Thursday, December 6, 2012

Багануур, Багахангай, Налайх, Сүхбаатар дүүргийн Шууд ардчиллын багш нар

Багануур, Багахангай, Налайх, Сүхбаатар дүүргийн Шууд ардчиллын багш нар 45 хоногийн сургалтын талаар мэдээлэл сонсов.

“Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа

Монгол Улс  дэлхийд авлигын хэмжээ нь хамгийн хурдтай буурсан орноор шалгарчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах “Өглөөний цай” арга хэмжээ өнөөдөр зохион байгууллаа.
Энэ арга хэмжээ монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-нд шууд ардчиллын хэлбэр болох бүх ард түмний санал асуулгаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлын гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний архивын газрын дарга Д.Өлзийбаатар танилцуулж, хүрэлцэн ирсэн зарим хүнд тэр үед аав нь саналаа өгсөн баримтыг дурсгал болгон өгснөөр эхлэв. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн аав Цахиа гуай Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн баримтыг хөрөглөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар дурсгал болгон өгөв.

Wednesday, December 5, 2012

Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах “Өглөөний цай”арга хэмжээ өнөөдөр зохион байгууллаа.
Энэ арга хэмжээ монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-нд шууд ардчиллын хэлбэр болох бүх ард түмний санал асуулгаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлын гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний архивын газрын дарга Д.Өлзийбаатар танилцуулж, хүрэлцэн ирсэн зарим хүнд тэр үед аав нь саналаа өгсөн баримтыг дурсгал болгон өгснөөр эхлэв. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн аав Цахиа гуай Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн баримтыг хөрөглөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар дурсгал болгон өгөв.

Шууд ардчиллын дүнд Монголд авлига буурчээ

Их тэнгэр цогцолборт өнөөдөр Шууд ардчилал-иргэний оролцоо хөтөлбөрийг танилцуулах ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөллүүд уг арга хэмжээнд оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөтөлбөр танилцуулах ёслолын эхэнд үг хэллээ. Тэрээр халамжийн төрийг ардчилсан төр болгох цаг ирснийг онцолж байв. “Иргэддээ эрх өгөөгүй улс халамжаа нэмдэг. Иргэн эрхгүй, дарга нар эрхтэй тул эрх мэдлээ ашиглаж халамжаа нэмдэг. Иргэддээ эрх өгч байж халамжийн төрийг хална. Одоо жинхэнэ энэ зам руугаа оръё. Төлөөллийн ардчиллаас шууд ардчилалд шилжье. Гадаадын улс орнууд иргэддээ эрх өгөх зам руу явж байгаа. Ирэх жилээс орон нутаг мөнгө, хөрөнгийн эрх мэдэлтэй болно. Түүнийг юунд хэрхэн зарцуулахыг орон нутгийн иргэд мэднэ. Гэтэл түүнийг яаж зарахаа иргэд мэдэхгүй, дарга нар эрхээ алдахгүй гэж иргэдээс зугтаж байгаа. Хөрөнгө мөнгө, баялагтай холбоотой асуудлаа иргэд орон нутагтаа шийддэг, төсөвтэй холбоотой асуудлаа орон нутагтаа хэлэлцэж шийддэг,тендэртэй холбоотой асуудлаа орон нутагтаа шийддэг байх юм бол иргэд түүнд оролцоно” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байв.

Thursday, November 8, 2012

Шууд ардчиллын давалгаа Дарханд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан Хүний эрх, эрх чөлөөг хангасан иргэн төвтэй нийгмийн харилцааг бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл олгох зорилго бүхий шууд ардчиллын эхний сургалтыг өмнө нь нийслэлд зохион байгуулж, түүнд оролцсон хүмүүст “Шууд ардчиллын сургагч-багш” гэсэн гэрчилгээ олгосон билээ. Энэхүү сургалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар орон нутагт ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран арваннэгдүгээр сараас зохион байгуулж эхлээд байна.
“Шууд ардчилал–Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт”-ыг Дархан-Уул аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдан зохион байгууллаа. Энэ үеэр иргэд өөрсдөө төр засгийн болон нутгийн удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хэрхэн шууд оролцох талаар ярив.

Saturday, October 20, 2012

1945 оны 10 дугаар сарын 20-нд улс даяар явагдсан тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт

Манай улс өөрийн тусгаар тогтнолыг бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх улс төрийн гадаад бодлогуудыг эрчимтэй явуулж байсан үе бол хүйтэн дайны /үзэл суртлын хуваагдмал байдал/ эхэн үе буюу 1940-өөд оны дунд үе байлаа.
Энэ үед хамгийн чухал нь хөрш орон болох Дундад Иргэн улсын Засгийн Газраар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэн баталгаажуулах шаардлага тулгарсан явдал юм.

Friday, October 12, 2012

Хэнтий аймагт шууд ардчиллын сэдвээр сургалт зохиов.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улаанбаатар хотод зохион байгуулсан “Шууд Ардчилал, иргэдийн оролцоотой төсвийн менежмент” үндэсний сургалтад Хэнтий аймгаас хамрагдагсад аймгийнхаа төвд сум бүрийн иргэдийг төлөөлсөн 143 хүнд сургалт хийлээ.
Тус сургалтаар Хэрлэн сумын сургагч багш Н.Уртнасан, А.Буянжаргал, Б.Ганхуяг нар хамт олныг чадавхжуулах, иргэдийг оролцоог бий болгох сэдвүүдээр хичээл зааж, оролцогчидтой санал солилцов. Энэ үеэр Хэнтий аймгийн “Шууд ардчилал” сургалтын зохицуулагчаар олонхийн саналын дагуу Б.Өнөрцолмонг, зөвлөх багшаар Н.Уртнасанг тус тус сонголоо.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар сургалтад оролцогчдод батламж гардуулан, шууд ардчиллын үзэл санааг иргэдэд ойлгуулах ажилд нь амжилт хүсэв.
Мэдээллийн эх :  Хэнтий аймагт шууд ардчиллын сэдвээр сургалт зохиов.

Saturday, September 15, 2012

“Шууд ардчилал, иргэдийн оролцоотой төсвийн менежмент” үндэсний сургалтын хаалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

Энэхүү сургалтад оролцож байгаа та бүхний оройн амар амгаланг ирье.  
Шууд ардчилал, иргэдийн оролцоотой төсвийн менежментийн тухай та бид ярилаа. Ер нь Төсвийн тухай шинэ хуульд танай сумын Засаг даргын Тамгын газар яаж ажиллах, санхүүгийн эх үүсвэрээ хаанаас бүрдүүлэх юм гэдгийг тодорхой заасан байгаа. Тэгэхлээр нэгд бид үүнийг сайн судалж ойлгосон байх хэрэгтэй. Өөрсдөө төдийгүй хүүхдүүд маань мэддэг байх учиртай. Тэд хүүхэд байхдаа монгол хүн болох ёстой.

Их хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг

"ШУУД АРДЧИЛАЛ" иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалтанд Их хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг

Monday, September 10, 2012

Монголчууд Швейцарийн шууд ардчиллын туршлагаас суралцахаар эрмэлзэж байна

Dr.Auer
“Монгол Улсад шууд ардчиллыг хэрэгжүүлэх зоримог хүсэл эрмэлзэл байгаа бөгөөд энэ нь засгийн газрын болон нийслэлийн мөрийн хөтөлбөрт илэрхий тусгагдсан нь харагдаж байна. Түүнчлэн иргэний нийгмийнхний тууштай зүтгэл хийгээд бусад улс орны туршлагаас суралцахад бэлэн байгаа нь ч мөн харагдаж байна,” хэмээн Швейцарийн Ардчиллын судалгааны төвийн Захирлуудын зөвлөлийн дарга, доктор, профессор Андреас Ауэр энэ сарын 8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Шууд ардчилал: Иргэдийн оролцоотой төсвийн менежмент” үндэсний сургалтын үеэр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Saturday, September 8, 2012

ШУУД АРДЧИЛАЛ - сургалтыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны хэлсэн үг


“ШУУД АРДЧИЛАЛ” иргэдийн оролцоотой төсвийн менежмент үндэсний сургалтыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны хэлсэн үг  
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө, 

ТББ

ТББ

Налайх дүүрэг

Налайх дүүрэг

Чингэлтэй дүүрэг

Чингэлтэй дүүрэг

Хан-Уул дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан дүүрэг

Сонгинохайрхан дүүрэг

МУИС-ийн багш доктор, дэд проф. А.Энхбат

Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалтанд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш доктор, дэд проф. А.Энхбатын Төвлөрлийг сааруулахад иргэний оролцоог дэмжих үндэсний дунд болон урт хугацааны стратегийн бодлогын баримт бичиг (2012-2022 он) сэдвээр тависан илтгэл

Сүхбаатар дүүрэг

Сүхбаатар дүүрэг

Баянгол дүүрэг

Баянзүрх дүүрэг

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж

Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалтанд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдоржийн тавьсан илтгэл

Д.Баттулга : Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна

НИТХ-ын дарга Д.Баттулгын Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалтыг Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна сэдвээр нээж хэлсэн үг
Өнөөдөр Та бид маш чухал уулзалтад оролцож байна гэж би хэлмээр байна. Шууд ардчилалын тухай асуудлыг хэлэлцэхээр,  тодорхой ойлголцолд хүрэхээр манай Уланбаатарчууд маань Төрийн ордны их танхимд цуглаад байна.
Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт, 2012.09.08. 

Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт, 2012.09.08.

Иргэдийн оролцоотой
төсвийн
менежментийн
үндэсний хэмжээний
сургалт





2012.09.08.

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага