлсэн иргэдийн төлөөлөлтэй Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд уулзлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Ч.Сосормаа, Л.Эрхэмбаяр нар оролцлоо.

Хотын гудамж-миний нутаг - Дэлхийн Хот Улаанбаатар, №27

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага