Saturday, March 30, 2013

ХУД, 5-р хороонд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 176 тоот зарлиг, НИТХ-ын Даргын 2012 оны 17-р захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг-ийн хэрэгжилтийг хангах, иргэдийн оролцооны бодлогыг нэгтгэн зохион байгуулж иргэдийн оролцооны соёлыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн бүх хороодын удирдлагуудтай хамтран зохион байгуулж байгаа Шууд ардчилал – Иргэдийн оролцооны сургалт, зөвлөлгөөн-ийг Хан-Уул дүүргийн 5-р хороонд 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагаас 41-р сургуулийн 3-р давхарт байрлах Урлаг-соёлын зааланд зохион байгууллалаа.
Хорооны засаг дарга Б. Батзаяа Зар мэдээний самбарт болон худаг, дэлгүүрийн үүдэнд Манай хороо – Миний оролцоо сургалтын зарыг 2013.03.27-ны өдрөөс байршуулсан байна. Хорооны дарга, 2 хэсгийн ахлагч нар, нийт өрх, иргэдэд 1600 урилга хэвлэж, 70% -д тараасан байна.
Сургалтын үйл ажиллагаа:
• Сургалтанд оролцогсдыг НИТХ-ын Ажлын албаны ИОХ-ийн зохион байгуулагч Б. Ганболд танилцуулав.
• Шууд ардчилал, иргэний оролцооны бодлого, үйл ажиллагааг 5-р хорооны ИНХ-ын дарга Мэндсайхан танилцуулж сургалтыг нээв.
o Хорооны ИНХ-ын дүрэм ... модератор Б.Ганзориг
o Хорооны дүрэм ... Тогтвортой амьжиргаа төслийн ажилтан Д.Оюунгэрэл
o Нийтийн зар мэдээ түгээх журам .... модератор Б.Өлзийсайхан
o Орон нутгийн хөгжлийн сангийн журам ... Тогтвортой амьжиргаа төслийн ажилтан А. Ганцэцэг
o Иргэдийн санаачилгаар явуулах санал асуулгын журам ... модератор Б.Өлзийсайхан
o Хорооны иргэний танхимын дүрэм ... модератор Д.Энхцэцэг
o Хорооны иргэний танхимын дүрэм ... ХУД-ын ИОХ-ын зохион байгуулагч Г.Цэрэнчимэд
нар сургалт явуулав.
Ирцийн бүртгэлийг Тогтвортой амьжиргаа төслийн ажилтан А. Ганцэцэг, Д.Оюунгэрэл нар хамтран хийж, сургалтын явцын тэмдэглэлийг модератор Б.Ганзориг хөтөллөлөө.
• Сургалтыг хааж 5-р хорооны ИНХ-ын дарга Мэндсайхан үг хэлэв.
Сургалтын үеэр явагдах хоёр дахь арга хэмжээ:
• Иргэд нэмэлт саналаа хэлэв.
• Хорооны тулгамдсан асуудлуудын талаарх иргэдийн саналыг нэгтгэн оролцогсдод сонсгож, түүнийг эрэмбэлэх, хэрэгжүүлэх талаарх мэдээллийг 5-р хорооны Хорооны засаг дарга Б. Батзаяа хийлээ.
Сургалтанд нийт 100 иргэн оролцож, амжилттай өндөрлөв.













No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага