Saturday, February 7, 2015

Andres Auer

Цюрих дахь "Умбрихт" Хуулийн пүүсийн зөвлөх хуульч , доктор, профессор
Женев болон Цюрихийн Их Сургуулийн Үндсэн Хуулийн Эрх Зуйн Хүндэт Профессор
Цюрих дахь "Умбрихт" Хуулийн Пуусийн Зөвлөх хуульч
1948 оны 2-р сарын 29-нд Швейцарьт төрсөн.
1971 онд Швейцарийн Ньюшателийн Их Сургуулийг хуулийн бакалавр зэрэгтэй төгссөн.

1973 онд АНУ-ын Техас мужийн Даллас хотын Өмнөдийн Методист Их Сургуульд хуулийн магистрийн зэрэг,
1975 онд Швейцарийн Ньюшателийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан.
1980-2008 оны хооронд Женевийн Их Сургуулийн Үндсэн Хуулийн Эрх Зүйн Профессор,
2000-2003 оны хооронд Женевийн Их Сургуулийн Хуулийн Факультетийн Декан,
2008-2013 оны хооронд Цюрихийн Их Сургуулийн Нийтийн Эрх Зүйн профессорын албан тушаал тус тус хашиж байсан.
1980 оноос Швейцарийн Санкт Галлен хотод хуульчаар,
2007 оноос Европын Үндсэн Хуулийн Эрх Зуйн Хяналт сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа.
Шууд Ардчиллын дэлхийд тэргүүлэх судалгааны байгуулах болох "Аарау хот дахь Ардчиллын Судалгааны Төв" байгууллагын салбар "Шууд Ардчиллын Судалгааны Төв"-ийг 1993 онд үүсгэн байгуулсан.
2008 онд "Женевийн Олон Улсын Хүмүүнлэг Эрх Зүй, Хүний Эрхийн Төв" болж нэрээ өөрчилсөн "Олон Улсын Хүмүүнлэг Эрх Зүйн их Сургууль"-ийг 2003 онд үүсгэн байгуулагчдын нэг.
2007-2013 оны хооронд "Аарау хот дахь Ардчиллын Судалгааны Төв"-ийн үүсгэн байгуулагч/захриралын албан тушаалыг хашиж байсан.
2013 оноос Цюрих дахь Умбрихт Хуулийн Пүүсийн (Umbricht Attorneys at Law) зөвлөх хуульчаар ажиллаж байгаа.
Танд оройн мэнд хүргэе.

Та ямар чухал ажлаар Монголд ирэв ээ?
Би дөчин жилийн турш ажилаж байгаа ардчилал гэдэг сэдвийнхээ хүрээнд ажиллахаар Монголд ирсэн.
Тодорхойлбол, танай байгууллага шууд ардчиллын талаар судалгаа хийдэг байх аа?
Тийм ээ, тодорхойлбол шууд ардчиллын талаар судалгаа хийдэг.
Та ганц Швейцарь ч биш дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг тинк-танк байгууллагын үүсгэн байгуулагч байх аа? Энэ байгууллагынхаа тухай ярьж өгөөч.
Би Швейцарь дахь Ардчилал Судлалын Төв гэдэг байгууллагыг үүсгэн байгуулахад гар бие оролцсон юм. Тус төв маань Африк, Өмнөд Америк, Ази, Европ гээд бүх тивд төсөл хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа явуулдаг.
Дахин хэлэхэд манай төв бол ардчилал нэн ялангуяа шууд ардчиллын талаар судалгаа хийдэг байгууллага юм.
Ардчиллын талаар судалгаа хийдэг байгууллагын тэргүүний хувьд та ардчилал дэлхий нийтэд хэр ач холбогдолтой тогтолцоо гэж үздэг вэ? Мөн ардчиллыг
орлох өөр нийгмийн бүтэц бий юу?
Ардчилсан тогтолцоотой олон оронд ард түмэн нь төлөөллийн засаглалын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байхаа больсон гэж хэлж болох байх.
Зөвхөн төлөөллийн засаглалын гишүүд шийдвэр гаргах бус ард түмний дуу хоолой энэ процесст илүү нөлөөлдөг байх ёстой гэсэн санаа улам бүр газар авч байгаа.
Ардчилал олон хэлбэрээр хэрэгждэг ба тэдний нэг нь төлөөллийн ардчилал гэж та хэлж байсан.
Тийм ээ ардчиллын олон төрөл байдаг. Ардчилсан тогтолцоог хэрэгжүүлэх арга механизм нь ч гэсэн олон. Тэдний нэг буюу хүн бүрийн сайн мэдэх нэг арга бол сонгууль юм.
Ард түмнийг төлөөлөн төр барих институт болох парламентийн гишүүдийг эсвэл төрийн тэргүүн ерөнхийлөгчийг сонгох сонгууль гэх мэт.
Гэвч хүмүүс зөвхөн тогтсон сонгуульт хугацаанд өөрсдийгөө төлөөлөх хүнийг сонгох бус төлөөллийн засаглалын гишүүдийн шийдвэр гаргах процесст шууд нөлөөлж үндсэн хууль, эрх ашгаа хамгаалахыг хүсэх болсон. Үүнийг шууд ардчилал гэж байгаа юм.
Ард түмний ийм оролцоонд тогтсон хугацаа байх шаардлагагүй. Энэ бол цаг хугацааны хязгаарлалтгүй асуудал юм байна.
Шууд ардчиллын процессыг хэрэгжүүлэх цаг өдөр, хугацаа гэж байхгүй ээ.
Гэтэл үндсэн хуулийн дагуу парламентийн гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд тусгай хамгаалалт, халдашгүй байдлын эрх эдэлдэг болохоор хуулийн дагуу
буруутгахад хэцүү байдаг.
Би танд Монголчуудын анхаарлыг татах нэгэн асуулт тавья. Монголчууд бид төлөөллийн засаглалын гишүүдээ парламентад сонгодог болоод 25 жил болж.
Гэвч сонгосон төлөөлөгчид маань бидний итгэж найдаж байсанд хүрч ажиллаж чадахгүй байна. Тэд авилгатай холбоотой асуудалд орооцолдох нь маш их.
Гэтэл үндсэн хуулийн дагуу парламентийн гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд тусгай хамгаалалт, халдашгүй байдлын эрх эдэлдэг болохоор хуулийн дагуу
буруутгахад хэцүү байдаг.
Тийм болохоор төлөөллийн засаглалын гишүүдэд буруутай үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж чадахгүй байна гэж ард түмэн сэтгэл дундуур байдаг.
Ийм асуудалтай өөр олон улсад ажиллаж байсан хүний хувьд ямар гарц
байх ёстой гэж та боддог вэ?
Ерөнхийлөгч, парламентийн гишүүд ба бусад институтийн гишүүдийг сонгосноор бүх асуудал шийдэгдчихгүй гэдгийг Монголын хууль боловсруулах, батлах шатны хүмүүс сайн мэдэж байгаа гэж би бодож байна.
Яагаад гэвэл Монгол улсын үндсэн хуулийн хоёр ч зүйлд шууд ардчилалын тухай заалт байдаг. Гэхдээ энэ хоёр заалтын нэгийг л хэрэгжүүлэх шаардлага гарч байсан юм билээ.
Тэр нь Монгол улс тусгаар тогтносон улс болохыг хүлээн зөвшөөрөх эсэхийг асууж 1940 оны 10-р сард явуулсан бүх нийтийн санал асуулга байсан.
Мөн үндсэн хуулийн гуравдугаар зүйлд ард түмэн зөвхөн сонгосон төлөөлөгчдийнхөө үгээр бус өөрсдөө бие даан шийдвэр гаргах эрхтэй гээд
заачихсан байгаа.
Энэ бүгдээс шууд ардчилалын үндэс, язгуур нь танай Үндсэн хуульд тусгагджээ гэж хэлж болно. Гэхдээ үүнийг дэлгэрүүлж тодорхойлсон, хэрэгжүүлэх арга механизм, нөхцөл шаардлагыг нь тайлбарласан тусдаа хууль батлах шаардлагатай байна.
Манайд авилга, хээл хахуулийн асуудал үлэмж газар авч байна. Гэтэл авилга авсан, өгсөн нь тодорхой төлөөллийн гишүүдийг бид эгүүлэн
татаж чадахгүй байна.
Гол нь эргүүлэн татах буюу огцруулах арга механизмын талаар үндсэн хуульд нарийн тусгагдаагүй байдаг. Төлөөллийн ардчилал бол ард түмэн өөрсдийгөө төлөөлөх хүнийг сонгодог, болохгүй бол эргүүлэн татдаг тогтолцоо.
Харин шууд ардчилал бол сонгогдсон хувь хүнтэй гэхээсээ илүүтэй тухайн хүний хийсэн үйлдэл, үзэл санааг нь ард түмэн дэмжих үү эсвэл эсэргүүцэх үү гэдгийг хэрэгжүүлдэг тогтолцоо.
Харин тийм, гэтэл бидэнд яг ийм шууд ардчилал дутагдаад байгаа юм.
Танай оронд ийм шууд ардчилал оршиж байгаа шүү дээ.
Таны сая хэлсэнчлэн 1940 онд шууд ардчиллыг ганц удаа хэрэгжүүлсэн боловч ахиж тэгэх боломж гарсангүй. Биднийг төлөөлөн төр барьж байгаа хүмүүс яагаад шууд ардчиллыг дэмжихгүй байна вэ?
Шууд ардчиллыг хэрэгжүүлж чадахгүй байгааг төлөөллийн засаглалын гишүүд
ойлгож байгаа байх.
Шууд ардчиллын тогтолцоог анх 19-р зууны үед Швейцарийн кантонуудад (засаг захиргааны нэгж) нэвтрүүлсэн байдаг юм. 19-р зууны сүүл үед АНУ-ын мужуудад энэ тогтолцоог хэрэгжүүлсэн байдаг.
Аль аль нь улсын болон орон нутгийн хэмжээнд авилгыг устгах зорилготой байж. Ерөөсөө улс оронд болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг ард түмний шууд оролцоотой устгах, зогсоох нь шууд ардчиллын үндсэн зорилго юм.
Швейцарьт анх хэзээ шууд ардчиллын тогтолцоог нэвтрүүлсэн гэсэн бэ?
Швейцарьт анх ... ер нь шууд ардчилал гэсэн ойлголт Швейцариас үүссэн юм биш. Энэ бол анх Францын Хувьсгалаас үүссэн ойлголт.
1791 онд Францчууд одоо мөрдөж байгаа үндсэн хуулийнхаа эх загвар болсон Кондерсер гэдэг үндсэн хуулийг баталсан.
Хэрэгжүүлэгч байгууллага хуулийг зохистой хэрэгжүүлж байгаа эсэхт хяналт тавих боломж ард түмэнд олгох санаа анх энэ хуулинд тусгагдсан байдаг юм.
Гэвч удалгүй Наполеон Бонапарт төрийн эрхэнд гармагц ардчиллын талаар яриад ч хэрэггүй болсон шүү дээ.
Харин 1830-1875 оны хооронд Швейцарийн кантонууд аажмаар, нэг нэгээрээ олон нийтийн санал асуулга, ард түмний идэвх гэх мэт ойлголтуудыг хуулиндаа тусгах болсон.
Сая таны хэлсэнчлэн авилга, хээл хахуулльтай тэмцэх зорилготой тэд ингэсэн.
Тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч, нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг шийдэхийн тулд шаардлагатай үед олон нийтийн санал асуулга явуулдаг улс төрийн энэ туршлагыг Америкчууд та нараас авч.
Америкчуудад энэ туршлага авилгатай тэмцэхэд нь хэр тустай байсан юм бол?
Авилга өнөөдөр хаа ч их, бага хэмжээгээр байсаар байна. Швейцарьт ч гэсэн авилга ямар нэг хэмжээгээр байгаа.
Гэхдээ улс төрд ноёрхлоо тогтоосон элитүүдийн захиргааг эвдэх өөрчлөх ёстой юм гэдгийг ард түмэнд шууд ардчилал ойлгуулж өгдөг.
Хэчнээн зуун хувь үр дүнгээ өгдөг гэж хэлж чадахгүй ч авилгатай тэмцэх хамгийн тохиромжтой аргуудын нэг бол шууд ардчилал мөн.
Энэ мэт асуудлыг шийдэхийн тулд шууд ардчиллын арга механизмыг амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудаас жишээ татаж ярихгүй юу?
Тийм жишээ олныг дурдаж болно. Швейцарьт болон Словени, Балтын тэнгисийн орнууд, Итали, Ирланд, Дани гэх мэт Европын олон оронд шууд ардчиллыг
амжилттай хэрэгжүүлсэн.
Өмнөд Америкаас Уругвай байна.
Ер нь төр засгийн үйл ажиллагааг илүү зүй ёсны болгож чаддагт шууд ардчиллын хамгийн гол давуу тал оршдог юм.
Жишээ нь, парламентад олонх болсон нам нэг шийдвэр гаргалаа гэхэд цөөнх нь дараагийн сонгуулиар олонх болж өмнөх засгийн гаргасан шийдвэрийг цуцлах, өөрчлөх тохиолдол байнга гардаг.
Харин ард түмний гаргасан шийдвэр тэгэж амархан өөрчлөгддөггүй.
Шууд ардчилал гэдэг нарийн бүтэцтэй, хэрэгжүүлэхэд цаг хугацаа их ордог ч төр ба иргэдийг нягт холбож өгдөг, төр засгийг зүй ёсны үйл ажиллагаа явуулахыг шаарддаг тогтолцоо юм.
Парламентийн хоёр танхимтай улс олон байдаг. Нийгмийн бүх давхаргын төлөөллийг бүрдүүлдэг гэсэн утгаар хоёр танхимтай парламентийн засаглал илүү байж болох юм.
76 тойргоос сонгогдсон гишүүдээс бүрдэх парламентийн нэг танхимтай манай оронд хоёр танхимтай парламенттай болъё, болохгүй гэсэн маргаан их байдаг.
Учир нь ерөнхийлөгч гэдэг нь улсын тэргүүн гэсэн билэгдлийн үүрэг гүйцэтгэдэг албан тушаал. Ерөнхийлөгч маань хэчнээн ухаантай, хийсэн бүтээснээ ард түмэндээ байнга тайлагнадаг байлаа ч гэсэн нам нь, засаг нь, парламент нь түүний үгийг сонсдоггүй. Тэгэхлээр засаглалын ямар хэлбэр манай оронд илүү тохиромжтой гэж та үзэж байна вэ?
Шууд ардчиллын ямар хэлбэрийг хэрэгжүүлбэл зохистой вэ гэж үү?
Нэг танхимтай парламент дээр үү эсвэл хоёр танхимтай нь дээр үү эсвэл илүү тохиромжтой өөр сонголт бий юу?
