- Том төслүүдээ явуулах.
- Хэрэглээгээ танах.
- Би 2015 оны төсвийг боломжийн гэж хэлнэ.
- Бид халамжийн эдийн засгаас бүтээгч эдийн засаг руу шилжих хэрэгтэй байна.
Цалин / тэтгэвэр:
- Цалин нэмэх шаардлагатай юу шаардлагатай. Тэтгэвэр нэмэх шаардлагатай юу шаардлагатай. Гэхдээ бидэнд нэмэх мөнгө алга.
- Манай нийгэм нэг зүйлийг хамтдаа ойлгох хэрэгтэй. Бид бодит байдлыг ойлгох хэрэгтэй.
- Талбай дээр гарч жагсаад мөнгө олдчихдог бол өдөр болгон л жагсаад баймаар байна.
- Нэгдүгээр сарын эхний болон сүүлийн цалин тавигдаад эхэлсэн.
- Бүгдээрээ асуудалд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандахаа больцгооё.
- Цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамж нийт төсвийн 60 хувийг эзэлж байна. Дээр нь урсгал зардлыг нэмэхээр 80 хувийг эзэлж байна.
- Гэтэл төсвийнхөө долоохон хувийг хөрөнгө оруулалтад зарцуулж байна.
- Бид халамжийн чанартай төсвийн бүтцээ өөрчлөх цаг нь болсон.
Тэтгэвэр, тэтгэмж:
- Орон сууцтай, автомашинтай айлууд амьдралд нь 20 мянган төгрөг зайлшгүй шаардлагатай байгаа өрхтэй зэрэгцэх нь буруу.
- Хямрал хэн нэг хүнийг тойрохгүй. Хямрал бүх хүнд нөлөөлнө.
- Энд тэндгүй ээжүүд, хүүхдүүдэд хайртай олон хүн гарч ирсэн.
Авто машины татвар:
- Машин авч байгаа хүн дараа дараагийн зардал гарна гэдгийг бодож л байх хэрэгтэй.
- Приус машин хилээр орж ирэхдээ онцгой татвар төлдөггүй. Олон улсын жишгээр ядуучуудын машин гэж байхгүй.
- Приус машин дээр нэмэх гэж байсан татвараа больсон.
- Хүмүүсийн эмоци дарагдсан учраас энэ асуудлуудаа эргээд ярихаас өөр аргагүй.
Халаа, сэлгээ:
- Засгийн газар Төрийн албаны тухай хуулийн төслийг оруулна.
- Хаврын чуулганаар бид нэлээн том асуудлуудаа ярина. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд.
Бизнес / хувийн хэвшил:
- Өнөөдөр зөвшөөрөл нэртэй хориглолт их байна.
- Битүү дарамтан дор манай бизнесийнхэн ажиллаж байна.
- Зөвшөөрлийн тухай хууль батлагдсанаар бизнест ээлтэй орчин бий болно. Хяналтын тухай хууль ч мөн эерэг өөрчлөлт болно.
- Шалгалт хийж байгаа байгууллага, шалгуулж байгаа байгууллага олон нийтэд ил тод мэдээлэх систем бий болгоно.
Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг:
- Эдийн засаг гээд гурван удаа зүгээр нэг хэлээгүй. Асуудалд хандах хандлагаа өөрчлөх явдал юм.
- Энэ эдийн засгийн хүндрэлээс бид яаж гарах вэ? Хувийн хэвшлээ түшиглэж гарна.
- Талбай дээр Засгийн газар огцор гэж байна. Засгийн газар огцорлоо. Тэгээд дараагийн Засгийн газарт яг одоогийн тоонууд л очно шүү дээ.
- Популизм бол гадуураа гоё гялгар цаастай хортой чихэр юм.
- Хямрал юунаас болсон юм бэ. Залж авчирсан хөрөнгө оруулагчдыг заамдаад буцаасан шүү дээ.
- Хэрэглэж байгаагаасаа илүү доллар олж байж бид хэвийн болно.
- Би иргэдээсээ нэг зүйл хүсч байна. Бидэнд 2 зам байна. 1-р зам Том төслүүдээ явуулах. 2-р зам Хэрэглээгээ танах. Аль нь вэ? Бид аль замаар явах вэ? Бүх нийтээр хэлэлцүүлэг явуулъя. 15151111 дугаарт бүх операторын хэрэглэгч аль замаар явахыг мессэж бичээрэй. Бямба гаригаас эхлээд саналаа өгч, иргэд хэлэлцүүлэгт орох боломжтой болно.
- Санал асуулга дууссаны дараа Лхагва гарагт би дараагийн үгээ хэлнэ. Надад хоёр хувилбар хоёулаа бэлэн байна.
- Ард түмнээсээ НЭГ УДАА асуучихад буруу зүйл байхгүй гэж бодож байна
- Бидэнд гурав дахь зам гэж алга.
- Оюу Толгой төслийг муулж байгаа хүн бол хэмнэх сонголтыг сонгож байна гэсэн үг.
- Хоёр дахь зам бол ойлголцоод явахад тийм муу сонголт бас биш.
- "Өнөөдөр та нар жаахан будилаад байна. Харин маргааш мундаг орон болно" гэж уулзсан ГАДНЫ хүн болгон хэлдэг.
- Твиттерийнхэн намайг тэдэн мянган хүн дагадаг гээд бахархдаг. Бүгдээрээ хариуцлагатай хандаад сонголтоо хийе.
- Шинэ жил гарах гэж байгаа дээрээ хэдүүлээ шинэ чиглэлээ тодорхойлоод авмаар байна.
- Бид бүгдээрээ баг болж энэ том том шийдлүүдийнхээ ард гарна.
- Өнөөдөр жагсаал цуглаан хийдэг цаг биш. Бид хамтдаа тэмцэж байж энэ хямралыг давна.
- 1515 -1111 дугаар руу саналаа өгөхөд дөрвөн оператор маань хэрэглэгчээс нэгж унахгүй буюу үнэгүй саналаа өгөх боломжийг хангасан. Нэг дугаараас нэг санал авна.
No comments:
Post a Comment