Thursday, June 26, 2014

Иргэнд өмчлүүлэх газрын 52 байршлаас 20 байршлын хаягийн зургийг баталлаа.

НИТХ-ын Тэргүүлэгчид 6 дугаар сарын 26-нд хуралдаж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршлаас 20 байршил болон зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний таван амны газрын    хаягийн зургийг баталлаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 05 сарын 30 өдрийн 10/39 дугаар тогтоолоор “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон  бөгөөд эдгээр байршлуудад газар өмчлөх эрхийг цахимаар олгох шийдвэр өнгөрсөн сард гарсан юм. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас эдгээр байршлуудаас 20 байршилд хаягийн зураг гаргажээ.  Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газруудад хаягын зураг гаргаснаар таны өмчлөх газар тодорхой хаягтай болж байгаа юм.
Хаягийн зургийг гаргахдаа УИХ-аас баталсан Хаягжуулалтын тухай хуулийн дагуу Засгийн газраас гаргасан журмыг үндэслэсэн байна.  Журамд хаягжуулахдаа гудамжны нүүрэн талдаа байршлыг тухайн гудамжны баруун зүүн гар талд сондгой, тэгш гэсэн дараалсан хувьсах дугаарлалтын аргаар харъяалах газар зүйн нэршил дотроо дахин давтагдахгүйгээр дугаарлана, гудамжны нүүрэн талдаа бус байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг тухайн орц буюу хаалга нь харсан талын гудамжинд хамааруулна, хаягжуулсан үл хөдлөх эд хөрөнгийн бүх нэрийг хаалт, хашилтгүй бичнэ гэх зэргээр стандартуудыг нарийн тусгасан байдаг байна.
Ийнхүү НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг болон зуслангийн газрын хаягийн зургийг баталлаа. Батлагдсан хаягийн зургийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг 8 дугаар сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг болон  Зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдсэн эхний 5 амны хаягийн зургийг дэлгэрэнгүй танилцуулж байна.   
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг 
  1. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Их цуурайн ам, 71 га
  2. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Бага цуурайн ам, 49 га
  3. Баянзүрх дүүргийн 9, 24 дүгээр хороонд Баруун цагаан давааны урд ам, 25 га
  4. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Цагдуултын ам, 87 га
  5. Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд Эрдэнэтолгой, 155 га
  6. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Эмээлт уулын баруун хоолой, 565 га
  7. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Эмээлтийн дөрөлж, 180 га
  8. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Шар хөв, 76 га
  9. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Түрүүний хөндий, 227 га
  10. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд Тахилтын хөндий, 184 га
  11. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Долоон худгийн хөндий, 71 га
  12. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Соёондын ам, 517 га
  13. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Өндөр хаан уул, 69 га
  14. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Цагаан чулуут, 576 га
  15. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Хожуулын ам, 166 га
  16. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд Тоосгоны 1-р хэсэг, 64 га
  17. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд Тоосгоны 2-р хэсэг, 64 га
  18. Багануур дүүргийн 4 дүгээр хороонд Тариан булгийн 1-р хэсэг, 526 га
  19. Багануур дүүргийн 4 дүгээр хороонд Тариан булгийн 2-р хэсэг, 376 га
  20. Багахангай дүүргийн 2 дугаар хороонд Бор үзүүр,160 га    
Зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний 5 амны хаягийн зураг 
  1. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Ар хустай,
  2. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Цолмон,
  3. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнэ,
  4. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжид,
  5. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайт,

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага