Wednesday, January 28, 2015

Бүх нийтийн хэлэлцүүлэг ->15151111

Бид аль замаар явах вэ? Бүх нийтээр хэлэлцүүлэг. 15151111 дугаарт бүх операторын хэрэглэгч аль замаар явахыг мессэж бичээрэй. Бямба гаригаас эхлээд саналаа өгч, иргэд хэлэлцүүлэгт орох боломжтой болно.
  1. Том төслүүдээ явуулах.
  2. Хэрэглээгээ танах.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МҮОНТ-д өгсөн ярилцлагаас :

Ч.Сайханбилэг: Ард түмнээсээ НЭГ УДАА асуучихад буруу зүйл байхгүй гэж бодож байна

Бид аль замаар явах вэ? Бүх нийтээр хэлэлцүүлэг. 15151111 дугаарт бүх операторын хэрэглэгч аль замаар явахыг мессэж бичээрэй. Бямба гаригаас эхлээд саналаа өгч, иргэд хэлэлцүүлэгт орох боломжтой болно.
  1. Том төслүүдээ явуулах.
  2. Хэрэглээгээ танах.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МҮОНТ-д өгсөн ярилцлагаас онцлох 41 эшлэл:

Thursday, January 22, 2015

Prof Andreas Auer : Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж

Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн Агентлагаас хамтран хэлэлцүүлэг хийлээ.

Санал өгсөн иргэдийн 96,9 хувь нь “Налайх хот” байгуулахыг дэмжлээ

Налайх дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга өчигдөр /01 дүгээр сарын 21-нд/    08:00-21:00 цагийн хооронд 7 хэсгийн хороонд амжилттай явагдлаа. Санал өгөх иргэдийн нэрсийн жагсаалтад 19535 иргэн бүртгэгдсэнээс санал асуулгад 62,35 хувь нь буюу 12180 иргэн санал өгснөөс 96,9 хувь нь буюу 11708 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжлээ. Харин 3,1 хувь буюу 374 иргэн “Үгүй” гэсэн санал өгсөн бол 0,8 хувь буюу 98 иргэний санал буруу тэмдэглэгдсэн тул хүчингүйд тооцжээ.

Wednesday, January 21, 2015

Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн хамтран зохион байгуулж буй  Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж сэдэвт илтгэл, оролцогч талуудын хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Monday, January 19, 2015

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж галт тэргээр ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод төрийн айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирлээ.
Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн ордны угтах ёслолын талбайд албан ёсоор угтан авлаа. Угтах ёслолд Чех Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Вратислав Минараж, Гадаад харилцааны сайд Мартин Тлапа, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Михайла Марскова Томинова, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова нар оролцов.

Tuesday, January 13, 2015

Нийтийн сонсголын тухай хуулийг дэмжив

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоодугаар сард Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн барьсан билээ.
Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уг хуралдаанд оролцож хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм. Тус Байнгын хороо өнгөрсөн оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг түр хойшлуулсан. Учир нь УИХ-ын гишүүн С.Баярцогт хуулийн төсөлд УИХ-тай холбоотой зарим шинэ зохицуулалт, тухайлахад мөрдөн шалгах сонсгол явуулах зохицуулалтыг тусгасан байгаа тул хуулийн төслийг эхлээд нам, эвслийн бүлгүүд дээр ярилцаж ойлголцсоны дараа Байнгын хороогоор хэлэлцэх горимын санал гаргаснаар хойшлуулаад байсан юм.

Good Neighbors - Хөршийн холбоо, №4 - 2014 Annual Report

БНСУ-д 1991 онд байгуулагдсан ашгийн бус хүмүүнлэгийн, хөгжлийн төлөөх Олон Улсын Төрийн Бус Байгууллага юм.
1996 онд НҮБ-ийн Нийгэм Эдийн засгийн Зөвлөлөөс Ерөнхий Зөвлөх Эрх авсан.
Гүүд Нэйборс байгууллагын Монгол дахь салбар 2006 онд байгуулагдсан бөгөөд Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт суурилсан Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Алсын хараа :
Гүүд Нэйборс ОУТББ нь өлсгөлөн, ядууралгүйгээр хамтдаа эв нэгдэлтэйгээр амьдарах дэлхийг бүтээнэ.
Гүүд Нэйборс ОУТББ нь ядуурал, гай гамшиг, дарамт шахалтад өртсөн хөршүүдийнхээ эрхийг хүндэтгэн, тэдний итгэл найдвар, урам зоригийг бадраан, хэнээс ч хараат бусаар, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлнэ.

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага