Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн 2 дахь үе шатны хүрээнд Иргэдийн оролцоо төслийг хамтран хэрэгжүүлэхээр талууд гарын үсэг зурлаа.
- НИТХ
- Тэргүүлэгчид
- Төлөөлөгчид
- Дангаагийн АВИРМЭД
- Цэрэндуламын АЛТАНЦЭЦЭГ
- Дашзэгвэгийн АМАРБАЯСГАЛАН
- Жазагийн АМАРСАНАА
- Цэндийн
БААТАРХҮҮ - Доржготовын БАЙДРАГ
- Эрдэнийн
БАТ-ҮҮЛ - Тогоочийн
БАТ-ЭРДЭНЭ - Пүрэвийн БАТЧИМЭГ

- Нацагийн
БАЯРАА - Батсүхийн БАЯРМАГНАЙ
- Төмөртогоогийн БОЛДБААТАР
- Цэрэнпунцагийн БУЯНДАЛАЙ
- Ганболдын ГАНБАЯР
- Тогмидын ГАНТӨМӨР
- Нямдаваагийн ГАНТӨМӨР
- Аюушийн ГАНТУЛГА
- Гэндэндарамын ГАНХҮҮ

- Рэнцэндагвын ДАГВА
- Шаравын ОДГЭРЭЛ
- Цогтоогийн ОДОНТУНГАЛАГ
- Сэлэнгийн ОНОНБАЯР
- Дэмбэрэлийн ОРОСОО
- Бадарчийн ОТГОНБАЯР
- Сорогжоогийн ОЧИРБАТ
- Цэндийн
САНДАГ-ОЧИР - Батсүхийн САРАНЧИМЭГ
- Готовын ТӨМӨРБААТАР
- Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН
- Содовын
ҮНЭН - Дамбийжавын ХҮРЭЛБААТАР
- Ламжавын ШАГДАРРАГЧАА
- Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН
- Даньдайн ЭНХСАЙХАН
- Фото альбом
- Шууд ардчилал
- Иргэний танхим
- АА-ИОХ
Monday, September 21, 2015
Thursday, September 17, 2015
Байнга төвийг сахих бодлого баримтлах тухай холбогдох бичгийг гардуулав
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар энэ сарын 17-ны өдөр БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал Кун Сюаньютай уулзаж, манай улс гадаад бодлогын хувьд байнгын төвийг сахих бодлого баримтлах болж буй талаар албан ёсоор мэдээлж, энэ асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буй тогтоолын төсөл болон холбогдох бусад баримт бичгийг гардуулав.
Wednesday, September 16, 2015
Monday, September 14, 2015
Өмнөх Ерөнхийлөгчөөс хэн нь ч ийм гадаад бодлогын санаачилга гаргаж байсангүй
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ есдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж Монгол Улс байнга төвийг сахих тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн санаачилгыг хэлэлцээд дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн зөвлөмж гаргажээ. Энэ шийдвэрийг гадаад дотоодод анхааран хүлээн авч, судалж, иргэд байр сууриа илэрхийлж байна. Энэ талаар тодруулга авахаар дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Д.Баярхүүд манай сурвалжлагч А.Тулга хандаж хэдэн асуулт тавьсныг дор сийрүүлэв.
-Та сайн байна уу? Ньюс агентлаг Танд хандан энэ чухал сонин сэдвээр ярилцлага авмаар байна. Танд хариулах боломж байна уу?
-Асууж болно. Би мэдэх хэмжээндээ хариулъя.
