НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс модераторуудын 2-р ээлжийн 40 цагийн сургалт явууллаа.Сургалтын хичээлүүдийг НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга доктрант Б Баттүвшин, МУИС-ын НШУС-ийн Социологи нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч доктор профессор О Мөнхбат, ШУТИС-ын НТС-ын нийгмийн ажлын профессорын багийн тэргүүлэх профессор Т Амаржаргал, МУБИС-ийн нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч доктор профессор Т Цэндсүрэн, УЗНА Дээд сургуулийн багш Өнөртүвшин нар зааж сургалтанд оролцогсдоос авсан үнэлгээгээр хангалттай гэсэн үнэлгээ авсан байна.
Сургалтын төгсгөлд НИТХ-ын дарга Д Баттулга сургалтанд оролцогсдод хандан: Шууд ардчилал - Иргэний оролцооны дунд болон урт хугацааны бодлогыг хэрэгжүүлхэд, энэ аугаа үйлсэд тэргүүлэн зүтгэх иргэдийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, бусдыг үлгэрлэн дагуулах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сургалтыг явуулж байна.
Энэ удаагийн сургалтанд суралцагсдын дийлэнх нь дээд боловсролтой, төр, иргэний нийгмийн байгууллагад олон жил ажиллаж байсан, амьдрал ажлын баялаг туршлагатай хүмүүс, шинэчлэлийн төлөө зүтгэх чин хүслээ тээсэн залуучууд байгаа нь сайхан байна.
Шууд ардчилал- иргэний оролцоо гэдэг нь зүгээр нэг холбоо үг биш. Монгол улсын Үндсэн хуулинд эрхэм зорилго болгосон Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмээ цогцлуулан бүтээхэд иргэн бүрийн ухамсартай, хариуцлагатай, идэвхтэй оролцоо нэн чухал болохыг онцгойлон тодорхойлсон, бидний цаашдын хөгжлийн цоо шинэ бодлогын чигийг заасан хувьсгалт дуудлага юм шүү. Та бүхэн энэ эрхэм үйлсийн манлайд нь явна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Сургалтанд оролцогсдод Шууд ардчилал - Иргэний оролцоо-ны багшийн сертификатыг НИТХ-ын Ажлын албаны дарга Б Энхболд гардуулан төгсөгчидөд баяр хүргэлээ.
No comments:
Post a Comment