Бид аль замаар явах вэ? Бүх нийтээр хэлэлцүүлэг. 15151111 дугаарт бүх операторын хэрэглэгч аль замаар явахыг мессэж бичээрэй. Бямба гаригаас эхлээд саналаа өгч, иргэд хэлэлцүүлэгт орох боломжтой болно.
- Том төслүүдээ явуулах.
- Хэрэглээгээ танах.
- Би иргэдээсээ нэг зүйл хүсч байна. Бидэнд 2 зам байна. 1-р зам Том төслүүдээ явуулах. 2-р зам Хэрэглээгээ танах. Аль нь вэ? Бид аль замаар явах вэ? Бүх нийтээр хэлэлцүүлэг явуулъя. 15151111 дугаарт бүх операторын хэрэглэгч аль замаар явахыг мессэж бичээрэй. Бямба гаригаас эхлээд саналаа өгч, иргэд хэлэлцүүлэгт орох боломжтой болно.
- Санал асуулга дууссаны дараа Лхагва гарагт би дараагийн үгээ хэлнэ. Надад хоёр хувилбар хоёулаа бэлэн байна.
- Ард түмнээсээ НЭГ УДАА асуучихад буруу зүйл байхгүй гэж бодож байна
- Бидэнд гурав дахь зам гэж алга.
- Оюу Толгой төслийг муулж байгаа хүн бол хэмнэх сонголтыг сонгож байна гэсэн үг.
- Хоёр дахь зам бол ойлголцоод явахад тийм муу сонголт бас биш.
- "Өнөөдөр та нар жаахан будилаад байна. Харин маргааш мундаг орон болно" гэж уулзсан ГАДНЫ хүн болгон хэлдэг.
- Твиттерийнхэн намайг тэдэн мянган хүн дагадаг гээд бахархдаг. Бүгдээрээ хариуцлагатай хандаад сонголтоо хийе.
- Шинэ жил гарах гэж байгаа дээрээ хэдүүлээ шинэ чиглэлээ тодорхойлоод авмаар байна.
- Бид бүгдээрээ баг болж энэ том том шийдлүүдийнхээ ард гарна.
- Өнөөдөр жагсаал цуглаан хийдэг цаг биш. Бид хамтдаа тэмцэж байж энэ хямралыг давна.
- 1515 -1111 дугаар руу саналаа өгөхөд дөрвөн оператор маань хэрэглэгчээс нэгж унахгүй буюу үнэгүй саналаа өгөх боломжийг хангасан. Нэг дугаараас нэг санал авна.
Ч.САЙХАНБИЛЭГ: Ард түмнээсээ НЭГ УДАА асуучихад буруу зүйл байхгүй гэж бодож байна
No comments:
Post a Comment