Орхон аймгийн шинээр сонгогдсон удирдлагуудын хүсэлтээр Орхон аймагт Шууд ардчилал, иргэдийн оролцооны сургалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шууд ардчиллын хүрээлэнтэй хамтран өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж өнөөдөр үдээс өмнө Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт төрийн албан хаагчдад зориулан сургалтыг хийж эхэллээ. Үдээс хойш Орхон аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуульд иргэдтэй уулзалт, сургалт зохион байгуулжээ.
Орхон аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн суралцаж байсан сургууль бөгөөд уулзалт, сургалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оныг Монгол Улсад Шууд ардчилал, иргэдийн оролцооны жил болгон зарласан тухай зарлигийг танилцуулж цаашид хамтран ажиллах тухайгаа ярилцсан байна.

No comments:
Post a Comment