Thursday, June 19, 2014

Иргэдийн оролцоо чухал байна

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтсийн дарга М.Батгэрэлтэй ярилцлаа.
-Та Орон нутгийн хөгжлийн сангийн /ОНХС/ талаар товч танилцуулна уу? Энэ санд улсын төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө төлөвлөсөн бэ?
-Төсвийн тухай шинэ хуулийн дагуу Монгол Улсад 2013 онд анх удаа Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан бий болж энэ сангаас хуульд заасан дөрвөн итгэлцүүрт үндэслэн аймаг, нийслэлд орлогын шилжүүлэг олгох, аймаг нийслэл нь мөн аргачлалын дагуу сум, дүүрэгтээ Орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө хуваарилах үйл ажиллагаа эхлээд 2 дахь жилдээ орж байна. Улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 2013 онд 209.0 тэрбум төгрөг, 2014 онд 284.4 тэрбум төгрөгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт хуваарилахаар төлөвлөсөн.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Төсвийн тухай хуулинд Орон нутгийн хөгжлийн сан байгуулсан явдал нь орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулж, орон нутгийн төсвийн төлөвлөлт, зарцуулалтанд иргэдийн оролцоог хангах, орон нутгийн удирдлагын идэвх санаачилга, хариуцлагыг нэмэгдүүлсэн цоо шинэ ажил болсон. Энэ сан нь орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг тухайн нутагт оршин суугаа иргэдээс ньгаргасан санал санаачилгын үндсэн дээр шийдвэрлэх,төсвийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулан хуваарилж буй хөрөнгө оруулалт юм.
-Та сая тус санг цоо шинэ ажил гэж хэллээ. Өмнө нь орон нутагт төсвөөс хөрөнгө огт хуваарилж байгаагүй хэрэг үү?
-Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтад 2013 оноос өмнө улсын төсвөөс хөрөнгө хуваарилж байсан. Тухайлбал, 2004 онд 6.9 тэрбум, 2008 онд 40,4 тэрбум, 2010 онд 57.1 тэрбум, 2012 онд 237.1 тэрбум төгрөг хуваарилагдаж байсан. Гэвч энэ хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэг асуудлыг Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийддэг байсан. Өөрөөр хэлбэл “дарга” нарын шийдвэрээр төсвөөс хуваарилагдаж байгаа хөрөнгө төлөвлөгдөж хэрэгждэг байсан л даа. Харин Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хувьд хөрөнгийн төлөвлөлт, худалдан авалт, хэрэгжилт, хяналтын бүх шатанд иргэд оролцох боломжтой болсон учраас цоо шинэ арга хэмжээ болж байгаа юм. 
-Улсын төсвийн зарцуулаагүй үлдэгдэл хөрөнгийг төсөвт буцаан татдаг гэж сонссон. Энэ сангийн хувьд зарцуулагдаагүй үлдэгдлийг Сангийн яам буцааж хурааж авах уу?
-Энэ сан бол орон нутгийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэдийнх нь мэдэлд бүрэн өгч байгаа хөрөнгө. Тийм учраас ОНХС-ийн дансны үлдэгдлийг төсөвт буцаан татахгүй бөгөөд хэрэв тухайн орон нутаг ОНХС-ийн дансны үлдэгдэлтэй байх юм бол түүнийг дараа жилдээ зарцуулах бүрэн боломжтой. Гэхдээ энэ үлдэгдлийг өмнөх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, ажлын гүйцэтгэл нь баталгаажсан хөрөнгө оруулалт, арга хэмжээнд юуны түрүүн зарцуулахаар төлөвлөх хэрэгтэй. 
-ОНХС юунаас бүрддэг вэ, Сангийн яам тус сангийн хөрөнгийг дутуу олгож байгаа гэсэн яриа их гарч байна?
-Төсвийн тухай хуулиар энэ сан ямар эх үүсвэрээс бүрдэх вэ гэдгийг тусгайлан заагаад өгсөн байгаа. Тухайлбал, импортоос бусад бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 25 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувиас үндсэндээ бүрддэг. Сангийн яамны хувьд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуримтлагдсан эх үүсвэрийг батлагдсан аргачлалын дагуу тооцож аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангуудад 100 хувь шилжүүлж байгаа.
-ОНХС-аас сумын сургууль цэцэрлэг, эмнэлгийн засвар, дотуур байрны зөөлөн эдлэл гэх мэт зүйлд хөрөнгө хүрэлцээ муутай байдаг, үүнийг ОНХС-аас санхүүжүүлж болох уу?
