Wednesday, October 23, 2013

Хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах ажилд оролцохоор бүртгүүлсэн иргэдийн төлөөлөлтэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах ажилд оролцох сонирхолоо илэрхийлэн бүртгүүлсэн иргэдийн төлөөлөлтэй Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд уулзлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Ч.Сосормаа, Л.Эрхэмбаяр нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр дахин сонгогдоод бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд 14 хууль, дөрвөн хөтөлбөрийн төсөл боловсруулах ажилд иргэдийн санал бодлыг авах, төсөл боловсруулах ажилд иргэдийг өргөнөөр оролцуулахаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр зарласан юм. Өнгөрсөн хугацаанд 14 хууль, дөрвөн хөтөлбөрийн төсөл боловсруулах ажилд оролцохоор нийт 195 хүн бүртгүүлж саналаа өгчээ.Энэ нь иргэдийн оролцоо, шууд ардчиллын нэг томоохон илэрхийлэл болж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд анх удаа Төрийн тэргүүнээр сонгогдоод иргэдийн үгийг сонсч байх Иргэний танхимыг санаачлан байгуулсан бол өдгөө улс даяар, аймаг, сум, дүүргүүдэд 270 гаруй Иргэний танхим ажиллаж, ердийн ойлголт болоод байгааг хэллээ.  “Энэ 2013 оноос эхлэн орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, түүний зарцуулалтад иргэд шууд оролцон саналаа өгдөг болсон. Одоо хууль, хөтөлбөрийн төслүүдэд саналаа өгч байна” гээд эх орондоо их зүйл хийх чин сэтгэлээр саналаа ирүүлж Иргэний танхимд хуран цугларсан хүмүүст Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан талархал илэрхийлж хууль, хөтөлбөрийн төслүүдийн товч агуулгыг танилцуулав.

Иргэд Аюулгүй байдал, батлан хамгаалахын тухай багц хууль, Иргэний оролцооны тухай хууль,  Нийтийн зар мэдээний тухай хууль, Иргэн, харьяатын тухай хууль, “Шилэн данс”-ны тухай хууль, Үйлдвэржилтийн тухай хууль, Өмчийн эрхийн тухай хууль, Хотын тухай хууль, Сургуулийн өмнөх насны хүүхэд асрах бичил цэцэрлэгийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Хүний эрхийн тухай хууль, Шагналын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийн төслүүд, иргэдийн сайн санааны болон бусдад туслах санаачилгыг дэмжих “Ардын элч” хөтөлбөр,  оюутан залууст богино хугацаанд цэргийн эрдэм сургах “Оюутан цэрэг” хөтөлбөр, Монгол Улсынхаа түүхийн өвийг үнэн зөвөөр бичиж үлдээх “Монголын түүх” хөтөлбөр,  Монголын авъяас билэг, ур ухаант иргэдийн давтагдашгүй эрдэм, боловсрол, ур ухааныг хойч үедээ өвлүүлэх “Улсын эрдэнэ” хөтөлбөрүүдээр иргэдийн саналыг авч, боломжтой иргэдийг ажлын хэсэгт оруулан ажиллуулахаар болоод байгаа юм.

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага