Tuesday, September 22, 2015

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж Монголын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргэх уриалгыг Л.Дашдоржид гардуулан өгөв. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг  НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж батлах ба уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч улсаа төлөөлөн оролцоно. Үүнээс өмнө иргэний нийгмийн байгууллагууд уриалга гардуулж байгаа юм.
Монголын Эмэгтэйчүүдийн сан тэргүүтэй иргэний нийгмийн 70 гаруй байгууллага энэ сарын 16-ны өдөр болсон Тогтвортой хөгжлийн зорилтууд ба Монгол Улс уулзалтыг зохион байгуулж, дээрх уриалгыг хэлэлцэн санаачилжээ. Уриалгад Монголын нийгмийн хүндрэлтэй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх санал санаачилгыг тусгасан байна.
Монголын Эмэгтэйчүүдийн сан нь Дэлхий нийтээр баримтлах Тогтвортой хөгжлийн зорилтууд - 2015 - 2030-ыг НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцүүлж, баталгаажуулахын өмнө дэлхийн хэмжээнд өрнөж байгаа Action-2015 хөдөлгөөнийг Монголд зохион байгуулах ажлыг хариуцаж байгаа юм.
Монголын Эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал  Б.Эрдэнэчимэг, Монголын Эмэгтэйчүүдийн сангийн зөвлөх, үүсгэн байгуулагч Н.Чинчулуун, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, Тэргэнцэртэй Иргэдийн үндэсний холбооны ажилтан Б.Цэцэгмаа, Арвин суварга ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж, Залуучуудын холбооны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Эрдэнэбат нар уулзалтад оролцлоо.

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага