Профессор Жэймс Фишкин 1948 онд төрсөн. АНУ-ын Стэнфордын Их сургуулийн улс төр, олон нийтийн харилцааны шинжлэх ухааны профессор бөгөөд Стэнфордын Их Сургуулийн Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирлаар ажиллаж байна.
Тэрээр АНУ-ын Ейлийн Их сургуульд улс төрийн шинжлэх ухааны бакалавр, докторын зэрэг хамгаалсан. Мөн Кэмбриджийн Их сургуулийн Философийн Докторын зэрэгтэй. Аустин дахь Техасын Их Сургууль, Ейлийн Их Сургуульд 1974 оноос багшилсан. Мөн Вүүдров Вилсоны Олон Улсын төв, Кэмбриджийн Тринити Коллежийн судлаач, Америкийн шинжлэх ухааны академийн гишүүн юм.
Профессор Фишкин нь ардчилал, шударга ёс, тэгш байдал, ёс суртахуун зэрэг чиглэлээр мэргэшсэнээс гадна Зөвлөлдөх ардчилал (Deliberative Dеmосгасу)-ын ухагдахууныг үүсгэж, хөгжүүлсэн ажлаараа нэрд гарсан эрдэмтэн юм. Тэрээр Ардчилал болон Нийтийн төлөөлөл (1991), Шударга ёсны талаарх яриа хэлэлцүүлэг (1992), Иргэдийн дуу хоолой ба ардчилал (1995) зэрэг 10 гаруй томоохон бүтээл, 50 гаруй судалгааны өгүүлэл бичсэн.
Түүний боловсруулж хөгжүүлсэн Зөвлөлдөх санал асуулгын (Deliberative роlling) аргыг АНУ, Их Британи, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг 20 гаруй оронд 40 гаруй удаа нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхэд амжилттай ашиглажээ.
No comments:
Post a Comment