Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн хамтран зохион байгуулж буй Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж сэдэвт илтгэл, оролцогч талуудын хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.
Хаана: | Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим, Төрийн ордон |
Хэзээ: | 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр, 14.00 - 16.00 цагийн хооронд |
Холбоо барих: | T. Онон (330572, дотоод холбоо 100) |
Хөтөлбөр
13:50 – 14:00 | Бүртгэл |
14:00 – 14:10 | Нээлтийн үг: Л. Дашдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх |
14:15 - 15:00 | Үндсэн илтгэл: Д-р Андреас Ауэр, Швейцарь Улсын Цюрихийн Их сургуулийн Профессор, Ардчилал судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, захирал асан |
15:00 – 15:50 | Асуулт, хариулт |
15:50 – 16:00 | Хаалтын үг: Маркус Валдвогель, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Хамтын ажиллаганы Захирал, Ерөнхий консул |
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн 1-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хийгдэж байгаа нэг ажил бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн санаачилсан Иргэдийн Оролцооны тухай хуулийн төслийг боловсруулах ажилд техникийн туслалцаа үзүүлэх явдал юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Швейцарийн Аарау хот дахь Ардчилал судлалын институтын (АСИ) захирал, доктор, профессор A. Aуэр болон тус институтын ахлах судлаач Д-р Бисаз нар Монголд ирээд ажиллаж байна.
(АСИ нь Цюрихийн их сургуулийн дэргэдэх эрдэм шинжилгээ, судалгааны төв бөгөөд ардчиллын чиглэлээр салбар хоорондын судалгаа хийдэг байгууллага юм.)
No comments:
Post a Comment