Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Нээлттэй Нийгэм Форум, "Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээнээс хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд боловсруулсан ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ЗАГВАР СТАНДАРТ-ыг танилцуулж хэлэлцүүлэх арга хэмжээг Нийслэлийн иргэний танхимтай хамтран зохион байгууллалаа.
Хэлэлцүүлэг 2013 оны 3 дугаар сарын 19-ны Мягмар гаригийн 14:30 - 17:00 цагт Нийслэлийн Иргэний Танхимд боллоо.хэлэлцүүлэгт:
- ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ЗАГВАР СТАНДАРТЫН ТАНИЛЦУУЛГА,
- ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САЙТ БА ЦААШИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ БОЛОМЖУУД (Баянзүрх дүүргийн цахим сайтын жишээн дээр),
- ОРОН НУТГИЙН НОМЫН САНД ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙН БУЛАН БАЙГУУЛАХ АСУУДАЛ (Улаанбаатар хотын мэдээллийн булангийн жишээн дээр),
- ТӨСВИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ БА МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
No comments:
Post a Comment