
Налайх дүүргийн 6-р хороонд
Манай хороо-Миний гэр сургалтууд явагдлаа. Цасан шуурга шуурч хүйтэн байсан боловч Горхи Тэрэлжийн орчимын дөрвөн хэсгийн 108 хүн сургалтанд ирж оролцлоо.
Сургалт явуулах байр нь галлагаагүй хүйтэн ханхай байсан боловч гурван цаг үргэлжилсэн сургалтанд төвөгшөөлгүй суусан Тэрэлжийнхэн сургалтын ач холбогдлыг өндөр үнэлж, иргэний оролцоот ардчилалыг дэмжих иргэдийн дөрвөн клуб байгуулан ажиллахаар боллоо.
Сургалтыг НИТХ-ын Ажлын албаны зохион байгуулагч Д Хархүү зохион байгуулж тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагч Ц Дэлгэръяа, модератор Б Өлзийсайхан, Б. Түмэнбаяр нар холбогдох дүрэм журмуудын агуулгаар хичээл заалаа.
Сургалтын төгсгөлд хорооны иргэдийн өмнө тулгамдсан асуудлаар оролцогчид саналаа илэрхийлж сургалтын баг саналуудыг тэмдэглэн дараагийн ИНХ-аар санал хураан эрэмбэлэхээр болов.
No comments:
Post a Comment