Wednesday, February 25, 2015

НИТХ-ын дарга Д.Баттулга Стэнфордын Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ажиллаж байна. Айлчлалын хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ноён Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод зочилж байгаа танд талархал илэрхийлье. Оройтсон байж магадгүй ч та яг цагаа олж манай хотод ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд шууд ардчилал гэдэг зүйлийг санаачилж, иргэдийн оролцоог аливаа шийдвэрт тусгах ажил эхэлсэн юм. Энэ санал, санаачилгаар нийслэлийн 100 орчим хороонд Иргэний танхим байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч энэ иргэний танхимыг бид зөвхөн хэлбэр талаас ашиглахаас, агуулга талаас  ажиллуулж чадахгүй байгаа юм. Монгол Улсын 44 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Бидэнд иргэдийн оролцоотой шийдэх олон асуудал бий. Одоогоор нийслэлээс 6 удаа иргэдийн дунд санал асуулга зохион байгуулж, иргэдийн саналаар шийдвэр гаргасан. Гэвч зарим ажилд иргэдийн 60-70 хувийн дэмжлэг авсан ч хэрэгжүүлээд эхлэхэд эсэргүүцэлтэй тулгарч, асуудал үүсэх тохиолдол байна. Тиймээс таны олон улсад хэрэгжүүлсэн иргэдийн саналыг авах, сонсох, шийдвэр гаргасан туршлага бидэнд хэрэгтэй. Томоохон төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Ноён Жэймс С.Фишкин “Иргэдийнхээ саналыг үйл ажиллагаа, шийдвэрт тусгахаар ажиллаж байгаа нь маш том давуу тал. Монгол Улс нь Зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэх 23 дахь улс болж байгаа юм. Ерөнхийдөө хөгжингүй, хөгжиж байгаа улсууд энэ аргачлалыг хэрэгжүүлдэг. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр санал асуулгыг зохион байгуулж, засаглалын чанарыг сайжруулдаг аргачлал юм. Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэж онцлон хэллээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар хот дүрэмгүй хот. Тиймээс асуудлыг эхнээс нь зөв хийж, хэрэгжүүлэх боломжтой. Ингэхийн тулд ч бид ажиллаж байгаа. Эхлээд хотынхоо асуудлуудыг жагсаая. Тэр жагсаалтаас сонгож зөвлөлдөх ардчиллын аргачлалыг хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу” гэлээ. Харин ноён Жэймс С.Фишкин уг саналыг зөв зүйтэй гэж дэмжээд, хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
 Дашрамд дурдхад, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин нь АНУ-ын Елийн Их сургуулийн Улс төрийн Шинжлэх ухааны Бакалаврын зэрэг, Докторын зэрэгтэй. ИБУИНВУ-ын Кэмбриджийн Их сургуулийн Философийн Докторын зэрэгтэй Профессор юм. Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулсан. АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай эрдэмтэн юм



No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага