Thursday, May 15, 2014

2014.05.15-нд Нийслэлийн Иргэний танхимд

Дүүрэг, хороодын иргэний оролцооны мэргэжилтэн, Иргэний танхимын ажилтнууд оролцов.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө гэхэд дуулаагүй, мэдэхгүй гэх иргэд байхгүй болсныг саяханы нийслэл даяар явуулсан мониторинг судалгааны дүнгээс харагдаж байна. Харин та хороо дүүргийнхээ ОНХС-гийн хөрөнгийг хуваарьлах төлөвлөх ажилд оролцсон уу? гээд асуухад тун тааруухан дүн гарч байна. Учир нь иргэд бидэнд мэдээлэл ирдэггүй тиймээс энэ төлөвлөх үйл ажллагаанд оролцож чадахгүй хоцордог гэж хариулж байгаа нь нийт судалгаанд оролцогч 14,709 иргэдийн %-нь хариулж байх юм.Нийслэл маань нийтдээ ийм бүрхэг юм уу гэтэл бас үгүй байна.Хорооны судалгаанд хамрагдсан иргэдийн 67,9 гаруй хувь нь оролцдог гэсэн Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Чингэлтэйн 1-р хороо 61,11, Сонгинохайраны 22-р хороо 53,66, 26-р хороо 50,78 хувьтай,Сүхбаатарын 9-р хороо 47,71 гэсэн хувьтай байгаа нь бас ч үгүй өндөр үзүүлэлт юм. Эдгээр таван хороодыг судалгаа явуулсан манай байгууллага Топ-5 хэмээн нэрлэж эдгээр хороодын удирдлага, ажилтан, хэсгийн ахлагч нарын 30 орчим хүнийг урин 2014 оны 5-р сарын 2-нд Нийслэлийн Иргэний Танхимд уулзалт зохион байгууллаа.
Эхний тав дотор багтаж байгаа хороод нь дан байшин хороолол байдаг Чингэлтэйн 1-р хорооноос гадна алслагдсан эмзэг гэгдэх иргэдтэй томоохон нутаг дэвсгэртэй нийслэлийн хогийн цэг байдаг 22-р хороо, мөн 26-р хороо байгаа нь судалгаа хийсэн бидний сонирхлыг ихээр татсан билээ. Хороодын удирдлага, хэсгийн ахлагч нарын ажлаа явуулдаг арга барилыг сонсож байхад өрх бүрт, иргэн бүрд хүрч ажиллах мэдээлэл өгөх зорилогтой ажил үйлээ явуулдаг нь шууд ажиглагдаж байлаа. Гэв ч хичнээн их хүч чармайлт гаргалаа ч тэр болгонд хүрч ажиллах боломжгүй гэж хэлж байгаагаас мөн судалгааны ерөнхий дүнгээс хархад өнөөгийн хороод маань одооны ажиллаж байгаа хорооны хүчин чадлаас хэд дахин давсан нүсэр байна гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Иймээс монгол улсын нийт хүн амын тал хувь нь оршин байдаг нийслэлд иргэд, ард, олондоо хамгийн ойр дотно ажилладаг төрийн байгууллага болох хорооны бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлж тэр тусмаа хэсгийн ахлагчын хагас орон тоог цалин эрх мэдэл, тооны хувьд нэмэгдүүлж, нэн даруй ОНХС-ын хөрөнгийн нэлээдгүй хувийг иргэдэд мэдээ мэдээлэл өгөхөд зарцуулж, улмаар хороог төсөвтэй болгож нийслэлийн хэмжээнд хорооны тоог нэмэгдүүлэх нь иргэдийн оролцоог сайжруулах гол үндсэн бодлогын чанартай арга хэмжээ болно гэдэг дээр Топ 5-ын уулзалтанд оролцсон хороодын удирдлага ажилтан нарын санаа бодол нэгдэж уулзалт өндөрлөлөө.

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага