Monday, March 11, 2013

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь - сургалт- зөвлөлгөөний танилцуулга

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.
Үндсэн хуулийн зохих заалтыг удирдлага болгон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхийнхээ  хугацааны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Иргэн төв”-тэй бодлогыг үндсэн зарчим болгож, төвлөрлийг сааруулах, шийдвэр гаргах бүх түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төлөөллийн ардчиллаас шууд ардчиллын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, төрийн бодлогод тусгах тодорхой ажлуудыг хийж байгаа билээ. 
Бодлогын  шинэтгэлийн хүрээнд “Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг” –ийг 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 176 дугаар зарлигаараа батласан төдийгүй 2013 оныг “Шууд ардчилал-иргэний оролцооны жил” болгох тухай энэ оны эхний зарлигаа гаргалаа.
2013 оны 1 дүгээр сарын 1 нээс мөрдөгдөж эхэлсэн “Төсвийн тухай” хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс орон нутгийн төсөвт иргэдийн оролцоог хангах талаар бие даасан бүлэг, зүйл заалт оруулсан нь төсвийн менежментэд иргэдийн оролцоог баталгаажуулсан  эрх зүйн томоохон шинэтгэл боллоо. 
Монгол Улсын түүхэнд нийгмийн материаллаг баялгийн хуваарилалт, түүний зарцуулалтад иргэдийг оролцуулах эрх зүйн зохицуулалтыг Төсвийн тухай  хуулийн шинэтгэлээр эхлүүлсэн нь урд өмнө огт байгаагүй цоо шинэ үйл явц юм.     
Тус хуулиар орон нутаг төсвийн тодорхой эрх мэдэлтэй болж байгаа бөгөөд нутгийн захиргаа баг, хорооны иргэдээсээ санал асууж хамгийн их санал авсан асуудалд  хөрөнгө, мөнгөө хуваарилдаг зарчимд шилжиж байна.
Төсвийн тухай хуулинд туссан иргэдийн оролцооны шинэ үзэл баримтлалыг хэрхэн яаж бодит ажил хэрэг болгох вэ? гэсэн асуултыг иргэд маань тавьж байна. Төсвийн төвлөрлийг сааруулахад иргэдийн оролцоог хангах чиглэлээр нийтэд ойлгомжтой, цэгцтэй бодлого, арга механизм үгүйлэгдэж байна. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төсвийн чиглэлээр шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хэрхэн хангах талаар багц журмуудын төслийг боловсруулаад “Иргэний танхим”-аар хэлэлцүүлэн бэлэн болгоод байгаа билээ. 
Төрийн болон нутгийн өөрийн удирдах байгууллагууд орон нутгийн түвшинд шийдвэр гаргахдаа иргэдийг оролцуулах, тэдний саналыг бодлогод тусгах,  гүйцэтгэлийг ил тод тайлагнах, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж хэвшүүлэх, нийтийн зар мэдээг хүргэх, олон нийтийн санал асуулга явуулах, “Иргэний танхим”-уудыг байгуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулан чадваржуулах зэргээр шинэтгэлийн олон алхмуудыг орон нутагт эхлүүлэх, эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилан Конрад Аденауэрын сангийн санхүүгийн дэмжлэгээр 3 дугаар сарын 12,13-нд “Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалт-зөвлөлгөөнийг 
Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, хурлын ажлын алба, иргэний оролцооны хэлтэс, иргэний танхимын ажилтанууд,  Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид,  /иргэний зөвлөлийн гишүүд/
Бүх шатны засаг дарга нар,  ЗДТГ-ын иргэдийн өргөдөл хүсэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, албан хаагчдад зориулан зохион байгуулж байна. 
Хаана:       Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр  
        Нийслэлийн “Иргэний танхим” /Хуучнаар Залуучуудын соёлын төв/
Зорилго:  Орон нутгийн өөрийн удирдлагын байгууллага, нийслэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тэдгээрийн төлөөлөгчид /Засаг дарга, түүний Тамгын газар/ аливаа шийдвэр гаргахдаа иргэний оролцооны талаарх Монгол Улсын төрөөс баримталж буй бодлого, стратегийн баримт бичгүүдийг удирдлага болгох, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийг ил тод тайлагнах, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж хэвшүүлэх, нийтийн зар мэдээг хүргэх, олон нийтийн санал асуулга явуулах, “Иргэний танхим”-уудыг байгуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулан чадваржуулах зэргээр үйл ажиллагаандаа тогтмол ашигладаг механизм, оролцооны шинэ соёл бий болгоход оршино.
Зорилт: 
Дээрх зорилгын хүрээнд шийдвэр гарах түвшин дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төлөвшүүлэхэд орон нутгийн болон төрийн бүх шатны байгууллага түүний удирдлага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдэд нэгэн зэрэг өргөн хүрээний мэдлэг, мэдээлэл олгох, гэгээрүүлэх, сурталчилан таниулах үйл явцыг орон даяар түгээн дэлгэрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахад оршино. 
Сургалт-зөвлөлгөөнд оролцогч, төлөөлөгчид нь  шууд ардчилал, иргэний оролцооны талаарх бодлогыг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлэхэд  бэлтгэгдэнэ.





























































































































No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага