Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод төрийн айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирлээ.
Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн ордны угтах ёслолын талбайд албан ёсоор угтан авлаа. Угтах ёслолд Чех Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Вратислав Минараж, Гадаад харилцааны сайд Мартин Тлапа, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Михайла Марскова Томинова, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова нар оролцов.
Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нарын ганцаарчилсан уулзалт үргэлжилж байна. Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.
Өдөртөө нэг хэмийн хүйтэн БНЧУ Прага хотын айлчлалын уур амьсгал урин дулаан цагийг санагдуулах мэт таатай нөхцөлд эхэллээ. Өмнөх орой нь ирсэн даруйд хэвлэлийнхнийх нь гол анхаарал татсан сэдэв нь 1936 оноос хойш тус улсад төрийн айлчлал хийсэн тэргүүнүүд галт тэргээр ирээгүй явдал байлаа. Энэ нь амар тайван амьдралтай чехүүдийн анхаарлыг Ерөнхийлөгчийн зүгт эрхгүй хандуулав.
Арав гаруй сая хүн амтай БНЧУ-ынхан энэхүү айлчлалын үр дүн, галт тэргээр ирсэн шалтгааныг хэрхэн тайлбарлах тухай чих тавин хүлээж байна.
Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нарын ганцаарчилсан уулзалт үргэлжилсэн юм. Харин хэлэлцээрийн дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийсэн юм.
No comments:
Post a Comment