А.Саруул, "Шууд ардчилал"хүрээлэнгийн
гүйцэтгэх захирал
1. Журам гаргах үндэслэл:
"Бүгдээрээ хэлэлцэх буруугүй, Бүлээн усаар угаахад хиргүй..." "Долоо хэмжиж нэг огтол"
Иргэд зөвхөн сонгуулийн үеэр өөрсдийгөө төлөөлөх хүмүүст саналаа өгөөд, тэдэнд бүхий л шийдвэр гаргах эрхийг даатгаад орхих нь төлөөллийн ардчиллын мөн чанар. Төлөөллийн ардчилал иргэдийн улс төрийн ба эдийн засгийн аливаа шийдвэр гаргах ийнхүү хязгаарладаг сөрөг талтай. Иргэд 4 жилд ганц удаа эдгээр эрхээ бусдад даатгах гэж саналын хуудас бөглөх нь хангалтгүй хэрэг. Тэд эхлээд нэн ялангуяа өөрийн оршин суугаа баг, хорооныхоо асуудлыг өөрсдөө санаачлан, эсвэл захиргаанаас гаргасан тэдний эрх ашгийг хохироохоор аливаа шийдвэрт хориг тавин залруулах эрхтэй байх ёстой. Иймээс орон нутагт иргэдийн санаачилгаар санал асуулга явуулах энэхүү журмыг санал болгож байна.
Шууд ардчилал буюу иргэний оролцооны гол зэвсэг бол орон нутгийнхаа төсвийг иргэд өөрсдийн саналаар хамтран батлах, гүйцэтгэлд хамтран оролцох, нийтийн аюулгүй байдал, иргэдийн эрх ашигт харшилсан хууль, бодлого, шийдвэр, гэрээ, хөтөлбөр зохиох, тэдгээрийг залруулах, өөрчлөх, цуцлах зэрэг асуудлуудаар нэн ялангуяа өөрсдөө санаачлан санал хураалт явуулах эрхтэй байх явдал.
Аливаа хууль, тогтоол, шийдвэр, төсвийн төлөвлөлт ба зарцуулалтын талаар иргэдэд огт мэдээлэл хүргэхгүй байх, аливаа асуудлын агуулга, ашиггүй талыг санаатайгаар нуун дарагдуулж, иргэдийн эрх ашгийг илт зөрчих, иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс гаргасан үндэслэл сайтай саналуудыг үл ойшоож, зөвхөн иргэдийн төлөөлөл болон сонгогдсон цөөн тооны улс төрчид, албан тушаалтнууд өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн батлах явдал хавтгайрсан байна.
Аливаа хууль, тогтоол, шийдвэр, төсвийн төлөвлөлт ба зарцуулалтын талаар иргэдэд огт мэдээлэл хүргэхгүй байх, аливаа асуудлын агуулга, ашиггүй талыг санаатайгаар нуун дарагдуулж, иргэдийн эрх ашгийг илт зөрчих, иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс гаргасан үндэслэл сайтай саналуудыг үл ойшоож, зөвхөн иргэдийн төлөөлөл болон сонгогдсон цөөн тооны улс төрчид, албан тушаалтнууд өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн батлах явдал хавтгайрсан байна.
Иймээс биш, харин тодорхой бизнесийн ба улс төрийн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн хууль тогтоомж баталж, шийдвэр гаргах нь түгээмэл үзэгдэл байдаг. Иймээс иргэд өөрсдөө хууль санаачлах эрхийг гартаа авах, эсвэл баталсан хуулийг Швейцарийн жишгээр 100 хоног хэрэгжүүлэлгүй хүлээх хугацаандаа иргэдийн саналыг авч хуулийг засварлах зэрэг стандартуудыг энэхүү журмаар зохицуулах зайлшгүй шаардлагатай болж байна.
2. Журамд орсон гол санаа
- Иргэдэд мэдээлээгүй, засаг даргын хүрээллийн, намын бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн гаргасан шийдвэр нийтийн эрх ашигт харшилж байвал иргэд санаачилгаараа санал асуулга явуулан цуцлах эрхтэй
-ИНХ-ын ирц 50%-д хүрээгүй, эсвэл ИНХ-ын гуравны хоёр нь санал нэгдээгүй тохиолдолд санал асуулга явуулан шийдвэр гаргана
-улс төрийн, нэг хүний, бизнесийн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн ард иргэдийн саналыг ашиглахыг хориглоно
-мэдээлэл өгөлгүй, үндэслэлээ тайлбарлаагүй асуудлаар санал асуулга явуулахыг хориглоно
-Иргэдийн гаргасан шийдвэрийг ИНХ ёсчлон батлах үүрэгтэй.
3. Зорилго
- Орон нутгийн асуудлыг иргэдийн эрх ашигт нийцүүлэн шийдэх
- Мэдээллийн ил тод байдлыг хангах
- Хариуцлагатай шийдвэр нь эдийн засгийн, улс төрийн аливаа гүн хямралаас хамгаалж, амар амгалан байдал тогтоно.
No comments:
Post a Comment