-Төсвийн тухай хуульд орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэгт бусад чиг үүргийг хэрэгжүүлэх гэсэн заалт байдаг. Энэхүү заалтын хүрээнд ОНХС-аас зарим санхүүжилт хийх санал орон нутгаас маш их ирсэн юм. Иймд Засаг даргын Төсвийн хуулиас бусад хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэгтэй уялдуулах зорилгоор сургууль, цэцэрлэг, эмнэлэг,соёлын төв, нийтийн биеийн тамирын зориулалттай барилгад засвар хийх, тохижуулах, тоног төхөөрөмж авахыг санхүүжүүлэхийг зөвшөөрсөн байгаа. Гэхдээ эдгээр байгууллагуудын улсын төсвөөс авч буй  санхүүжилттэй давхардуулахгүй байх, тухайн орон нутгийн иргэд нь дээрхи асуудлаар санал өгч эрэмблэгдэн тухайн жилийн сангийн жагсаалтад орж батлагдсан байх ёстой гэдгийг анхаарах нь чухал.
-Төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар иргэд мэдээлэл дутмаг байдаг гэж боддог. ОНХС-ийн мэдээлэл олон нийтэд ил тод болсон уу? Мэдээллийг хаанаас авч үзэж болох вэ?
-Тэгэхээр иргэдийг мэдээллээр хангах, засаг төрөөс хийж байгаа ажлыг олон нийтэд сайн танилцуулж байх, иргэдэд төсвийн хөрөнгийн төлөвлөлт, хэрэгжилтийн бүх үе шатанд хяналт тавих боломжийг олгох нь төрийн байгууллагын үүрэг. Сангийн яам энэ зорилгоор ОНХС-ийн мэдээллийн системийг бий болгож 2013 оноос ажиллуулж эхлээд байна. Энэ системийг ашиглан олон нийт ОНХС-ийн талаар иж бүрэн мэдээлэл авах боломжтой болсон байгаа. Аль аймаг, суманд хэдэн төгрөг хуваарилагдсан, ОНХС-ийн төлөвлөгөөндямар ажил орсон,тэдгээр нь хэдэн иргэний санал авсан, хэдэн төгрөг юунд зарцуулсан, тендерээ хэзээ зарлаад хэзээ дүгнэсэн, ямар гүйцэтгэгч ажилласан,хэдэн сарын хэдний өдөр хичнээн төгрөг гүйцэтгэгч компанид шилжүүлсэн зэрэг бүхий л мэдээллийг энэ системийг ашиглан авах боломжтой. ОНХС-ийн системд www.zasag.mn, www.tusuv-oronnutag.mn, www.mof.gov.mn гэсэн хаягуудаарнэвтэрч орох боломжтой.
-ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах талаар ямар арга хэмжээ авч байна вэ? Энэ сангийн цаашдын үйл ажиллагаанд та хэр итгэлтэй явдаг вэ?
-ОНХС-ийн үйл ажиллагааг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах  бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоо маш чухал.  ОНХС бий болоод нэг жил хагас шахуу болж байгаа бөгөөд бидний хийсэн түүвэр судалгаагаар сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, арга хэмжээнд санал өгөх, ОНХС-ийн жагсаалт батлах баг, хорооны ИНХ-ын хуралд оролцох зэрэг арга хэмжээнд тухайн орон нутгийн иргэдийн 50-иас арай бага хувь нь оролцож байна гэсэн дүн гарсан. Иймд цаашид ОНХС-ийн бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайн хангах, иргэдэд мэдээлэл хүргэх оновчтой хэлбэр бий болгож хэвшүүлэх, төсвийн зарцуулалт, худалдан авах ажиллагаанд иргэд оролцох, хяналт тавих боломжоор хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ажилд орон нутгийн төр, захиргааны байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай байна. Нэг хүний гарсан шийдвэр буруу байх, харин нижгээд хүмүүсийн гаргасан шийдвэр зөв байх магадлал хамгийн их байдаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг олуулаа хэлэлцээд шийдвэрлэж байгаа орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа цаашид амжилттай явна гэдэгт итгэдэг. Харин иргэд маань тус сангийн үйл ажиллагаанд идэвхитэй, санаачлагатай оролцож, хөрөнгийн зарцуулалт, хэрэгжилтэнд нь хяналтаа сайн тавьж ажиллах л чухал.
Төсвөөс орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдаж байгаа хөрөнгө бол иргэн таны болоод таны үр хүүхдийн амьдран суух нутаг орныг хөгжүүлэхэд зориулж олгож байгаа хөрөнгө гэдгийг сайтар ойлгож, энэ хөрөнгийг үр дүнтэй, хэрэгтэй зүйлдээ зарцуулахад таны оролцоо л хамгаас чухал гэдгийг ухамсарлах хэрэгтэй байна.
М.МӨНХ /Өдрийн сонин/

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага