Monday, February 8, 2016

Есөн нэгж талбарт гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулахаар батлав.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 08-нд болсон  ээлжит хуралданаар Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн 9 талбарыг баталлаа. Газар шинэчлэн зохион байгуулах гэдэг нь  иргэн болон аж ахуйн нэгжүүд өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн гаргаж орчин нөхцөлөө сайжруулах үйл ажиллагааг тэдний хүсэлт, оролцоо, шийдвэрт үндэслэн төсөл болгон хэрэгжүүлэхийг хэлдэг. Яг ийм хэлбэрээр амьдрах орчноо сайжруулахыг хүссэн 34 000 гаруй иргэн Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгжид хандан хүсэлт гаргасан байна.  Тэдгээрээс иргэдийн бүлэг, түр зөвлөлөө байгуулсан байршлуудад төслийг хэрэгжүүлэхээр сонгож иргэдийн оролцоотой хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулжээ.
Гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилго бүхий Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам-ыг НИТХ-ын 2015 оны 1 дүгээр сарын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Журмын дагуу иргэдийн түр зөвлөл нь иргэн тус бүрээс санал авч тухайн нэгж талбартаа ямар хэлбэрийн төлөвлөлт хийхээ өөрсдөө шийдэж боловсруулдаг. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаас  иргэдийн түр зөвлөлөө байгуулж, ажил нь амжилттай урагшилж байгаа 9 нэгж талбарыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 
  • Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо - Эхлэл,
  • Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо - Оргил,
  • Баянгол дүүргийн 23-р хороо - Шинэ шийдэл, 
  • Чингэлтэй дүүргийн 17-р хороо - Ивээл,
  • Сүхбаатар дүүргийн 13-р хороо - Есөн-Эрдэнэ, 
  • Баянзүрх дүүргийн 27-р хороо Дарь- Эх хотхон,
  • Баянзүрх дүүргийн 19-р хороо - Цайз хотхон,
  • Хан-Уул дүүргийн 9-р хороо - Нарлаг Буянт-Ухаа,
  • Баянзүрх дүүрэг 13-р хороо - Газрын эзэн Баянзүрх 
төслийн талбаруудыг тус тус батлав. Эдгээр талбаруудын эхний бүтээн байгуулалтын ажлын 3-p сард эхлүүлэхээр төлөвлөж байна.







No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага