Monday, September 21, 2015

Иргэдийн оролцоо төслийг хамтран хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн 2 дахь үе шатны хүрээнд Иргэдийн оролцоо төслийг хамтран хэрэгжүүлэхээр талууд гарын үсэг зурлаа.
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн 2 дахь үе шатны гол зорилго нь төрийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг, хариуцлага ба захиргааны эрх мэдэл нь тодорхой, эдгээрт тохирсон санхүүжилттэй, орон нутгийн удирдлага нь улс төрийн болон бодлогын өрсөлдөөнт сонгуулиар сонгогддог, төрийн үйл хэрэгт иргэд шууд оролцох боломжтой, орон нутгийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, иргэд мэдээллийг хялбар авах боломжтой байх явдлыг дэмжих юм.
Хөтөлбөр нь Орон нутгийн засаглал, Хотын засаглал, Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг болон Иргэдийн оролцоо гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэг буюу төслүүдээс бүрдэж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Иргэдийн оролцоо төслийг хэрэгжүүлэх юм.
 Төслийн хүрээнд төрийн үйл ажиллагаа, тэр дундаа өөрсдийн амьдралтай холбоотой орон нутгийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангахад чиглэсэн хууль эрх зүйн нэгдмэл, цогц орчинг бүрдүүлэх ажлыг ЕТГ манлайлан, төр засгийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Иргэдийн оролцоо нэмэгдсэнээр орон нутгийн засаг захиргаа нь тэдний хэрэгцээ шаардлагад илүү нийцсэн шийдвэр гаргадаг болох зорилготой.



No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага