Өнөөдрийн илтгэлийн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тавих байсан боловч хүндэтгэх шалгаанаар ирж чадсангүй. Гишүүнийг төлөөлж миний бие, гишүүний зөвлөх Нарангэрэл илтгэлийг тавина.
Өнөөдрийн тавих илтгэл маань дараах агуулахаас бүрдэнэ. Үүнд:
- Нийтийн зар мэдээний тогтолцооны тухай
- Нийтийн зар мэдээний ангилал
- Түүнийг түгээх дэд бүтэц
- Нийтийн зар мэдээний загвар, жишээ
- Зөвлөмж гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Нийтийн зарын мэдээ: Ардчилсан төр иргэддээ үйлчилдэг. Иргэддээ үйлчлэхийн тулд үйлчилгээгээ зарлах шаардлага гарна. Зар байхгүй бол иргэний оролцоо байхгүй. Зар мэдээгээ хаанаас олж авахаа мэдэхгүй иргэн бусад бүх эрхээ эдлэх боломжоор дутаж байдаг.
Яагаад гэвэл Мэдээлэлтэй иргэн мэдлэгтэй, мэдлэгтэй иргэн эрх мэдэлтэй байдаг учраас иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийн шинэ боломжийг иргэддээ тэгш байдалтай хүргэхийн тулд ардчилсан төрөөс хамгийн түрүүнд юуг хийх шаардлагатай гэвэл “Нийтийн зар мэдээ”-ний стандарт, журмыг шийдвэрлэж өгөх явдал юм.
Нийтийн зарын мэдээ: Одоогоор Монгол улсын хэмжээнд “нийтийн зар мэдээ” гэсэн нэр томъёог хуульчлаагүй байгаа. Тийм ч учраас иргэн ямар мэдээллийг мэдэх эрхтэй вэ гэдгийг хууль, дүрэм, журманд тусгах хэрэгтэй.
Нийтийн зар мэдээний стандарт нь хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль тогтоомжоор бус, харин захиргааны хууль тогтоомжуудаар зохицуулах хэрэгтэй. Тухайлбал хот, орон нутгийн дүрэм, яам агентлагийн тухай хууль дүрмүүдэд “нийтийн зар мэдээ”-ний тухай зохицуулалтыг оруулж өгөх явдал юм.
Жишээ нь АНУ, Швейцарь болон ардчиллыг хөгжүүлсэн орнуудын жишгээс үзэхэд эдийн засаг, улс төрийн оролцооны тухай мэдээллүүд нь төрөөс иргэддээ тогтмол, тэгш хүргэдэг. Эдийн засгийн мэдээлэл тэгш хүрэхгүй бол баян ядуугийн ялгаа гүнзгийрч, нийгмийн хямрал газар авч эхэлдэг гэж эдгээр орнууд нь үздэг. Иймээс эдийн засгийн мэдээлэл нь АНУ-ын нээлттэй мэдээллийн ихэнхийг эзэлж байдаг. Түүний дараа орчин ахуй, орон нутгийн чанартай мэдээллүүд болон ардчилсан үйл явцад иргэдийг яаж оролцуулах талаархи зар мэдээллүүд орж байдаг.
Нийтийн зар мэдээний ангилал: Ийм ч учраас нийтийн зар мэдээний агуулгыг ерөнхийд нь:
1. Эдийн засгийн мэдээлэл
2. Орчны ахуй, орон нутгийн мэдээлэл
3. Ардчилсан үйл явцад иргэдийн оролцуулахтай холбоотой мэдээлэл гэж ангилна.
Эдийн засгийн мэдээлэлд:
• Засгийн газрын хөрөнгөөр хийгдэх ажил, бараа үйлчилгээ худалдан авахтай холбоотой бүх зарлал
• Төрийн шийдвэрээр битүүмжилсэн, хураан авсан өмч хөрөнгө, түүнтэй холбоотой мэдээлэл
• Эзэнгүй өмч хөрөнгөтэй холбоотой мэдээлэл
• Төрийн албаны сул орон тоо
• Засгийн газрын төлөвлөгөө, үйл ажиллагаа
• Бизнес, эдийн засгийн шинэ боломж нээгдсэн тухай мэдээлэл (хувьцаа, зээл, хөнгөлөлт, тэтгэлэг зэрэг) багтана.
Орчны ахуй, орон нутгийн мэдээлэл:
• Орон нутгийн нийтлэг мэдээлэл, ялангуяа газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээлэл
• Байгаль орчин, эрүүл ахуйн мэдээлэл,
• Гэр бүл, хөрш саахалт, орон нутгийн ажлын байр, бизнест шууд нөлөөлөх үр дагавар бүхий мэдээлэл
• Орон нутгийн төсөв, төсвийн зарцуулалт гэх мэт мэдээлэлүүд орно.
Шийдвэр гаргах үйл явцад иргэдийг оролцуулахтай холбоотой зар мэдээлэл:
• Нээлттэй хурал, хэлэлцүүлгийн зар, хэлэлцэх асуудлын төслүүд
• Иргэний санаачлагыг хэрхэн гаргах, гарын үсэг цуглуулахтай холбоотой гарын авлага, дүрэм журам
• Төрийн албаны бүтэц, утасны дугаар, холбогдох албан байгууллагын хаягийн лавлах
• Хот, сумын дүрэм, журам бүхий гарын авлага
• Хууль, дүрэм, журмын өөрчлөлт
• Төрийн үйлчилгээний тухай гарын авлага, хууль дүрмийг хэрэглэхэд зориулсан тайлбар, таниулга
• Бүх нийтийн санал асуулга, сонгуулийн зарууд багтдаг байх нь.
ЗАР ТҮГЭЭХ ДЭД БҮТЭЦ: Эдгээр зар, мэдээллийг бид иргэддээ яаж түгээх вэ?
Жишээ нь, АНУ-ын хувьд нийтийн зар мэдээг хэн, яаж түгээх үйл ажиллагааг хотын дүрэмд дэлгэнгүй заасан байдаг. Хотын хэмжээнд зарыг түгээх үйл ажиллагааг Хотын Нийтлэг Захиргааны Үйлчилгээний Газар (Department of Citywide Administrative Services) хариуцахаар дүрэмд нь заасан байдаг. Мөн энэхүү дүрмэнд нийтийн зар мэдээг түгээх үйл ажиллагаагаа явуулахын тулд Сити Рекордс хэмээх товхимолыг ажлын өдөр бүр хэвлэн гаргана гэдгийг тусгасан байдаг. Сити Рекордс сэтгүүл нь албан ёсны баяр ёслолоос бусад бүх ажлын өдрүүдэд нийт 900 хувь зар мэдээг цаасаар хэвлэх ба, үүнийг хотын номын сан, төрийн өмчийн байгууллагууд болон нийтийн зар мэдээ хадах самбаруудад улсын шуудангаар хүргэнэ гэж дүрэмдээ заасан байдаг.
Шуудангийн үйлчилгээ буюу (US Postal Services) шуудан нь нийтийн зар мэдээг хүргэж өгдөг гол үйлчлэгч юм. Төрийн бүх байгууллагууд иргэд, хуулийн этгээдэд нэр дээр нь явуулдаг зар мэдээгээ зөвхөн улсын шуудангаар хүргэхээр хуульчилсан байдаг.
Шуудангийн үйлчилгээ, төрийн албаны товхимол, сэтгүүлээс гадна өргөн ашиглагддаг дэд бүтэц бол электрон шуудан юм. Төрийн албанаас гаргаж байгаа нийтийн зар мэдээ нь маш олон төрлийн мэдээллийг агуулдаг тул иргэн, хуулийн этгээд өөрийн хүссэн чиглэлээр мэдээлэл тогтмол авах сонголт хийдэг болжээ.
Жишээ нь: 2011 оноос нийт 138 жилийн турш нийтийн зар мэдээг дүрмийн дагуу цаасаар хэвлэж байсан Сити Рекордс сэтгүүл саяханаас л онлайнаар нээлттэй байх болсон. Гэсэн ч хотын дүрмийн дагуу цаасаар хэвлэгддэг сэтгүүл нь тоо ёсоороо үргэлжилсээр байх юм.
Мөн нийтийн зар мэдээний самбаруудыг олон газарт байрлуулж, түүний байрлалыг олон нийтэд зарласан хэрэгтэй.
Заримдаа томоохон хот болох Нью-Йорк хотын хувьд эцэс төгсгөлгүй их мэдээлэл гардаг гэж хэлж болно. Ийм мэдээлэл дундаас иргэн өөрт хэрэгтэй зүйлээ тодруулж асуух шаардлага гардаг. Энэ үед лавлах утас буюу 311 гэсэн дугаарын утсанд залгаж иргэн өөрт хэрэгтэй мэдээлэлээ авч болно. АНУ-ын хувьд хотын ихэнх мэдээллийг 311 гэсэн утаснаас мэдэж болдог бол харин цагдаа, түргэн тусламж, онцгой байдлын асуудлаар 911 гэсэн утсаар хоттойгоо харьцдаг.
Эдгээрийг дүгнэж хэлэхэд, иргэнд нийтийн зар мэдээг хүргэхийн тулд баталгаат шуудан, өдөр тутмын, даруухан “Нийтийн зар мэдээ”-г хэвлэх зориулалт бүхий товхимол, нийтийн зар мэдээний самбар, электрон шуудан, тогтооход хялбар дугаар бүхий телефон утасны нэг цэгийн үйлчилгээ гэх мэт дэд бүтэц шаардагддаг байна.
Нийтийн зар мэдээний самбар: Нийтийн зар мэдээний тогтолцоог бодитоор хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нь өөрийн сонгогдсон тойрог болох Хан-Уул, Багануур, Багахангай дүүргүүдэд 100х80см хэмжээтэй нийт 270 ш нийтийн зар мэдээний самбарыг 2012 оны 10-р сард хийлгэн байршуулсан. Нийт самбарын 200 гаруй ширхэгийг ХУД-ийн 16 хороонд, 30 ш Багануур дүүргийн 5 хороонд, үлдсэн 16 ширхэгийн Багахангай дүүргийн 2 хороонд хүлээлгэн өгсөн. Энэхүү самбарыг хийлгэх зардлыг өөрийн УИХ-ын 2012 оны хагас жилийн хууль сурталчлах зардлаас гаргуулан хийлгэсэн. Самбарын тоог гаргахын тулд бид самбарыг хийлгэхийн өмнө дүүргүүдийнхаа хороодуудаас нийтийн зар мэдээний самбарын тоо, байршилыг судалгааг авсны үндслэл дээр 270 ширхэг самбарын захиалга аван хийлгүүлсэн. Самбарыг дүүргүүдэд хүлээлгэн өгөхдөө гишүүн маань дүүргийн тамгын газар, иргэдийн төлөөлөгчидтэй санамж бичгийг сурсан. Энэхүү санамж бичиг дээрээ зар мэдээг гаргах, түгээх, төлөвлөх ажлыг нөхцөлүүдийг хэн яаж хариуцаж хийх талаар тодорхой дурдсан байгаа. Иймд нийтийн зар мэдээний самбартай холбоотой журам, дүрмийн загварыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдож болно.
ЗӨВЛӨМЖ: Энгээд илтгэлээ өндрөлөхийн өмнө дараах зөвлөжийг дэс дараатай хэрэгжүүлэхийг санал болгож байна. Үүнд:
1. “Нийтийн зар мэдээ”, иргэний “мэдэх эрх” гэдэг ойлголтыг хууль тогтоомж, хот, сумын дүрмэнд оруулах, мөрдөх.
2. Эдийн засгийн шинэ боломж, шинэ нэр томъёо агуулсан мэдээллийг иргэнд хүргэх стандарттай болох.
3. Шуудангийн тогтолцоог сайжруулах, улсын мэдэлд байлгах.
4. Зар түгээх дэд бүтцийг (энэхүү илтгэлд дурдсан жагсаалтын дагуу) бий болгох, боловсронгуй болгох шаардлагатай байна
No comments:
Post a Comment