Sunday, September 13, 2015
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Байнга төвийг сахих бодлогын талаар хэлсэн үг
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны
25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын 2015 оны 9 дүгээр
сарын 13-ны өдөр /Ням гараг/-ийн Хүндэтгэлийн
хуралдааны гар тэмдэглэлээс
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн (Улсын Бага Хурлын гишүүн байсан) Байнга төвийг сахих бодлогын талаар хэлсэн үгээс:
...Монгол Улс байнга төвийг сахих бодлоготой орон болъё. Өмнө нь би дотоод асуудлаар, улс төрийн харилцаатай холбоотой асуудлаар хоёр зүйл хэлсэн бол одоо гадаад бодлоготой холбоотой асуудлаар нэг зүйлийг хэлье гэж бодсон юм. Ер нь бидний өвөг дээдэс гол ноён нуруутай бодлого гэж ярьдаг байсан. Төрийн бодлого бол голыг нь олсон, голчийг нь олсон, ноён нуруутай байх ёстой шүү гэдэг чинь явж төвийг сахих бодлого байж л дээ. Та бүхэн өвөг дээдсийнхээ бичсэн, үлдээсэн өв хөрөнгө, ном зохиолоос уншаад үзээрэй. Бидний ээж, аав ч хоорондоо ярьж байдаг. “Эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй байх юмсан” гэж. Явуулж байгаа голч бодлогоо энгийн амьдрал дээр аваад ирэхээр саяын үгээр хэлдэг байсан юм.
25 жил: Өмнөхөө дүгнэж, ирээдүйн зорилгоо тодорхойлж, хийж хэрэгжүүлэх түүхэн боломж
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны
25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын 2015 оны 9 дүгээр
сарын 13-ны өдөр /Ням гараг/-ийн Хүндэтгэлийн
хуралдааны гар тэмдэглэлээс
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн (Улсын Бага Хурлын гишүүн байсан) хэлсэн үг. Saturday, September 12, 2015
Монгол улс байнга төвийг сахих бодлого баримталснаар хөгжлийн шинэ гарц, аюулгүй байдлын бас нэгэн дархлаатай болно.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах санал гарган Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцүүлэн, хуулийн төслийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх, цаашлаад энэхүү асуудлыг ажил хэрэг болгох, олон улсын хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Засгийн Газарт зөвлөмж хүргүүлсэн. Манай улс төвийг сахих бодлого баримталснаар ямар ач холбогдол, эерэг байдал, шинэ боломж бидэнд ирэх тухай тодруулахаар Монголын Геополитикийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Ж.Чойнхортой уулзаж ярилцсан юм. Олон жил дипломат албанд хүчин зүтгэсэн элчин сайд, туршлагатай, мэргэжлийн хүний хувьд түүний байр суурь, зөвлөлгөө уншигч танд үнэн, зөв мэдээлэл болон хүрэх биз ээ.
-Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах нь хэр ач холбогдолтой шийдвэр вэ? Үүнээс шалтгаалан манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт орох уу?
-Манай гадаад бодлогын энэ шинэ алхам чухал ач холбогдолтой гэж би үзэж байна. Монгол Улс НҮБ-д элсээд 50 гаруй жил боллоо. Энэ хугацаанд Монгол Улс энхийг эрхэмлэсэн, эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг дэмжсэн, түүний гишүүнээр ажилласан билээ. Иймээс Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энх тайванч гадаад бодлого, дэвшүүлж байсан санал санаачлагын зүй ёсны логик үргэлжлэл болж байгаа юм. Олон улсын туршлагаас харахад төвийг сахих байр суурь хоёр янз байдаг. Нэг нь дайн, зэвсэгт мөргөлдөөний үед төвийг сахих, нөгөө нь гадаад бодлогодоо байнга төвийг сахих хэлбэр байдаг. Манай улсын дэвшүүлэн тавьж буй бодлого бол байнга төвийг сахих статуст хамаарч байгаа. Энэхүү бодлогыг хуулийн дагуу ёсчлон биелүүлэх тохиолдолд манай улсын олон улсын эрх зүйн орчинд тодорхой хэмжээний өөрчлөлт хийх шаардлагатай болно. Гэхдээ энэ өөрчлөлт Монголын гадаад бодлогын зорилго зарчимд төдийлөн нөлөөлөхгүй. Монгол Улсын энхийг эрхэмлэх гадаад бодлого гэсэн тодорхойлолтод байнга төвийг сахих гэсэн нэр томъёо нэмэгдэнэ гэсэн үг. Бусад улс орон ямар нэг улсын гадаад бодлогын байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй байх вий гэсэн болгоомжлол улс хоорондын харилцаанд үндсэндээ байхгүй болжээ. Харин ч хүндэтгэн дэмжих байдал өнөөгийн олон улсын харилцаанд ажиглагдах болсон шинэ хандлага юм.
Ангилал
10.20
2012.09.08
2012.09.15
2013
2013.02.25
2014
Citizen Participation
Deliberative Dеmосгасу
Deliberative роlling
discussion
e-government
facilitator
FOCE
Good Neighbors
IRI
James S. Fishkin
KAS
Legatum Prosperity Index
news
OHXC
plebiscitis
referendum
SDC
sound
Status neutrality
Switzerland
V
www.khural.mn
А.Саруул
Баг
Багануур дүүрэг
Багахангай дүүрэг
баримт бичиг
Бат-Очир БАТТҮВШИН
Батлутын ӨЛЗИЙСАЙХАН
Баянгол дүүрэг
Баянзүрх дүүрэг
Бүх нийтийн санал асуулга
Бямбадоржийн ЧИЛГЭР
видео
Газар шинэчлэн зохион байгуулах
гарын авлага
Д.Баттулга
Дархан-Уул аймаг
Дэлхийн Хот Улаанбаатар
Ерөнхийлөгч
Ерөнхийлөгчийн Тамгын газар
Жишиг хороолол
захирамж
Зөвлөлгөөн
Зөвлөлдөх Ардчилал
Зураглал
Зууны мэдээ
илтгэл
ИНХ
ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм
Иргэдийн оролцоо
Иргэдийн оролцоотой төсвийн менежмент
Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт
Иргэдийн сайн дурын бүлэг
Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм
Иргэдийн хурлын төлөөлөгчид
Иргэн Ламжав
Иргэний танхим
Либерал хаус
Манай хороо-Миний оролцоо
Манай хороо-Хоггүй орчин
Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил
Мэдээлэл
Налайх дүүрэг
Нийтийн зар мэдээний тогтолцоо
Нийтийн зар мэдээний тухай хууль
Нийтийн зар мэдээний хууль
Нийтийн санал хураалтын хууль
НИТХ
Ном
Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан
Орхон аймаг
Өглөөний цай
Санал асуулга
Сонгинохайрхан дүүрэг
Судалгаа
Сургалт
Сүхбаатар дүүрэг
ТББ
Тогтоол
Төв аймгийн Зуунмод сум
төсвийн хэлэлцүүлэг
төслийн хэлэлцүүлэг
Төсөв
Төсөл
Удирдамж
Улаанбаатарын дүрэм
Уралдаан
Урилга
Урлаг
Урлаг Хөгжлийн Төлөө
УТБА
үзэл баримтлал
үлгэрчилсэн дүрэм - журам
Хан-Уул дүүрэг
ХАРХҮҮ Доноров
Ховд аймгийн Иргэдийн Хурал
Хог хаягдал
Хороо
хорооны иргэдийн нийтийн хурлын журам
хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам
Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм
Хорооны үлгэрчилсэн дүрэм
Хотын гудамж
Хотын гудамж - Миний нутаг
Хөрөг
хуулийн төсөл
Хүн ам
Хэлэлцүүлэг
Хэнтий аймаг
Цагийн Хүрд Хөтөлбөр
Ч.Сосормаа
Чингэлтэй дүүрэг
Швейцарийн хөгжлийн агентлаг
Шилэн данс
Шилэн дансны тухай хууль
Шууд ардчилал
Шууд ардчилал - Иргэдийн оролцоо
Шууд ардчилал хүрээлэн
Эрүүл аюулгүй байдлын индекс
ярилцлага











