Wednesday, April 27, 2016

Төсвийн мэдээллийг иргэдийн хэрэгцээнд хэлэлцүүлэг өрнөлөө

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийн хүрээнд “Төсвийн мэдээллийг иргэдийн хэрэгцээнд” хэлэлцүүлгийг 2016 оны 4 дүгээр сарын 26-нд Хангарьд ордны хурлын их танхимд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгээр БНОУХ-гийн төсвийн ил тод байдлыг сайжруулж, иргэдэд хүртээмжтэй болгох “иргэний төсөв” бүхий аргачлалыг нэвтрүүлэх иргэний нийгмийн санаачлагыг дэмжих ажлын үр дүнгээс танилцууллаа.
Иргэний төсөв гэдэг нь төсвийн мэдээллийг иргэдэд хүртээмжтэй болгож боловсруулсан төсвийн ил тод байдлын үр дүнтэй арга хэрэглүүр билээ. Төсвийн ил тод байдал нэмэгдэж, техник хөгжиж, иргэд, иргэний нийгмийн оролцоо сайжирч буй өнөө үед төсвийн мэдээллийг иргэний төсвийн арга хэлбэрээр иргэдэд хүртээмжтэй болгон хүргэснээр дүүрэг хорооны Иргэний танхим дахь иргэдийн идэвхтэй, үр бүтээлтэй оролцоог хангах бөгөөд Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийн “Тунгалаг санхүүтэй Улаанбаатар,” “Иргэн, иргэний нийгмийн оролцоо” зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтойг хэлэлцүүлгээр онцоллоо.
Хэлэлцүүлгээр Иргэний төсөв боловсруулах гарын авлагыг БНОУХ-тэй хамтран боловсруулсныг болон төсвийн мэдээллийг иргэдийн хэрэгцээнд хүргэх талаар “Ил тод байдал сан” ТББ-ын тэргүүн Д.Цэрэнжав, Иргэний төсөв боловсруулах тухай олон улсын туршлагаас БНОУХ-гийн ажилтан Д.Монголжингоо, мөн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Сонгинохайрхан дүүрэг дэх цэцэрлэг, Баянзүрх дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн талаар инфографик боловсруулсан туршлагаас Бодлого судлал, мэдээллийн төвийн захирал Г.Болормаа, Ардчиллын боловсрол төвийн ажилтан Т.Ивээл, Стандарт шийдэл, мониторингийн төвийн захирал А.Энхтүвшин нар тус тус танилцуулсан юм. Уулзалтад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, 9 дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, Авлигын эсрэг нийслэлийн олон нийтийн зөвлөлийн гишүүд болон БНОУХ-гийн 2015 онд зохион байгуулсан иргэний төсвийн талаарх сургалтанд оролцсон иргэний нийгмийн төлөөлөл бүхий нийт 70 гаруй хүн оролцож иргэний төсвийн загварыг иргэдийн оролцоотой хэлэлцүүлэгт хэрхэн ашиглаж болох талаар хэлэлцлээ.
БНОУХ Монгол Улсад 1992 оноос үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төрийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэлийг сааруулж байгаа авлигатай тэмцэх ажилд дэмжлэг үзүүлж ирсэн туршлагатай. БНОУХ нь хүрээлэнгийн гаргасан Авлигад өртөх эрсдлийн үнэлгээ болон нийслэлийн удирдлагын боловсруулсан авлигын эсрэг стратегийн төлөвлөгөөн дээр суурилсан нийслэл хотын засаг захиргаанд ил тод байдал, хариуцлага болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх санаачлагат ажлуудыг дэмжин ажилладаг. Ингэхдээ БНОУХ Улаанбаатар хотын захиргаа болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. Хэлэлцүүлэгт тавигдсан сэдвүүд :



















No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага