НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс “Шууд ардчилал-Иргэний оролцоот” загвар хороодыг бий болгох ажлыг эхлүүллээ.Энэ хүрээнд нийслэлийн дүүргүүдээс тус бүр гурван хороог сонгон авах юм.
Загвар хороо болгохоор сонгосон хороодын удирдлагуудтай уулзаж санал солилцох эхний уулзалтанд Баянзүрх дүүргийн 4-р хорооны ИНХ-ын дарга П.Мандахбаяр, Засаг дарга Д.Оюунтуяа, 27-хорооны ИНХ-ын дарга Ц.Дулмаа, 28-р хорооны ИНХ-ын дарга Г.Ишхүү нар оролцож санал бодлоо солилцлоо.
Уулзалтанд оролцсон дээрх удирдлагууд НИТХ-ын Ажлын алба,Иргэний оролцооны хэлтсийн бодлогыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлж,цаашид хамтын ажиллагааны нэгдсэн төлвөлгөө хийж, Нийслэлийн ИТХ-ын бодлого үйл ажиллагааг дүүргийн ИТХ, Засаг даргын бодлого үйл ажиллагаатай нягт уялдуулан нэгдмэл бодлого чиглэл баримтлалтай болгохыг чухалчилан ярилаа
Загвар хороо болгох эхний үйл ажиллагаа энэ оны 11,12-р сард эхэлж ирэх оны 4-р сар хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтөй байна.
No comments:
Post a Comment