Иргэн танд эрх шилжиж байна. Нийслэлийн 152 хорооны бүх иргэд Иргэдийн оролцоотой төсөв-2014санал асуулгад хамрагдаж байна. Энэ нь нийслэлчүүд ирэх жилийнхээ буюу 2014 оны төсвийн зураглалыг, иргэдийн оролцоонд тулгуурлан нарийн чанд гаргаж төсвийг өндөр үр ашигтай зарцуулж, амьдарч буй орчноо өөрсдийн оролцоотой хөгжүүлж сайжруулах зорилготой билээ. Яг энэ үйл ажиллагаатай зэрэгцэн Чингэлтэй дүүргийн XXI хорооны 46-р гудамжны оршин суугчид арван гуравхан сая төгрөгөнд багтааж чамгүй их ажлыг өөрсдийн хүчээр хийжээ. Энэ бол хий хоосон яриа биш,цаасан дээр бичээд сураггүй болдог сүржин нэр томёотой том том ажлууд биш, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бодитой баримттай ажил үйл болж Жишиг гудамж хэмээн нэрлэгджээ. Иргэдэд хөрөнгө, эрх, хяналт гурвыг нь атгуулчихвал ирэх оны төсөв, бүтээн байгуулалтыг хүлээн авахад бэлэн байгаа нь энэ. Нийслэлчүүд бид анх удаагаа нийтийн санал асуулганд оролцож түүнийгээ хэлэлцэх гэж байна. Түүхэнд бичигдэх үйл хэрэг. Нийслэлчүүд бид монголдоо жишиг байх ёстой.
Энэ өнөөдөр зөвхөн нэг гудамж. Маргааш олон олон гудамж, хороо, жишиг болох нь дамжиггүй. Хорооны хөгжил гудамжнаас. Хотын хөгжил хорооноос. Иргэн танд эрх шилжиж байна.
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч
Батлутын ӨЛЗИЙСАЙХАН
Иргэний оролцоотой төсөв-2014-т саналаа онлайнаар өгнө үү.
No comments:
Post a Comment