Wednesday, May 28, 2014

Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимын нээлтийн ёслол

Өөрийн юмыг өөднө татна гэв.
Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо хаана оршин байдгийг нийслэлчүүд тэр болгон мэдэхгүй байх. Харин Москва хороолол гэвэл тэнд гэж хэлэх нь олон биз. Дан байшин хороолол. 2014 оны 5-р сарын 28 нд тус хорооны иргэд Иргэний танхимтай боллоо. Энэ танхим нь нийслэлийн 57 дахь иргэний танхим боллоо гэж нээлтийн ажил дээр Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн ажилтан Д.Хархүү тэмдэглэн хэллээ. Тэрээр Иргэний танхимтай байхын гол утга учир нь хорооны иргэдийн хоорондын харилцаа сайжрах, бие биеэ ойлгох хүндлэх, үл ялгаврлах, мэдээ мэдээлэл солилцох, улмаар иргэд гэгээрч боловсрох, өөрсдийн амьдран байгаа хороондоо жинхэн эзэд нь байх, улс орны хөгжил дэвшилд иргэн хүний хувь нэмэр хүрч тусч түүнийхээ үр ашигыг хүртэж мэдэрч байх, Монгол улсын үндсэн хуулийн гол зорилгоо болгон тунхагласан Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмийг цогцлоон байгуулахад хамгийн анхны энгийн бөгөөд чухал арга хэмжээ байгаад байгаа юм гэж хэлээд хорооны иргэд нас хүйс,ажил мэрэгжилээрээ, сонирхолоороо хэсэг бүлэг болцгоон иргэний танхимаа байнгын ажиллагаатай байлгах талаар зөвөлгөөн өглөө.
Тус хорооны ИНХ-ын дарга Ө.Эрдэнэбат: Манай хорооны иргэд хороондоо тулгарсан аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой иргэд та бидний мэдлийн танхимтай болсондоо баяртай байна гээд хорооны амьдралд асуудал мундахгүй байна. Саяхан гэхэд л Даргон цогцолбор барьж байгаа нөхдүүд хорооны иргэдээс асуулгүйгээр газраа сунгасан байна. Энэ талаар иргэд бид энэ танхимдаа л хэлэлцэж шийдвэр гаргана. Бидний ажил амьдрал Иргэний танхимтай салшгүй холбоотой боллоо, танхимдаа өөрийн Авдио комбайныг хандивлая гэлээ.
Засаг дарга Ж.Болорсүрэн: Иргэд та нарын энэ танхимд хэлэлцэж гаргасан шийдвэр бүрийг биелүүлэхэд хорооны засаг даргын хувьд хэзээд бэлэн байгаа. Иргэдтэйгээ байнга хамтарч ажиллана. Иргэний танхимтай болсондоо их баяртай байгаа гээд иргэддээ амжилт хүслээ. Хорооны иргэн Содномдорж: Хорооны иргэд бид иргэний танхимтай болсондоо мэдээж баяртай байна. Хамгийн гол нь энэ танхимыг ажиллуулах дүрэм, журам хэрэгтэй. Ямар ч байсан тэр дээрээ тулвал бид өөрсдөө чадах байх. Өөрийн юмыг өөднө татаж болноо гэлээ. Танхимын нээлтэнд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ажлын албаныхан иргэний танхимын ажилтангууд оролцсон юм.









No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага