Нийслэлд багагүй бүтээн байгуулалт хийж, нийгэмд тодорхой өнгө төрх нэмж ажилладаг Чингэлтэй дүүргийн хороодын Иргэдийн нийтийн хурлын дарга нар ээлжит зөвлөлдөх уулзалтаа хийлээ. Дүүргийн цагдаагийн II хэлтэс дээр болсон уг хуралд 19 хорооны Иргэдийн нийтийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга, тэргүүлэгчид оролцсон бөгөөд энэхүү уулзалтыг улирал бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ арга хэмжээг ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс удирдан зохион байгуулж, нийт 80 гаруй албан хаагч хамрагдан санал бодлоо солилцлоо. Уг хуралдааныг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ нээж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Хурлын үеэр дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Иргэдийн нийтийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хүрээнд түүний бодлого зорилт, цаг үеийн мэдээ, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан тавьжээ.
Б.Зул
Үндэсний шуудан 2016.04.21 №080 (2521)