Парламентад нийт ард түмний болон тухайн тойргийн иргэдийн гэсэн хоёр төлөөллийг бүрдүүлэх гэсэн зорилготойгоор анх "Байкамерал" буюу парламентийн хоёр танхимтай систем үүссэн байдаг юм.
Ингээд бодохоор хоёр танхимтай парламент ч дээр юм шиг.
Тийм ээ, гэхдээ энэ бол та бид хоёрын ярьж байгаа шууд ардчилал гэсэн сэдэвтэй шууд холбоотой зүйл биш. Энийг зүгээр шууд ардчиллын сонгодог загваруудын нэг гэж ойлгож болно.
Швейцарь конфедерат улс.
Холбооны улс.
Холбооны бүтэцтэй улс. Харин Монгол тийм биш.
Нэг үндэстнээс бүрдсэн моно бүтэцтэй улс. Тэгэхээр шууд ардчилал манай оронд хэр амжилттай хэрэгжих боломжтой гэж та үздэг вэ?
Өө, танай оронд шууд ардчилал амжилттай хэрэгжих бүрэн боломжтой. Шууд ардчилал хэрэгжиж байгаа холбооны бус нэгдсэн төрийн тогтолцоотой олон орон байна.
Холбооны бус байгууламжтай Ирландад гэхэд бүх нийтийн санал асуулга явуулсны үндсэн дээр ард түмэн нь үндсэн хуулиа баталдаг.
Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахаар болбол шууд ардчиллын механизмаар шийдвэрлэх нь ээ?
Тийм ээ шууд ардчиллын механизмаар ард түмний оролцоотой шийднэ. Швейцарь, Словени, Эстон, Уругвай гэсэн олон орон ийм практикийг хэрэгжүүлдэг.
Өнөөдөр бид үндсэн хуулиндаа оруулах хэрэгтэй өөрчлөлтүүдийн талаар их ярьж байна. Парламентаас тусгай ажлын хэсэг гаргаж шаардлагатай өөрчлөлт, засваруудыг боловсруулж байгаа.
Гэтэл ажлын хэсгийн гишүүд нэгнийхээ санаачилсан өөрчлөлтийг дундаа хэлэлцэж байгаад шууд ардчиллын ямар ч өролцоөгүй үндсэн хуулиа өөрчилчхөж байна.
Ийм зүйл байж болно оо. Улсын их хурлын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд бүх нийтийн санал асуулгаар үндсэн хуулинд өөрчлөлт оруулж болно гэсэн заалт танай хуулинд байдаг.
Гишүүдийн гуравны хоёр нь үүнийг дэмжвэл бүх нийтийн санал асуулга явуулж болно.
Гэтэл парламентийн гишүүд маань санал асуулга явуулалгүй өөрчлөлт хийх гээд байдаг.
Үндсэн хуулинд тань зааснаар бол тэгэх боломжтой байгаа юм.
Тэгэхээр парламентын байгуулсан тусгай ажлын хэсгийн зургаахан гишүүн үндсэн хуулийг өөрчилж болох нь ээ?
Яг энэ хэдхэн хүн гэж хэлж болохгүй. Парламентийн гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэгийг авсан бол бүх нийтийн санал асуулга явуулалгүй өөрчлөлт хийж болно.
Дөрөвний гурав
Тийм ээ, их хурлын гишүүдийн дөрөвний гурвын саналыг авсан бол үндсэн хуулинд шууд өөрчлөлт хийж болно. Харин уг өөрчлөлтийг хийхийн тулд санал асуулга явуулах хэрэгтэй гэвэл гурваны хоёрын дэмжлэг хэрэгтэй.
Тийм ээ.
Бүх нийтийн санал асуулга явуулж улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулсан жишээнээс та дурдахгүй юу?
Манай оронд жил бүр бүх нийтийн санал асуулгаар нийгэм, улс төрийн маш олон чухал асуудлыг шийдвэрлэдэг.
Та дуулсан ч байж магадгүй, нэг жилийн өмнө хоёрдугаар сарын арван дөрвөнд бүх нийтийн санал асуулгаар манай ассамблей үндсэн хуулийн хүрээнд Швейцарьт ирэх цагаачдын тоог эрс бууруулах хууль баталсан юм.
Гэтэл өнөөдөр бид энэ баталсан хуульдаа зохицох гэж нэлээн бэрхшээлтэй тулж байна. Швейцарь бол хүний дуртай газраа амьдрах хүслийг дэмждэг, маш нээлттэй орон.
Гэтэл ард түмэн маань хүний чөлөөтэй шилжин суурьших эрхийг хаах санал өгчихсөн.
Үүнийг бүр тодруулж яривал?
Манай ассамблей жил бүр тухайн жилдээ хүлээж авах цагаачдын тоонд лимит тавьж байгаа юм.
Тухайн лимитээс илүү олон хүн Швейцарьт цагаачилж болохгүй гэсэн үг. Гэтэл хил дамнасан үйл ажиллагаа явуулдаг, олон улстай харилцаатай компаниуд Швейцарьт маш олон бий.
Гаднаас ирсэн иргэд ажиллах хүчнийх нь дийлэнхийг бүрдүүлдэг эдгээр компаниудын хувьд энэ лимит их хүндрэл учруулж байна.
Цагаачлалын хувьд байнга бус түр зуур оршин суух эрх олгох бодлого баримталж байгаа юм байна.
Оршин суух битгий хэл гадны иргэн Швейцарийн компанид ажиллахад хүртэл зөвшөөрөл шаардлагатай маш хатуу бодпого баримталж байгаа.
Ажиллах зөвшөөрлийг хүртэл хатуу болзолтойгоөр олгож байгаа юм уу?
Ганц ажиллах зөвшөөрөл бус аялах, ажиллах гээд олон шалтгаанаар Швейцарь улсад 3 сараас дээш хугацаагаар байх гадны иргэдийн тоонд маш хатуу лимит тогтоосон.
Энэ бол олон нийтийн санал асуулгын үр дүн улс төрийн амьдралд ямар хүчтэй нөлөөлж болдогийн тод жишээ юм.
Өнөөдөр Монголчууд бид сонгосон хүндээ хариуцлага хүлээлгэж чаддаг арга замыг идэвхтэй хайж байна.
Манай орны хууль батлах, гүйцэтгэх ба шүүх засаглалын эрх мэдэл эдэлдэг ганц институт болох улс төрийн нам хэзээ ч олон нийтэд санхүүгийн эх үүсвэрийнхээ талаар тайлагнадаггүй.    I
Улс төрийн намууд санхүүжилтийнхээ талаар нээлттэй байх ёстой гэсэн хууль байсаар байхад шүү дээ. Эрх мэдэл намуудын гарт төвлөрсөн болохоор албадаж хэлүүлэх ч арга байдаггүй.
Тэгэхээр ард түмэн манай намууд авилгаар санхүүждэг гэсэн таамагт хүрэхээс өөр арга алга. Энэ талаар таны бодол юу вэ?
Хэрэв би зөв ойлгосон бол энэ оны эхээр "Шилэн Дансны Хууль" гэдэг хууль шинээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль авилгатай тэмцэх зорилготой хууль ...
Гэхдээ энэ нь улсын болон улсын төсвийн оролцоотой бүхий л шатны байгууллагуудад хамаатай болохоос улс төрийн намтай холбоотой хууль биш байгаа юм.
Тиймээс иргэд шилэн дансны хуульд улс төрийн намууд хамгийн түрүүнд хамрагдах ёстой гэж үзэж байгаа юм.
Гэхдээ улс төрийн намууд төрөөс санхүүждэг юм биш үү?
Яг ч тийм биш юм аа.
Аан, заа
Засгаас бүрэн санхүүждэггүй юм. Чухам тийм болохоор л гишүүд нь намдаа хандив өгөх нэрээр албан тушаал, парламентад суудал худалдаж авдаг.
Ардчилсан тогтолцоогоор удаан замнасан олон орон иймэрхүү асуудалтай тулгарч байсан байх.
Тэдгээр оронд яг хэзээнээс улс төрийн намуудын санхүүжилт, ялангуяа кампанит санхүүжилт олон нийтэд нээлттэй болсон юм бол?
Ардчилсан тогтолцоотой олон оронд улс төрийн намуудын санхүүжилт олон нийтэд нээлттэй байх ёстой, шаардлага гарвал ард түмэн юм уу холбогдох агентлаг шалгах эрхтэй байх ёстой гэсэн үзэл санаа их газар авч байгаа.
Гэтэл хамгийн инээдтэй нь ардчиллын жишээ гэгддэг манай эх орон Швейцарьт намуудын санхүүжилт, кампанит санхүүжилтийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл байдаггүй.
Ийм асуудлыг зохицуулах бодлого ч гэж бараг байдаггүй. Учир нь бид энэ бол иргэншсэн нийгэм төрийн оролцоогүй өөрөө шийдэх асуудал гэж үздэг юм. Төр энэ асуудалд оролцох юм бол асуудал дэндүү төвөгтэй болдог гэж үздэг.
Хаанаас санхүүждэг нь үл мэдэгдэх их мөнгөтэй нам аливаа сонгуульд ялалт байгуулах боломж их нь.
Их мөнгөтэй болж ялалт байгуулахын тулд хэн нэгэнд их өр тавьсан тухайн нам сонгуульд ялалт байгуулсныхаа дараа өглөгтэй хүндээ ашигтай шийдвэр гаргах нь тодорхой.
Танай оронд иймэрхүү асуудал тулгарч байсан уу?
Швейцарьт улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой иймэрхүү хууль дүрэм батлах шаардлага бага байдаг. Ард түмэн гэдэг тэнэг биш шүү дээ. Тэд мөнгөтэй, хөрөнгөтэй гэж аль нэг намд санал өгөхгүй.
Тэд кампанит ажилдаа илүү хөрөнгө хаясан бөлохоөр энэ намд саналаа өгнө гэдэггүй. Эсвэл энэ нам үйл ажиллагаандаа их мөнгө зарцуулдаг болохоор энэнд саналаа өгнө гэсэн шийдвэр гаргадаггүй.
Энийг би ойлгож байна аа. Танай улс бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дээгүүрт эрэмбэлэгддэг.
Хүн амын амьжиргааны түвшин маш дээгүүр Швейцарь шиг оронд таны хэлсэн шиг байж болно. Харин хүн амын гуравны нэг нь ядуу амьдардаг манайх шиг оронд иргэд нь ходоодоороо санал өгдөг гэж ярьдаг л даа.
Тийм болохоор л намуудын мөнгөн сан, санхүүжилтийг тодруулах ёстой гэж яриад байгаа юм. Манай улсын хөгжилд хамгийн том саад болж байгаа зүйл бол авилга гэж би боддог.
Харин улс төрийн намууд авилгыг өөгшүүлдэг. Иргэд ч гэсэн энийг ойлгож, энэ байдлаас гарах арга зам хайх болсон. Би үүнтэй холбогдуулж л саяын асуултуудыг тавьсан юм.
Зөв, зөв
Тэгвэл одоо шууд ардчиллын талаар өөрийн орны орон нутгийн удирдах байгууллагатай холбосон нэгэн асуулт тавья. Манай улс аймаг гэдэг засаг захиргааны 21 нэгжтэй.
Аймгуудын удирдлага буюу нутгийн засаг захиргаа нь орон нутагт тулгарсан аливаа асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм.
Нутаг дэвсгэртээ хэр хэмжээний ашигт малтмалын олборлолт явуулахыг зөвшөөрөх вэ гэх мэт хэчнээн хүнд ч гэсэн нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тухайн орон нутгийн удирдах байгууллагуудын оролцоо дутагдаж байна.
Юнитари буюу нэгдмэл тогтолцоотой Монгол шиг улсад төв ба орон нутгийн удирдах байгууллагуудын засаглах эрх мэдэл ямар харьцаатай байдаг юм бэ?
Ямар асуудлыг төрийн аль шатны байгууллага шийдвэрлэх вэ гэдгийг үндсэн хууль ба бусад холбогдох хуулиндаа нарийн, тодорхой зааж өгөөгүй байж орон нутгийн удирдах байгууллагад шийдвэрлэх эрх мэдэл өгөх гэдэг алдаа нэгдмэл тогтолцоотой улсад их тохиолддог.
Монгол улсын үндсэн хууль ба орон нутгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулинд энэ тухай юу ч дурдаагүй.
Гэтэл тодорхой асуудлыг бие даан шийдэх эрхийг орон нутгийн захиргаанд өгөх хэрэгтэй гэж үзэх хүмүүс маш олон байна. Үүний тулд баг, сум, аймгийн хэмжээнд шууд ардчиллыг хөгжүүлэх гэж хичээж байна.
Энэ их сайн хэрэг. Би өөрөө н шууд ардчиллыг бүх түвшинд хөгжүүлэх төсөл дээр ажиллаж байгаа хүн. Гэвч багийн гишүүд л гэхэд өөрсдөө ямар асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэйгээ мэдэхгүй сууж байдаг.
Тэгэхээр шууд ардчиллыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх арга механизмаа тодорхойлж, иргэдэд танилцуулах гэх мэт цогц арга хэмжээ авч ажиллах ёстой.
Дээр нь төрөөс "та нар ийм асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй, тиймээс та нарын гаргасан шийдвэрийг бид хүндэтгэж үзнэ" гэх мэтчилэн харилцан мэдээлэлтэй хамтарч ажиллах хэрэгтэй.
Орон нутгийн удирдах байгууллагуудын шийдэх ёстой хамгийн тулгамдсан асуудал таны ажигласнаар юу байна вэ?
Өө, би тийм тийм асуудлууд хамгийн тулгамдсан асуудал гэж шууд хэлж чадахгүй ээ. Би ерөнхийд нь л орон нутагт тулгамдсан асуудпыг тухайн нутгийн иргэд шийдэх боломжтой байх хэрэгтэй гэсэн юм.
Гэхдээ уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл зэргийг ядаж л аймгийн удирдлага, гол нь төр шийдэх ёстой болдог.
Үндэсний эрх ашиг хөндөгдсөн ийм зөвшөөрлийг төчнөөн төгрөгөөр зарах гэх мэт асуудлыг нэлээн дээгүүр түвшний шийдвэр гаргах субьект шийдэх ёстой. Ер нь их ярвигтай асуудал байгаа юм.
Тийм ээ, гол бэрхшээл нь энд байгаа юм. Нэг компани зөвшөөрлөө аваад өрөмдлөг хийгээд байж байтал нэг малчин иргэн ирээд "Та нар юу хийж байна аа? Энэ чинь манай бэлчээр" гээд эхэлдэг. Компанийн төлөөлөгч тэр бүрт нь зөвшөөрлөө үзүүлдэг.
Тэгэхээр нь энэ зөвшөөрлийг хэн чамд өгсөн юм бэ гэдэг.
Яг тэгдэг. Энэ газарт миний эцэг, өвөг эцэг гээд бид хэдэн үеэрээ амьдарч байна. Энэ газрыг өрөмдөх эрх хэн чамд өгөв гэдэг. Бэлчээрийн газрыг хувьчлах гэхэд яг үүнтэй адилхан асуудал үүсээд байгаа.
Нүүдлийн мал аж ахуй гэдэг газар нутгийн онцлогоос ихээхэн хамааралтай аж ахуй байгаа юм. Жишээ нь өвлийн улиралд нөмөртэй дулаахан, өвс ногоо элбэг газар гэж байна.
Тэгэхээр малчин айлууд өвөл, зундаа мал аж ахуй эрхлэхэд хамгийн тохиромжтой газар руугаа нуүдэг. Улирлаас хамааран эзэнгүй байгаа газарт хүн амьдардаггүй гэж ойлгож болдоггүй.
Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг уламжлалт соёлтой улсад энэ мэт асуудлыг амжилттай шийдсэн практик та мэдэх үү?
Уучлаарай, миний төрсөн газарт нүүдэлчин соёлтой хүмүүс байхгүй болоод хэдэн зуун өнгөрч байна болохоор би энэ тал дээр жишээ дурдаж чадахгүй юм байна.
Гэхдээ саяын таны хэлсэнтэй төстэй асуудал бидэнд тулгараад байгаа. Цөмийн үйлдвэрийн хаягдлыг хаана хаях вэ гэдэг асуудал засгийн газрын маань өмнө тулгараад байгаа.
Хаана газар өрөмдөж цөмийн хаягдлыг булах вэ? Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд "өө үгуй шүү, манай кантонд л хаяхгүй шүү" гэсэн эрс няцаасан хариу өгч байгаа.
Ард иргэд нь өөрсдийн амьдардаг газар цөмийн хаягдал булуулахгүй гээд байгаа болохоөр засаг нь өөр газар хайх ёстой болж байна.
Та их сонирхолтой сэдэв хөндлөө. Дашрамд сонирхоход танай улсад ер нь хэдэн цөмийн эрчим хүчний станц байдаг юм бэ?
Арав байгаа
Нийт эрчим хүчний хэрэглээний хэдэн хувийг цөмийн станцууд хангадаг юм бол?
Улирлаас хамаарч янз бүр байдаг. Дунджаар 20-30%-ийг цөмийн эрчим хүчний станцууд хангадаг.
Тэгэхээр ашиглаж байгаа эрчим хүчийг тийм ийм эх үүсвэрээс гаргаж авсан гэж ангилах боломжгүй болохоор цөмийн эрчим хүчний станцын үйлдвэрлэдэг 30%-ийг хүн бүр хэрэглэдэг гэж хэлж болох нь ээ?
Өө, одоо тэгж ангилах гэж оролдож байгаа.
Тийм үү
Эко аргаар гаргаж авсан, сэргээгдэх эрчим хүч мэтчилэн ...
Тэгвэл цөмийн эрчим хуч хамгийн их ашигладаг газарт цөмийн хаягдлыг булшилж болох нь ээ?
Цөмийн хаягдлыг хэрэглээнд бус тухайн гаэрын хөрсний бүтэц, газар зүйн онцлогт тулгуурлан булшилдаг.
Тэгэхээр эцсийн дундээ цөмийн хаягдлыг яаж устгадаг юм бэ?
Үнэнийг хэлэхэд энэ асуудлыг шийдэж чадаагүй л байна.
Цөмийн үйлдвэрийн хаягдлаа одоо хаана байлгаж байгаа юм бэ?
Одоогоор бид Итали гэх мэт өөр орон руу зөөж байгаа. Энийг шийдэл гэж хэлж болохгүй л дээ.
Бид цөмийн хаягдлаа өөрийн оронд устгалд оруулах арга замыг хайж байгаа ба хамгийн тохиромжтой газрыг хараахан олж чадаагүй л байна. Засгийн газар ба орон нутгийн байгууллагууд энэ тал дээр зөвшилцөж чадаагүй л байна.
Орон нутгийн удирдлага,
Хоёр шатны удирдлагууд нэг шийдэлд хүрч чадахгүй байна.
Швейцарийн нийгэмд тулгамдаж байгаа гол асуудлын нэг нь энэ юм байна.
Тийм ээ, кантонын иргэд санал асуулгаар нутагтаа цөмийн хаягдал булуулахгүй гэвэл холбооны засгийн газар яаж ч чадахгүй. Шууд ардчилал гэдэг ийм чухал зүйл байгаа юм. Их ээдрээтэй л дээ.
Гэтэл цөмийн эрчим хүчний станц зайлшгүй хэрэгтэй байдаг. Нэгэнт Швейцарийн эрчим хүчний үйлдвэрийн хаягдал болохоор өөрийн улсдаа л устгах арга
чарга олох хэрэгтэй юм байна.
Тэгэлгүй яах вэ. Гэхдээ ууланд хад чулуунд булж хаях уу эсвэл тэгш өндөрлөг газрынхаа хөрсөнд булах уу гэдгийг би хэлж мэдэхгүй юм. Цөмийн хаягдал булахад хамгийн
тохиромжтой газрыг судалж олох л хэрэгтэй болж байна даа.
Гэхдээ энэ асуудал танай оронд бэлчээрийн газарт уул уурхайн ажиллуулахтай холбоотой үүссэн зөрчилтэй нэг талаар адилхан юм.
Одоо танд тавих гэж байгаа асуулт сэдэвтэй маань шууд холбогдохгүй байж болох юм.
Олон улсын харилцаанд улс төрийн хувьд төвийг сахих бодлого баримталснаар зуугаас олон жилийн турш дайн мөргөлдөөнд оролцоогүй, амьжиргааны түвшин дээшилсэн гээд Швейцарь улс их зүйл хожсон гэж бид ойлгодог.
Гэвч сүүлийн үед Швейцарийн мөнгөн тэмдэгтийн ханш нэлээн чангарч байна. Яагаад Швейцарь улсын мөнгөн тэмдэгтийн үнэ өсөв өө, та юу гэж бодож байна вэ?
Швейцарь франк үнэ өсөх шалтгаан юу вэ гэж үү?
Тийм ээ
Энэ бол манай засгийн газар евро ба Швейцарь франкаар гүйлгээ хийдэг системийг өерчилсөнтэй холбоотой.
Гурван жилийн өмнө 1.20 Швейцарь франк 1 евротой тэнцэж байсан боловч засгийн газар энэ харьцааг өөрчлөхийг хүссэн. Энэ нь еврогийн ханш огцом буурсантай холбоотой.
Гэтэл Швейцарийн Үндэсний Банк Швейцарь франк, евро хоёрын харьцааг хадгалахын тулд жил бүр хэдэн тэрбум евро худалдаж авах шаардлагатай болсон.
Гэвч ханш нь унасан еврог анх тогтоосон ханшаар нь тооцож худалдаж авах боломжгүй болсон.
Тэгэхээр Швейцарь франк, евро хоёрын харьцаа өөрчлөгдсөн болохоор евро худалдаж авахын тулд та нар өмнөхөөсөө их франк зарцуулах болсон.
Үр дүнд нь Швейцарь франкийн ханш чангарч, үнэ нь өсжээ.
Ийм шалтгаан байх нь байсан.
Мөнгөн тэмдэгтийн үнэ өссөн нь экспортод бас нөлөөлсөн байх.
Тэгэлгүй яах вэ
Энгийн иргэдэд ханшийн өөрчлөлт нөлөөлж байгаа юу?
Энэ тал дээр хүмүүсийн бодол янз бүр байгаа. Зарим нь ханшаа чангатгасан нь сайн арга хэмжээ болсон гэж байгаа бол экспорт, аялал жуулчлалын салбарынханд энэ таалагдахгүй байгаа.
Швейцарь бараа авах, Швейцарьт жуулчлах нь илүү үнэтэй болсон болохоор аргагүй л дээ.
Тийм ээ, энэ зардал бараг 20%-иар өссөн гэсэн.
Гэтэл манай улсын зарим кантонд эдийн засгийг бүрдүүлэгч гол салбар нь аялал жуулчлал байдаг. Эргээд дан Швейцарь франкаар гүйлгээ хийх болсонд баярлаж байгаа хүмүүс зөндөө бий.
Ханш чангарсныг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байна даа.
Тэрнээс еврогоос залхсан юм бол байхгүй юм байна, тийм ээ?
Үгүй ээ, цэвэр эдийн засгийн шалтгаанаар франкийн ханшийг чангатгах бодлого хэрэгжүүлсэн.
Бас олон нийтийн санал асуулга явуулж ийм шийдэлд хүрсэн үү?
Өө, үгүй ээ, Швейцарийн Үндэсний Банк бие дааж энэ бодлогыг боловсруулж, хэрэгжүүлсэн. Засгийн газар нь иргэдийнхаа нэгэн адил энэ шийдвэрийн талаар хэвлэл мэдээллээр дамжуулж л мэдсэн.
Энэ бол тус банкны бие даасан бодлого байсан.
Манайд яг ийм хараат бус үйл ажиллагаатай, бие даасан бодлого хэрэгжүүлэх чадвартай төв банк дутагдаад байгаа юм.
Төв банк маань юунаас ч хараат бус.
Доктор Ауэр, таны ярилцлага үнэхээр сонирхолтой байлаа. Цаг даанч давчуу байлаа. Таныг би шууд ардчиллаас өөр сэдвээр бас илтгэл тавьж байгаа гэж дуулсан.
Тийм ээ
Таны туршлагаас хуваалцах зүйл Монголчууд бидэнд үнэхээр их байна.
Энэ нэвтрүүлэгт ярьсан яриа, Швейцарийн Хөгжлийн Агентлагаар дамжуулан хэрэгжүүлж буй төсөл гээд манай улсын хөгжилд оруулж буй хувь нэмэрт тань үнэхээр их талархаж байна.
Баярлалаа.
Буулгасан Б.Ганболд

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага