Saturday, January 26, 2013

Чингэлтэй дүүрэгт дахин төлөвлөлт хийхийг дэмжлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр хорооллын газарт  дахин төлөвлөлт хийж барилгажуулах эхний ээлжийн төлөлвлөлтийг хороодын иргэдээр хэлэлцүүлэх нээлттэй арга хэмжээ өнөөдөр гурван хороонд боллоо. Хэлэлцүүлэг 11.00 цагт эхэлсэн бөгөөд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянзүрх дүүргийн 12-р хорооны иргэд оролцлоо.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны хувьд эхний ээлжинд 51 айлын хашаа буюу 11 га газарт дахин төлөвлөлт хийхээр иргэдтэй нь хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцож санал өгсөн иргэдийн 92 хувь нь дахин төлөвлөлт хийхийг дэмжсэн байна. Ийнхүү Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны 51 айлын эзэмшил газар болох 11 га газарт дахин төлөвлөлт хийх тухай саналыг НИТХ-д өргөн барихаар боллоо. Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны хувьд дахин төлөвлөлт хийхэд хамгийн тохиромжтой байршил аж. Тодруулбал, халаалт шийдэгдэх нөхцөл бүрдсэн  Цэвэр усны төв шугамтай хамгийн ойрхон, Бохирын асуудал бүрдсэн,  Цахилгааны дэд станцтай зэрэг давуу талуудыг ашиглан хот төлөвлөлтийг дахин хийхэд тохиромжтой гэж албаныхан үзэж байгаа юм.
Хэлэлцүүлэг маргааш мөн нийслэлийн гурван дүүргийн хороодын иргэд оролцож дахин газар төлөвлөлтийн талаар нийслэлийн удирдлагуудтай санал солилцох юм байна.

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага