Wednesday, February 3, 2016

e-government

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ТББ хамтран НҮБ-ын Ардчилсан сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төслийн хүрээнд цахим засаглал платформын нээлт өнөөдөр Төрийн ордонд болов.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хууль, тогтоолын төслийг өргөн мэдүүлэхийн өмнө олон нийтээр хэлэлцүүлэхэд зориулагдсан тусгай платформын нээлт болж байгаа талаар танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Хууль тогтоомжийг хэлэлцэж баталдаг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байгууллага бол Улсын Их Хурал. Энэ эрхээ хэрэгжүүлэхдээ иргэдийн саналыг сонсож, тэдний оролцоог хангах үүргийг мөн хүлээдэг. Хууль тогтоох үйл явцад иргэд шууд оролцож, хуулийн төсөлд онлайнаар санал өгөх боломж бүрдүүлсэн вэб сайтын нээлт өнөөдөр болж байна. Иргэд энэ платформыг ашиглан парламенттай шууд харилцаж, мэдээлэл солилцох замаар “амьд харилцаа” үүснэ гэсэн үг. Мөн хууль санаачлагчдын зүгээс иргэд, сонгогчидтой харилцах шинэ суваг нээгдэж байна” гэлээ.
Түүнчлэн хууль санаачлагчтай шууд харилцаж, санал бодлоо солилцох албан ёсны, хуулиар зөвшөөрөгдсөн цахим орон зай гэдгийг онцолж байв. Тийм учраас иргэд, эрдэмтэн судлаачид, олон нийтийн төлөөлөл болсон ТББ-ууд энэ платформын хэрэглэгч болж хууль тогтоох үйл явцад идэвхтэй оролцож, засгийн эрх барих эрхээ эдлэхийг Улсын Их Хурлын дарга уриаллаа.
Түүнчлэн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцсон юм.
Цахим засаглалын платформын технологийн шийдэл ба онцлогийн талаар мэдээлэл технологийн зөвлөх С.Баярсайхан танилцуулав. Хууль санаачлагчид хууль, тогтоолын төслөө боловсруулахын өмнө www.forum.parliament.mnплатформоор дамжуулан иргэдийн саналыг цуглуулах, цахим хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Түүнчлэн хууль, тогтоолын төслийг боловсруулах явцад болон боловсруулж дуусаад тухайн төслийн зүйл, заалт бүрээр нь дахин санал авах, хэлэлцэн зөвлөлдөх бололцоо бий.
Тус платформ нь хэлэлцүүлгийн нүүр, нэвтрэх, профайл, мэдээлэл оруулах, сэтгэгдэл, санал оруулах, мэдэгдэл гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрдэнэ. Бүртгэлийг хялбаршуулан, хэрэглэгчдийг сэдэлжүүлэх үүднээс “Notification” буюу мэдээлэлтэй харилцаж буй байдлыг мэдээлэх хэлбэрийг нэвтрүүлж, мэдээллийг нэг удаа олноор оруулах технологийн шийдлийг бүрдүүлсэн байна. Энэ мэтээр мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийн орчин цагт Монгол Улсын хууль тогтоох үйл явцад бүх нийтийн оролцоог хангахдаа дэвшилтэт арга, хэлбэр, шийдлийг нэвтрүүлэхэд анхаарч ажилласан болохоо тэрээр танилцуулгадаа дурдаж байв. 
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргасан статистик мэдээлэлдээ Монгол Улсад 1.8 сая гаруй интернэт хэрэглэгч, 2 сая гаруй ухаалаг утас хэрэглэгч бий хэмээн дурдсан. Эдгээрийн 77 хувь нь олон нийтийн сүлжээг ашигладаг тул хууль боловсруулах үйл явцын талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээн, иргэдийн оролцоог хангах өргөн боломж бий хэмээн тооцжээ.
Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид цахим засаглалын платформын нээлтэд оролцон, хууль тогтоох үйл ажиллагаанд цахим засаглалаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцон, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ хамтран, НҮБ-ын Ардчилал сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй  “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд платформыг /вэб аппликэйшн/ хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх, хэрэглээг эрчимжүүлэх, тогтвортой байдлыг хангах зэрэг үндсэн үйл ажиллалааг хэрэгжүүлнэ  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.







No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага