Saturday, March 30, 2013

Шувуун комбинат. March 30, 2013

Хан-Уул дүүрэг, 9, 16-р хороо. March 30, 2013

"Манай хороо-Миний оролцоо" сэдэвт сургалт Хан-Уул дүүргийн 9,16 хороонд амжилттай зохион байгуулагдлаа.Сургалтыг НИТХ-ын Ажлын Албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Г.Анхбаяр хөтлөн сургалтыг нээв.Модератор Б.Нямхүү, И.Наранцэцэг, Т.А.Т-ийн зохицуулагч Г.Энхтуяа нар хамтран зохион байгууллаа.
Мөн Хан-Уул дүүргийн иргэний оролцоо хяналтын хэлтсийн ажилтан Ц.Мөнхдөл идэвхи санаачлагатай оролцож дүүргийнхээ Иргэний танхимын талаар иргэдэд мэдээлэл өгсөн.

Биокомбинат дахь хорооны сургалтанд


ХУД, 5-р хороонд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 176 тоот зарлиг, НИТХ-ын Даргын 2012 оны 17-р захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг-ийн хэрэгжилтийг хангах, иргэдийн оролцооны бодлогыг нэгтгэн зохион байгуулж иргэдийн оролцооны соёлыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн бүх хороодын удирдлагуудтай хамтран зохион байгуулж байгаа Шууд ардчилал – Иргэдийн оролцооны сургалт, зөвлөлгөөн-ийг Хан-Уул дүүргийн 5-р хороонд 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагаас 41-р сургуулийн 3-р давхарт байрлах Урлаг-соёлын зааланд зохион байгууллалаа.
Хорооны засаг дарга Б. Батзаяа Зар мэдээний самбарт болон худаг, дэлгүүрийн үүдэнд Манай хороо – Миний оролцоо сургалтын зарыг 2013.03.27-ны өдрөөс байршуулсан байна. Хорооны дарга, 2 хэсгийн ахлагч нар, нийт өрх, иргэдэд 1600 урилга хэвлэж, 70% -д тараасан байна.
Сургалтын үйл ажиллагаа:
• Сургалтанд оролцогсдыг НИТХ-ын Ажлын албаны ИОХ-ийн зохион байгуулагч Б. Ганболд танилцуулав.
• Шууд ардчилал, иргэний оролцооны бодлого, үйл ажиллагааг 5-р хорооны ИНХ-ын дарга Мэндсайхан танилцуулж сургалтыг нээв.
o Хорооны ИНХ-ын дүрэм ... модератор Б.Ганзориг
o Хорооны дүрэм ... Тогтвортой амьжиргаа төслийн ажилтан Д.Оюунгэрэл
o Нийтийн зар мэдээ түгээх журам .... модератор Б.Өлзийсайхан
o Орон нутгийн хөгжлийн сангийн журам ... Тогтвортой амьжиргаа төслийн ажилтан А. Ганцэцэг
o Иргэдийн санаачилгаар явуулах санал асуулгын журам ... модератор Б.Өлзийсайхан
o Хорооны иргэний танхимын дүрэм ... модератор Д.Энхцэцэг
o Хорооны иргэний танхимын дүрэм ... ХУД-ын ИОХ-ын зохион байгуулагч Г.Цэрэнчимэд
нар сургалт явуулав.
Ирцийн бүртгэлийг Тогтвортой амьжиргаа төслийн ажилтан А. Ганцэцэг, Д.Оюунгэрэл нар хамтран хийж, сургалтын явцын тэмдэглэлийг модератор Б.Ганзориг хөтөллөлөө.
• Сургалтыг хааж 5-р хорооны ИНХ-ын дарга Мэндсайхан үг хэлэв.
Сургалтын үеэр явагдах хоёр дахь арга хэмжээ:
• Иргэд нэмэлт саналаа хэлэв.
• Хорооны тулгамдсан асуудлуудын талаарх иргэдийн саналыг нэгтгэн оролцогсдод сонсгож, түүнийг эрэмбэлэх, хэрэгжүүлэх талаарх мэдээллийг 5-р хорооны Хорооны засаг дарга Б. Батзаяа хийлээ.
Сургалтанд нийт 100 иргэн оролцож, амжилттай өндөрлөв.

ХУД-4


Wednesday, March 27, 2013

Бидний оролцоо

Мэдээлэл авах арга зам

Бидний боломж

Бидэнд тайлагнана.

Бидний мөнгө

Saturday, March 23, 2013

Багануур, 3-хороо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд явуулж буй МАНАЙ ХОРОО - МИНИЙ ОРОЛЦОО сэдэвт сургалт зөвлөгөөн 2013 оны 3 дугаар сарын 23-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороонд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэхүү сургалт зөвлөгөөнийг НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Б.Эрдэнэбулган, Иргэний оролцоо хэлтсийн идэвхижүүлэгч Ж.Өнөрбаяр, Г.Ууганхүү болон Тогтвортой амжиргаа төслийн зохицуулагч Р.Пүрэвсүрэн нар зохион байгууллаа. Энэ сургалт зөвлөгөөнд тус хорооны 2200 гаран өрхийн 8000 орчим иргэд, оршин суугчдыг төлөөлж 150 гаруй иргэн хүрэлцэн ирлээ. Сургалтанд тайлбарлан таниулсан шууд ардчилал, иргэний оролцооны үзэл санаа, зарчмыг Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэд сайшаалтай хүлээн авч, сургалтын дараа хорооны засаг даргын санаачлагаар хорооны дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсгийг 24 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан цаашдын ажлуудаа эхлүүллээ.

Багануур 1-хороонд

Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг-ийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж үйл ажиллагаа болгон хэрэгжүүлхэд иргэдийн оролцоог хариуцлагатай, санаачлагатай, идэвхитэй болгох зорилгоор Нийслэлийн бүх хороодод Манай хороо-Миний оролцоо сэдэвт сургалтыг гурван шатлалтайгаар явуулахаар НИТХ-ын Ажлын алба шийдвэрлэсэн бөгөөд Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс энэ ажлыг зохион байгуулан хийж Баянзүрх, Багануур, Багахангай дүүргүүдийн бүх хороодод эхний шатны сургалтаа явуулж дуусгалаа. Сургалтанд Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал дүүргийн засаг дарга М Гончигжав, ЗДТГ-ын дарга Б Мөнхбат, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга И Батнасан, дүүргийн засаг дарга С Эрдэнэбаяр, Баянзүрх дүүргийн 8-р хорооны ИНХ-ын дарга Б. Эрдэнэжаргал, Хорооны засаг дарга А. Бямбадолгор, 10-р хорооны ИНХ-ын дарга Б. Амарсайхан хорооны засаг дарга А. Эрдэнэсайхан, 20-р хорооны ИНХ-ын дарга Д. Баттулга засаг дарга, Х. Цэдэнбал, Багануур дүүргийн 1-р хорооны ИНХ-ын дарга М Туулсайхан, хорооны засаг дарга Ё Туул, Багахангай дүүргийн 1-р хорооны ИНХ-ын дарга А. Сүхболд, хорооны засаг дарга Х. Баяраа, 2-р хорооны ИНХ-ын дарга Б. Эрдэнэхорол, хорооны засаг дарга М. Өсөхдэлгэр зэрэг олон хороодын ИНХ-ын болон засаг дарга нар маш сайн зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн ИТХ-ын болон Засаг дарга сургалтанд анхаарал бага тавьсны дээр Баянзүрх дүүргийн 11-р хорооны засаг дарга Б. Отгонханд, 27-р хорооны засаг дарга Л. Батдэлгэр нар сургалтанд өөрсдөө оролцсонгүй.
Сургалтыг зохион байгуулахын тулд НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс модераторууд бэлтгэх хоёр удаагийн сургалт зохион байгуулж 90 сургагч багш /модератор/ бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар сургалтанд сайн дураараа идэвхтэй оролцож байгаагаас модератор Б Нямхүү,Б Өлзийсайхан И Наранцэцэг Б Түмэнбаяр,В Цэцэгсайхан,А Май,нар бусдыгаа манлайлан ажиллаж хичээл заах ур чадвар нь сайжирсаар байна.
Сургалтыг зохион байгуулахад Тогтвортой амьжиргаа төслийн нийслэлийн багийн зохицуулагч Б. Оюунгэрэл, Ч. Буяндэлгэр, Р. Энх-Амгалан, Т. Мягмаржав, Р. Пүрэвсүрэн, Ц. Дэлгэръяа, Г. Энхтуяа, А. Ганцэцэг, С. Мөнхтуяа нар НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагчидтай хамтран ажиллаж эхэлсэн нь сургалтын зохион байгуулалт үр нөлөөллийг дээшлүүлэх сайн эхлэл боллоо.
Ирэх долоо хоногоос Хан-Уул дүүрэгт сургалтууд явагдана.
гэж НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ахлах зохион байгуулагч Д. Хархүү мэдээллээ.

Багахангай дүүргийн 1, 2-р хороонд

Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг-ийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж үйл ажиллагаа болгон хэрэгжүүлхэд иргэдийн оролцоог хариуцлагатай, санаачлагатай, идэвхитэй болгох зорилгоор Нийслэлийн бүх хороодод Манай хороо-Миний оролцоо сэдэвт сургалтыг гурван шатлалтайгаар явуулахаар НИТХ-ын Ажлын алба шийдвэрлэсэн бөгөөд Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс энэ ажлыг зохион байгуулан хийж Баянзүрх, Багануур, Багахангай дүүргүүдийн бүх хороодод эхний шатны сургалтаа явуулж дуусгалаа. Сургалтанд Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал дүүргийн засаг дарга М Гончигжав, ЗДТГ-ын дарга Б Мөнхбат, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга И Батнасан, дүүргийн засаг дарга С Эрдэнэбаяр, Баянзүрх дүүргийн 8-р хорооны ИНХ-ын дарга Б. Эрдэнэжаргал, Хорооны засаг дарга А. Бямбадолгор, 10-р хорооны ИНХ-ын дарга Б. Амарсайхан хорооны засаг дарга А. Эрдэнэсайхан, 20-р хорооны ИНХ-ын дарга Д. Баттулга засаг дарга, Х. Цэдэнбал, Багануур дүүргийн 1-р хорооны ИНХ-ын дарга М Туулсайхан, хорооны засаг дарга Ё Туул, Багахангай дүүргийн 1-р хорооны ИНХ-ын дарга А. Сүхболд, хорооны засаг дарга Х. Баяраа, 2-р хорооны ИНХ-ын дарга Б. Эрдэнэхорол, хорооны засаг дарга М. Өсөхдэлгэр зэрэг олон хороодын ИНХ-ын болон засаг дарга нар маш сайн зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн ИТХ-ын болон Засаг дарга сургалтанд анхаарал бага тавьсны дээр Баянзүрх дүүргийн 11-р хорооны засаг дарга Б. Отгонханд, 27-р хорооны засаг дарга Л. Батдэлгэр нар сургалтанд өөрсдөө оролцсонгүй.
Сургалтыг зохион байгуулахын тулд НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс модераторууд бэлтгэх хоёр удаагийн сургалт зохион байгуулж 90 сургагч багш /модератор/ бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар сургалтанд сайн дураараа идэвхтэй оролцож байгаагаас модератор Б Нямхүү,Б Өлзийсайхан И Наранцэцэг Б Түмэнбаяр,В Цэцэгсайхан,А Май,нар бусдыгаа манлайлан ажиллаж хичээл заах ур чадвар нь сайжирсаар байна.
Сургалтыг зохион байгуулахад Тогтвортой амьжиргаа төслийн нийслэлийн багийн зохицуулагч Б. Оюунгэрэл, Ч. Буяндэлгэр, Р. Энх-Амгалан, Т. Мягмаржав, Р. Пүрэвсүрэн, Ц. Дэлгэръяа, Г. Энхтуяа, А. Ганцэцэг, С. Мөнхтуяа нар НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагчидтай хамтран ажиллаж эхэлсэн нь сургалтын зохион байгуулалт үр нөлөөллийг дээшлүүлэх сайн эхлэл боллоо.
Ирэх долоо хоногоос Хан-Уул дүүрэгт сургалтууд явагдана.
гэж НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ахлах зохион байгуулагч Д. Хархүү мэдээллээ.

Багануур дүүргийн 2-р хороонд

Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг-ийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж үйл ажиллагаа болгон хэрэгжүүлхэд иргэдийн оролцоог хариуцлагатай, санаачлагатай, идэвхитэй болгох зорилгоор Багануур дүүргийн 2-р хороонд Манай хороо-Миний оролцоо сэдэвт сургалтыг зохион явууллаа.Сургалтыг Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Г.Анхбаяр модератор Б.Нямхүү, И.Наранцэцэг, ТАТ-ийн зохицуулагч Энхтуяа нар зохион байгуулж явууллаа.

Friday, March 22, 2013

Үзүүлэх сургалт

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс модераторуудыг дадлагажуулах, үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Үзүүлэх сургалтанд оролцсон модераторууд тус бүр нэг хичээл бэлтгэн зааж Хэлтсийн зохион зохион байгуулагчид хичээл тус бүрд нь үнэлэлт өгч, харилцан санал солилцсон нь үр дүнтэй болж, Шууд ардчилал иргэний оролцооны бодлогын сургалтыг хэрхэн зохион байгуулах, хичээл тус бүрийг заах аргаа нэгтгэн хэлэлцлээ. Модератор Б Өлзийсайхан, Чогсом, Тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагч Р. Пүрэвсүрэн нарын заасан хичээл агуулгаа тодорхой илэрхийлж бусаддаа жишээ болохуйц байлаа гэж НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ахлах зохион байгуулагч Д. Хархүү мэдээллээ.

Tuesday, March 19, 2013

Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт

Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Нээлттэй Нийгэм Форум, "Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээнээс хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд боловсруулсан ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ЗАГВАР СТАНДАРТ-ыг танилцуулж хэлэлцүүлэх арга хэмжээг Нийслэлийн иргэний танхимтай хамтран зохион байгууллалаа.

Monday, March 18, 2013

Налайх дүүргийн 6-р хороонд

Налайх дүүргийн  6-р хороонд Манай хороо-Миний гэр сургалтууд явагдлаа. Цасан шуурга шуурч хүйтэн байсан боловч Горхи Тэрэлжийн орчимын дөрвөн хэсгийн 108 хүн сургалтанд ирж оролцлоо.
Сургалт явуулах байр нь галлагаагүй хүйтэн ханхай байсан боловч гурван цаг үргэлжилсэн сургалтанд төвөгшөөлгүй суусан Тэрэлжийнхэн сургалтын ач холбогдлыг өндөр үнэлж, иргэний оролцоот ардчилалыг дэмжих иргэдийн дөрвөн клуб байгуулан ажиллахаар боллоо.

Saturday, March 16, 2013

Налайх дүүргийн 7-р хорооны иргэдийн шууд ардчилал - иргэдийн оролцоог идэвхижүүлэх сургалт зөвлөлгөөн


Налайх дүүргийн 7-р хорооны нийт иргэдийн дунд шууд ардчилал иргэдийн оролцоог идэвхижүүлэх зорилгоор сургалт зөвөлгөөнийг 2013.3.16-ны 11 цагаас тус хорооны хурлын танхимд зохион байгууллаа. Модератор Амарзаяа нээж зөвлөлгөөнд ирсэн төлөөлөгчдийг танилцууллаа. Зөвлөлгөөнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын иргэний оролцооны хэлтэсийн зохион байгуулагч Ганболд , 7-р хорооны Засаг дарга Тунгалаг нар ирэв. Шууд ардчилал иргэний оролцооны бодлого үйл ажиллагааны талаар НИТХ-н ажлын албаны Иргэний оролцооны хэлтэсийн зохион байгуулагч Ганболд танилцуулга хийлээ. Бодлогын баримт бичиг түүнийг үндэслэн хороодод хэрэгжүүлэх үйл ажиллагааны дүрэм журмын талаар хөтлөгч товч мэдээлж дүрэм журмын агуулгыг танилцуулах чиглүүлэгч багш нарыг танилцуулав. Сургалтын төгсгөлд хорооны иргэдийн санаачлагаар хорооны идэвхитний бүлгийг байгуулав.

Модераторууд (Чиглүүлэгч багш)-ын ээлжит сургалтын төгсөлт

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс модераторуудын 2-р ээлжийн 40 цагийн сургалт явууллаа.Сургалтын хичээлүүдийг НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга доктрант Б Баттүвшин, МУИС-ын НШУС-ийн Социологи нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч доктор профессор О Мөнхбат, ШУТИС-ын НТС-ын нийгмийн ажлын профессорын багийн тэргүүлэх профессор Т Амаржаргал, МУБИС-ийн нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч доктор профессор Т Цэндсүрэн, УЗНА Дээд сургуулийн багш Өнөртүвшин нар зааж сургалтанд оролцогсдоос авсан үнэлгээгээр хангалттай гэсэн үнэлгээ авсан байна.
Сургалтын төгсгөлд НИТХ-ын дарга Д Баттулга сургалтанд оролцогсдод хандан: Шууд ардчилал - Иргэний оролцооны дунд болон урт хугацааны бодлогыг хэрэгжүүлхэд, энэ аугаа үйлсэд тэргүүлэн зүтгэх иргэдийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, бусдыг үлгэрлэн дагуулах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сургалтыг явуулж байна.
Энэ удаагийн сургалтанд суралцагсдын дийлэнх нь дээд боловсролтой, төр, иргэний нийгмийн байгууллагад олон жил ажиллаж байсан, амьдрал ажлын баялаг туршлагатай хүмүүс, шинэчлэлийн төлөө зүтгэх чин хүслээ тээсэн залуучууд байгаа нь сайхан байна. Шууд ардчилал- иргэний оролцоо гэдэг нь зүгээр нэг холбоо үг биш. Монгол улсын Үндсэн хуулинд эрхэм зорилго болгосон Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмээ цогцлуулан бүтээхэд иргэн бүрийн ухамсартай, хариуцлагатай, идэвхтэй оролцоо нэн чухал болохыг онцгойлон тодорхойлсон, бидний цаашдын хөгжлийн цоо шинэ бодлогын чигийг заасан хувьсгалт дуудлага юм шүү. Та бүхэн энэ эрхэм үйлсийн манлайд нь явна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Сургалтанд оролцогсдод Шууд ардчилал - Иргэний оролцоо-ны багшийн сертификатыг НИТХ-ын Ажлын албаны дарга Б Энхболд гардуулан төгсөгчидөд баяр хүргэлээ.

Налайх дүүргийн 1 ба 2-р хорооны иргэдийн шууд ардчилал - иргэдийн оролцоог идэвхижүүлэх сургалт зөвлөлгөөн

Налайх дүүргийн 1,2-р хорооны нийт иргэдийн дунд шууд ардчилал иргэдийн оролцоог идэвхижүүлэх зорилгоор сургалт зөвөлгөөнийг 2013.3.16-ны 11,15 цагуудад тус хороодын хурлын танхимд зохион байгууллаа. Модератор Б.Нямхүү нээж зөвлөлгөөнд ирсэн төлөөлөгчдийг танилцууллаа. Зөвлөлгөөнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын иргэний оролцооны хэлтэсийн зохион байгуулагч Г.Анхбаяр, 1-р хорооны Засаг дарга Амгалан нар ирэв. Шууд ардчилал иргэний оролцооны бодлого үйл ажиллагааны талаар НИТХ-н ажлын албаны Иргэний оролцооны хэлтэсийн зохион байгуулагч Г.Анхбаяр танилцуулга хийлээ. Бодлогын баримт бичиг түүнийг үндэслэн хороодод хэрэгжүүлэх үйл ажиллагааны дүрэм журмын талаар хөтлөгч товч мэдээлж дүрэм журмын агуулгыг танилцуулах чиглүүлэгч багш нарыг танилцуулав.

Thursday, March 14, 2013

Урилга

Иргэний Оролцооны Бодлогын шинэчлэлтийн хүрээнд Сүхбаатар Дүүргийн ИТХ-с авч хэрэгжүүлж байгаа асуудал

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сургалт-зөвлөлгөөнд Иргэний Оролцооны Бодлогын шинэчлэлтийн хүрээнд Сүхбаатар Дүүргийн ИТХ-с авч хэрэгжүүлж байгаа асуудал танилцуулгыг СБД-ийн Иргэний Оролцооны хэлтэсийн Зохион байгуулагч Анхныбаяр илтгэв.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, жанжин Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны V байр - Нийслэлийн иргэний танхим, утас : 70110292, 70110202, факс : 70120292

Иргэний танхимаар дамжуулан иргэдийн оролцоог хангах нь

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сургалт-зөвлөлгөөнд Иргэний танхимаар дамжуулан иргэдийн оролцоог хангах нь танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимын асуудал эрхэлсэн зөвлөх Д. Аззаяа илтгэв.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, жанжин Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны V байр - Нийслэлийн иргэний танхим, утас : 70110292, 70110202, факс : 70120292

Налайх дүүргийн хорооны ИНХ, Иргэний танхимд

Монгол Улсын ерөнхийлөгчийн 176-р зарлигаар батлагдсан “Шууд ардчилал иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний, дунд болон урт хугацааны бодлогын баримт” бичиг, НИТХ-ын даргын 2012 оны 17-р захирамжийг хэрэгжүүлж, Нийслэлийн хороодод байвал зохистой дүрэм, журмуудын талаар иргэдэд мэдлэг олгох хичээл сургалтууд Нийслэлийн 152 хороонд гурван шатлалтайгаар үргэлжилсээр байна. 3-р сарын 16, 17-нд Налайх дүүргийн иргэд хамрагдана.

Нийтийн зар мэдээний тогтолцоо

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сургалт-зөвлөлгөөнд Нийтийн зар мэдээний тогтолцоо-ны тухай танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн зөвлөх Нарангэрэл илтгэв.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, жанжин Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны V байр - Нийслэлийн иргэний танхим, утас : 70110292, 70110202, факс : 70120292

Баг, хорооны иргэдийн нийтийн хурлын журам

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сургалт-зөвлөлгөөнд Баг, хорооны иргэдийн нийтийн хурлын журам-ын тухай танилцуулгыг Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд хөдөлгөөний судлаач С.Оюунтуяа илтгэв.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, жанжин Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны V байр - Нийслэлийн иргэний танхим, утас : 70110292, 70110202, факс : 70120292

Wednesday, March 13, 2013

Сансармаагийн тавьсан илтгэл

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сургалт-зөвлөлгөөнд Шууд ардчилал-иргэдийн оролцоонд ТӨСВИЙН талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэл сэдвээр Сангийн яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Сансармаагийн тавьсан илтгэл
Өнөөдрийн сэдэв бол төсвийн тухай хуульд ямар шинэчлэлт гарсан, түүнтэй холбогдуулж орон нутгийн төсөвт ямар өөрчлөлт гарсан, иргэдийн оролцоог хангах тухай яригдаж байгаа, үүнийг одоо ямар төвшинд ямар чиглэлээр авч явах тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорилоо.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн иргэний танхим, утас : 70110292, 70110202, факс : 70120292

Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Д.Азжаргал

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сургалт-зөвлөлгөөнд Иргэний оролцооны бодлогын шинэтгэлийн хүрээнд НИТХ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа сэдвээр НИТХ-ын АА-ны Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Д.Азжаргалын тавьсан илтгэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн иргэний танхим, утас : 70110292, 70110202, факс : 70120292

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сургалт-зөвлөлгөөнд Шууд ардчилал-иргэдийн оролцооны талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэл сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаагийн тавьсан илтгэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн иргэний танхим, утас : 70110292, 70110202, факс : 70120292

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь - сургалт, зөвлөлгөөний фото сурвалжлага

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, Иргэний танхим, утас : 70110292, 70110202, факс : 70120292
photos by GANZORIG Baatar
in charge of Information, Technology at the Citizens' Hall
OFFICE OF THE PRESIDENT OF MONGOLIA
Office of Citizens' Hall-373
State House, Ulaanbaatar-12, Mongolia
Mobile: +976-99657923
Office: +976-51-263489
Fax: +976-51-263486
Email: b.ganzorig@president.mn
Yahoo: www_gnz@yahoo.com
Web site: www.president.mn www.irgen.org

Д. БАТТУЛГЫН тавьсан илтгэл

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сургалт-зөвлөлгөөнд НИТХ-ын дарга Д. БАТТУЛГА-ын тавьсан илтгэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 2-р давхарт, №213, утас : 70110292, 70110202, факс : 70120292

Tuesday, March 12, 2013

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь - сургалт- зөвлөлгөөний фото сурвалжлага

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, Иргэний танхим, утас : 70110292, 70110202, факс : 70120292

СХД-ийн ИТХ-ын АА-ны дарга, сургагч багш М.Зундуйдаваа

СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга, сургагч багш М.Зундуйдаваа
МУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны 176, болон 2013 оны 01 дүгээр сарын 01-р зарлигийг үндэслэн 2013 оныг “Шууд ардчилал, иргэдийн оролцоог дэмжих ” жил болгон зарласантай холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Бүтэц орон тоо батлах тухай” 08 дугаар тогтоолоор Хурлын Ажлын албаны дэргэд “Иргэний танхим” байгуулагдсан бөгөөд дүүргийн Иргэний танхимын журмыг боловсруулж, Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан

Нийтийн зар мэдээний тогтолцоо

Сайн байцгаануу, энд хүрэлцэн ирсэн та бүхний амар амгаланг айлтгая.
Өнөөдрийн илтгэлийн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тавих байсан боловч хүндэтгэх шалгаанаар ирж чадсангүй.  Гишүүнийг төлөөлж миний бие, гишүүний зөвлөх Нарангэрэл илтгэлийг тавина.
Өнөөдрийн тавих илтгэл маань дараах агуулахаас бүрдэнэ. Үүнд:
- Нийтийн зар мэдээний тогтолцооны тухай
- Нийтийн зар мэдээний ангилал
- Түүнийг түгээх дэд бүтэц
- Нийтийн зар мэдээний загвар, жишээ
- Зөвлөмж гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.  

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь - сургалт- зөвлөлгөөний фото сурвалжлага

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, Иргэний танхим, утас : 70110292, 70110202, факс : 70120292
photos by Ganzorig

НИТХ-ын АА-ы ИОХ-ийн дарга Б.БАТТҮВШИН-гийн тавьсан илтгэл

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь - сургалт- зөвлөлгөөнд НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.БАТТҮВШИН-гийн тависан илтгэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 2-р давхарт, №213, утас : 70110292, 70110202, факс : 70120292

Monday, March 11, 2013

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь - сургалт- зөвлөлгөөний танилцуулга

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.
Үндсэн хуулийн зохих заалтыг удирдлага болгон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхийнхээ  хугацааны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Иргэн төв”-тэй бодлогыг үндсэн зарчим болгож, төвлөрлийг сааруулах, шийдвэр гаргах бүх түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төлөөллийн ардчиллаас шууд ардчиллын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, төрийн бодлогод тусгах тодорхой ажлуудыг хийж байгаа билээ. 

Зөвлөлгөөн

Saturday, March 9, 2013

Шууд ардчилал иргэдийн оролцооны идэвхижүүлэх сургалт зөвлөлгөөн


БЗД-н 13-р хорооны нийт иргэдийн дунд шууд ардчилал иргэдийн оролцоог идэвхижүүлэх зорилгоор сургалт зөвөлгөөнийг 2013.3.9-ны 11.14 цагуудад Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. 
  1. БЗД-н 13-р хорооны зөвөлгөөн 14 цагт эхлэж модератор Амарзаяа нээж зөвлөлгөөнд ирсэн төлөөлөгчдийг танилцууллаа. Зөвлөлгөөнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын иргэний оролцооны хэлтэсийн зохион байгуулагч Ганболд , 13-р хорооны иргэдийн нийтийн хурлын дарга Баярмагнай,  Засаг дарга\ Эрдэнэжаргал нар ирэв.

Баянзүрх дүүрэг 16,17-р хороонд


Баянзүрх дүүргийн 26-р хороонд


Баянзүрх дүүргийн 18-р хороонд


Баянзүрх дүүргийн 12-р хороонд

Монгол Улсын ерөнхийлөгчийн 176-р зарлигаар батлагдсан “Шууд ардчилал иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний, дунд болон урт хугацааны бодлогын баримт” бичиг, НИТХ-ын даргын 2012 оны 17-р захирамжийг хэрэгжүүлж, Нийслэлийн хороодод байвал зохистой дүрэм, журмуудын талаар иргэдэд мэдлэг олгох хичээл сургалтууд үргэлжилсээр байна. Нийслэлийн 152 хороонд гурван шатлалтайгаар явагдах сургалтууд энэ Бямба, Ням гарагуудад Баянзүрх дүүргийн 14 хороонд явагдлаа.  Сургалтанд 2300 гаруй иргэд оролцжээ. БЗД-н 12-р хорооны нийт иргэдийн дунд шууд ардчилал иргэдийн оролцоог идэвхижүүлэх зорилгоор сургалт зөвөлгөөнийг 2013.3.9-ны 11 цагаас Жанжин клубт зохион байгууллаа.

Шууд ардчилал-Иргэний оролцоо сургалтууд үргэлжилсээр....

Монгол Улсын ерөнхийлөгчийн 176-р зарлигаар батлагдсан “Шууд ардчилал иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний, дунд болон урт хугацааны бодлогын баримт” бичиг, НИТХ-ын даргын 2012 оны 17-р захирамжийг хэрэгжүүлж, Нийслэлийн хороодод байвал зохистой дүрэм, журмуудын талаар иргэдэд мэдлэг олгох хичээл сургалтууд үргэлжилсээр байна. Нийслэлийн 152 хороонд гурван шатлалтайгаар явагдах сургалтууд энэ Бямба, Ням гарагуудад Баянзүрх дүүргийн 14 хороонд явагдлаа.  Сургалтанд 2300 гаруй иргэд оролцжээ.

Friday, March 8, 2013

Хорооны Иргэний танхим

Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, харин төлөөлөгчид бол иргэдийн дуу хоолой, элч төлөөлөл юм. Тийм учраас иргэдийн саналыг тогтмол сонсож, тэдний оролцоотой шийдвэр гаргах үүрэгтэй. Энэ л зорилгоор Хорооны Иргэний танхимыг ИНХ-ын дэргэд санаачилж байгуулахыг төлөөлөгчидөд зөвлөж байна.
... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, засаг дарга, үйл ажиллагаандаа иргэдийн санал бодол, нутаг дэвсгэртээ ажиллаж буй төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, сүм хийд, буяны болон сайн санааны байгууллага, олон түмний идэвх оролцоонд тулгуурлах зарчмыг баримтална.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйл.
Удирдлагын үйл ажиллагааны үндсэн зарчим гэсэн хэсгээс

Saturday, March 2, 2013

Иргэдийн оролцоотой Шууд ардчилал сургалт - БЗД, ..EB.-р хороо


Иргэдийн оролцоотой Шууд ардчилал сургалт - БЗД, ...-р хороо

Иргэдийн оролцоотой Шууд ардчилал сургалт - БЗД, 3-р хороо

Нийслэлийн 152 хороонд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд буй "Шууд ардчилал - Иргэдийн оролцоо"-ны сургалт зөвлөлгөөний эхний ээлжийн арга хэмжээний нэг Баянзүрх дүүргийн 3-р хороонд өнөөдөр 11 цагаас амжилттай болж өнгөрлөө.

Иргэдийн оролцоотой Шууд ардчилал сургалт - БЗД, 2-р хороо

Иргэдийн оролцоотой Шууд ардчилал сургалт - БЗД, 1-р хороо

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага